Thursday, February 17, 2011



Хурмаст тэнгэр тэргүүлэн  гучин  гурван тэнгэр  нар євєр  зуураа  их  хурим  хийв.  Хурмаст тэнгэр  гурван  хүүдээ  элч илгээв.  Илгээсэн  элч нар нь  Амин  сахигч  ахад нь хэлэв : “Авай  чамайг Хурмаст тэнгэр эцэг  чинь  ертєнцєд хаан ор суухаар  оч гэнэ” гэв. Амин  сахигч нь хэлэв:  “Би хурмаст тэнгэрийн хєвгүүн  билээ . Очлоо ч ертєнцєд  хаан оронд  сууж  үл  чадах буй . хэрвээ  Хурмаст  тэнгэрийн  хєвгүүн  очоод хаан  оронд  сууж  эс  чадваас  хайрт  хаан  эцгийн  нэр  тєрийг  алдмуй . Би  дургүйдээ үл  очих биш .  Сууж  үл  чадахаа  айлтагнам би” гэв. Тэр  үгийг аваад элч Үйл бүтээгч дүүд нь очив: “Авай  чамайг Хурмаст  тэнгэр эцэг чинь ертєнцєд  хаан  оршонд  суухаар  оч гэнэ” гэв. Үйл бүээгч хэлэв: “Би  хурмаст тэнгэрийн  хєвгүүн  биш үү . Ертєнцєд  явагч  амьтан алтан дэлхийн хүн биш үү . Очивч би хааны оронд  сууж үл чадна. Надаас  ах гэвэл  хаан  суух ор Амин  сахигчид  буй заа. Дүү гэвэл Тєгсцогтод  буй заа . Надад  юуны харьяа буй” гэв. Элч  Тєгсцогтод  очив.  Мєн  урьд  үгийг  хэлэв. Тєгсцогт хэлэв. “Их  ах гэвэл Амин  сахигч очно биз . Дунд ах гэвэл  Үйл  бүтээгч  очно биз . Надад  юуны хамаа  буй . Очивч  очъё  гэж  билээ . Эс чадвал хайрт хаан эцэг  эхийн нэр  тєр хэрэггүй  биш үү ” гэж  гурван  хүүхэд  элчид  мєн энэ  үгийг  єгүүлэв.
Элч  энэ  үгийг аваад  хурмаст тэнгэр , гучин  гурван  тэнгэр  нарт  ирэв: “Гурван  хүүхдийн  чинь үг  цєм  тэр байна” хэмээв.  Хурмаст  тэнгэр  гурван  хєвгүүнээ  ир гэв. Гурван  хєвгүүн ирэв.  Хурмаст тэнгэр  зарлиг  болруун: “Би та нарын ертєнцийн самуун болов. Туслахаар  оч  гэж би єєрєє  мэдэж  зарлиг  болсонгүй билээ : Бурханы  зарлигаар би  та  нарыг оч  гэсэн билээ .  Би та нарыг  хєвгүүнээ  болов уу  гэж санаж билээ . Та  нар миний  эцэг байсан ажээ . Би та  нарын хєвгүүн байсан ажээ . Та  гурвуул  миний  хаан оронд суу. Миний  аливаа  явдлыг болбоос  мєн зєвєєр  зохиож  явагтун. (Би  бурханы зарлигаар алтан  дэлхийд  бууж амьтныг  туслая” гэж)  Хурмаст тэнгэр  энэ  үгийг  зарлиг  болов.
Хурмаст  тэнгэрийг зарлиг болсны   хойно  гурван хєвгүүн нь малгайгаа  авч  сєгдєж  мєргєв. “Эвий! Хаан эцэг минь  бидэнд  энэ  үгийг юу гэж зарлиг  болном?” Амин  сахигч  энэ үгийг хэлээд айлтгав: “Хаан  эцгийнхээ  зарлигаар юунд  үл  очном? Очивч  хааны орон сууж  үл чадах буй.  Хэрвээ   Хурмаст  тэнгэрийн  хєвгүүн  Амин  сахигч  хаан  орон  сууж эс  чадав гэж ертєнцийн хүн  элэглэвэл  таны нэрд муу буй заа .  Дэмий л тэнгэрийн  хєвгүүн  билээ  хэмээгээд очих уу би? Дүүгээ  ховлов гэхүү ?  Энэ Үйл  бүтээгч  аливаа  юмыг  энэ  чаднам ”гэв. “Эсруагийн  аймагт  арван  долоон  тэнгэр  нар наадам  хийж  их  хурим  болсонд  харвалга , барилдаан хийвч энэ Үйл   бүтээгчийг нэг ч хүн  чадахгүй , бултыг  энэ  чадна.  Євєр  зуураа  гучин  гурван  тэнгэр нар  мєн  бас  харвалга , барилаан наадам  хийхэд  бас үүнийг  дийлэхгүй  . Доор Лусын  хаадын  аймагт  бас  мєн л  мэлзээ наадам  хийвч  үүнийг  бас  дийлнэ.  Ер  аливаа  зүйл эрдмийг  энэ  үйл  бүтээгч  бүрэн  сурсан билээ .  Дэмий л  тэнгэрийн хєвүүн  гэж  очих уу бид ? Очивч  мєн энэ  чадна” хэмээв.  Гучин  гурван тэнгэр нар хэлэв: “Ер  амин  сахигчийн  энэ  үг  цєм үнэн. Аливаа  зүйл ч болов, бид сайн ч болов , ер мэлзээ  хийж харвалга барилдаан  хийвч  булт  манийг  энэ  дийлэх билээ .  Амин сахигчийн тэр  үг нь  булт  үнэн  гэж Гучин  гурван  тэнгэр нар энэ үгийг  хэлэв. ТєгсЦогт дүү нь ер  эдний үгийг дагаж  бүгд үнэн гэв.

Бурханы зарлигийг мартав

Эрт нэгэн цагт  Шигэмүн  бурхныг  нирвааны  дүр  үзүүлэхийн  урьд  Хурмаст тэнгэр  Бурханд  мєргєе гэж очив. Хүрч мєргєсний  хойно Бурхан  Хурмаст  тэнгэрт  зарлиг  болгов: “Таван  зуун  жил болсны  хойно ертєнцийн  цаг   самуун  болох буй .  Гэртээ  харьж  таван зуун  жил болоод гурван  хєвгүүнийхээ нэгийг илгээ .  Тэр  Ертєнцийн  хаан  тэр  болтугай .  Хүчтэн  нь хүчгүйгээ  барьж  идэх буй .  Гєрєєс  євєр хоорондоо  нэг нэгээ  барьж  идэх буй.  Чи  гурван  хєвгүүнийхээ  нэгийг  очуул. Тэр ертєнцийг  эзлэх хаан  тэр болох буй” гэв. “Таван зуун  жил  жаргалда  ташуурч   суув чи . Миний зарлигаар үтэр  илгээгээрэй” гэв.  Хурмаст тэнгэр: “зєв”  гээд харьж  ирэв. Ирсэн  хойно  бурханы зарлигийг  мартаж Хурмаст тэнгэрт  долоон  зуун   болтол   суув.  Сууж  байтал  Сударсун  балгасны  их хотын  баруун  єнцєг  нь  нэгэн  түмэн бээрийн  газар  эвдрэв. Хурмаст тэнгэр  тэргүүлэн  гучин  гугрван тэнгэр  нар хамаг  зэр зэвсгээ авч: “энэ  хотыг хэн  эвдэв? Бидэнд  єшєєт  дайсан  үгүй  билээ .  Асур  нарын  цэрэг  элдэв үү үүнийг?” гэж  хотынхоо  эвдэрсэн  зїгт  очив.  Очиж  үзэхэд  хот нь  єєрєє  эвдэрсэн ажээ.   Хурмаст  тэнгэр  тэргүүлэн  гучин  гурван  тэнгэр  нар бүгдээрээ  ярилцав євєр зуураа : “Энэ хот  юунд  эвдрэв?” гэж  ярилцаж  байтал  Хурмаст  тэнгэр  санав: “Шигэмун  бурханыг нирвааны  дүр  үзүүлэхийн  урьд  мєргєе  гэж очиж  билээ би. Мєргєсний хойно Бурхан  над зарлиг  болж: Таван зуун жил болоод  гурван хєвгүүнийхээ  нэгийг илгээ. Ертєнцийн цаг  самуун  болох  буй” гэж  билээ .  “хүчтэй  нь хүчгүйгээ  барьж идэх буй. Гєрєєс  євєр  зуураа  нэг нэгийгээ  барьж  идэх буй” гэж билээ . “би  мартаж  жаргалдаа  ташуурч  таван зуун  жилээ  илїї  долоон  зуун  жил  илүү сууж  байна би” гэв.

Friday, February 11, 2011

Хайрын өдөрт зориулав

"Дурлалын өдрийн шивнээ
Тэнгэрийн одод газарт буусан шиг
Танхил залуус хаврын яргуй шиг өнгөлөг
Сэтгэл гүнж дурлалын наранд бүжиж
Сэмээрхэн өндийх цэцэгс цомирлогоо дэлгэнэ
Янагийн харц,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...
Гоёхон даашинзны хормой дэрвүүлэх
Гоо охид хунгийн зүстэй
Сар атаархалтал эрхлэх хосуудын шивнээг
Салхи магтаж оддод шигтгэнэ
Янагийн харц,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...
Турьхан охидын хөөрхөн гаранд
Сарнай цэцгүүд инээд алдаж мэлмэрнэ
Туулын урсгал шиг намуухан аашинд
Сайхан залуус сэтгэлээ гээж бүжнэ
Янагийн харц ,ялдам инээмсэглэлт минь
Яруу найргийн сартай бүжиглэ ээ...


Эх сурвалж WWW.BIIRBEH.MN

Tuesday, February 1, 2011

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Туулай жилдээ баясал дүүрэн уулзая!

Thursday, January 27, 2011

"Дэвжсэн төрийн дээл" сэдэвчилсэн үзэсгэлэн

Дэвжих төрийн дээл 
Мандах төрийн малгай.... гэсэн үг байдаг. Бид дэвжсэн..........мандсан...........
Богд Хаант Монгол Улсын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 1 дүгээр сарын 26- наас 2 дугаар сарын 13-ныг хүртэл Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байгаа бөгөөд та бүхнийг өргөнөөр ирж үзэхийг хүсье.

Хувцас өмсгөл нь улс үндэстэний соёл, түүх, зан заншлын онцлог, сэтгэлгээний хэв маягийг шингээсэн "судар" билээ. Монгол үндэстэний хувцас нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхий мал ахуйтайгаа харьцах уламжлал, заншлыг тусгахын хамт хүний эрүүл мэнд, биеийн онцлогт гойд тохирч хувь хүний нас, хүйс нийгмийн байдал, зэрэг дэвийг илэрхийлдэг.
800 зууны тэртээ дэлхийг эзэгнэж байсан монголчуудын хувцас тухайн цаг үедээ хамгийн нөлөөтэй байж дагаар орсон улс орнуудад өргөн тархаж байсны нэгэн жишээ нь монгол дээлийн товч, шилбэний хэв загвар Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт түгэн дэлгэрсэн түүх болой. Ингэхдээ дээлийн шилбэний үндсэн хэлбэр нь уртасч хавирга мэт болж цэргийн өмсгөлийн гоёл чимэглэлийн нэг өвөрмөц загвар болжээ. Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын ёсчлон тогтоосон монгол дээлний үндсэн загварыг хадгалсан лам хуврагуудын хувцас өнөөг хүртэл хэв загвараа хадгалан уламжлагджээ. Манж Чин улсын ноёрхлын үед Монголын язгууртан ихэс дээдсийн өмсгөл манж-хятад хувцасны хэв маяг багагүй нөлөөлсөн байдаг. 
1911 онд Монголын тусгаар тогтнол сэргэн мандаж Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улс байгуулагдаж монгол ноёд, төрийн түшмэдийн хувцсыг хуульчилсан " Ёслолын цаазны бичиг"-ийг баталсанаар хаан, төрийн түшмэдийн хувцасны загварыг үндэсний хэв маягт тулгуурлан шинэчилжээ.

Wednesday, January 5, 2011

Дэлхийн тайлагдашгүй 10 нууц оньсого

1. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА 
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна. 


2. ДАЛДЫГ ХАРАХ 
Манай телевизvvдээр гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна. 

3. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ 
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна. 

4. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ 
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ. 

5. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ 
"Дэжа вv" буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна. 

6. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ 
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна. 

7. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ 
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна. 

8. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ 
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна. 

9. ЦАСНЫ ХVН 
Цасны хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн. 

10. ТАОС-ИЙН ДУУ 
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна. 

Эх сурвалж Sky land

Tuesday, January 4, 2011

Мэдэхэд илүүдэхгүй

  1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлийнхээ жагсаалтыг гарахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
  2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
  3. Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлээ тодорхойлон амьдралд хэрэгжүүл.
  4. Төлөвлөгөө хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийх.
  5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
  6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. ширээ таны цонхны хажууд байрласнаас болоод цагдаа жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэгггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
  7. Өнөөдөр яавал би хурдан зорилгодоо хүрэх вэ Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асууж байгаарай
  8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дууриах гэж оролдсоныг хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийг дуусга.
  9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажиллаа илүү бонино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
  10. Амжилттай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж нозоорхоос зайлсхийж чадна.

Өнгөрсөн зууны туулай жилүүдэд ямар үйл явдал болсон бэ?

    Туулай жил тийм сайн жил биш ч гэсэн бусад жилийг бодвол тийм муу жил биш бололтой. Туулай жилд дайн, террорист халдлага, дуулиан шуугиан дагуулсан үйл явдлууд болж байсан төдийгүй алдартнууд мэндэлж, шинэ нээлт, агуу зүйлсийг бүтээж байжээ.

1903 он
20 дугаар зууны анхны туулай жил түгшүүртэй эхэллээ. Уфа мужийн нэгэн эсер хувьсгалч амбан захирагчыг буудан хороов. Лондон хотод болсон Оросын ажилчны социал-демократ намын хурлын үеэр тус нам хагарч, большевикуудын бүлэг үүсчээ. Антон Чехов «Интоорын цэцэрлэг» зохиолоо бичсэн бол цөмийн физикч Игорь Курчатов мэндэлжээ. АНУ-д дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох «Ford Motor Company» компани байгуулагдлаа.

1915 он
Османы эзэнт улс армянчуудыг аймаглан устгах ажиллагааг зохион байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг болсон юм. Туркийн эзэн хаан армян гаралтай бүх сэхээтнүүдийг Стамбул хотод авчирч, хөөн гаргах тушаалыг дөрөвдүгээр сарын 14-нд гаргаж байжээ. 1918 он хүртэл /өөр эх сурвалжаар 1923 он хүртэл/ 1,5 орчим сая армян иргэн амиа алдаж, Армяны хэдэн зуун түүх дурсгалын хөшөөг устгасан байна. Энэ бол 20 дугаар зууны анхны аймаглан устгах ажиллагаа байв.

1927 он
ЗХУ-д ээлжит хямралд автсан бөгөөд энэ удаа үр тарианы салбар илүү ихээр нэрвэгдсэн байна. Тавдугаар сард Их Британи ЗХУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ цуцалж, дипломат харилцаагаа тасалжээ. Үүний шалтгаан нь мэдээлэл алдагдсантай холбоотой юм. ЗХУ дэлхийд хувьсгал өрнүүлж, Британийн Засгийн газрыг түлхэн унагаахаар төлөвлөж байгааг нотолсон баримт бичгийг Британийн дипломатууд олж авчээ. Мөн энэ онд Шведийн «Volvo» концерныг үүсгэн байгуулсан байна. Дунд сургуулийн сурагч Борис Корведа хааны гэр бүлийн аллагыг зохион байгуулсных нь төлөө Польш улсад сууж байсан ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Петр Войковын амийг Варшав хотод хөнөөсөн байна.

1939 он
Есдүгээр сарын 1-нд Германы цэргүүд Польш улсад халдан орсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхлэв. ЗХУ-д Анастас Микояны дэмжлэгтэйгээр Артем Микояны зохион бүтээх туршилтын товчоо байгуулагдав. Хожим тус байгууллага МиГ загварын нисэх онгоц бүтээсэн байна.
АНУ-д хэмжээгээрээ зургадугаарт ордог «US Airways» авиа компани байгуулагдлаа.

1951 он
Иосиф Сталин Засгийн газрын хамгаалалтын алба, үйлчлэгчдийн орон тоог 70 хувиар бууруулж, намын зүтгэлтнүүдийн цалинг бууруулсан байна.

Долдугаар сарын 22-нд Астрахань мужийн баруун хойд нутагт оршдог Капустин Яр хэмээх пуужин хөөргөх талбайгаас Дезик, Цыган гэдэг нэртэй хоёр нохойг суулгасан пуужинг хөөргөсөн бөгөөд энэ нь сансарт анх удаа нохой нисгэсэн тохиолдол юм.

1963 он
Энэ онд манай үеийн хамгийн алдартай хоригдол болох «ЮКОС» компанийн тэргүүн асан Михаил Ходорковский төржээ. Арваннэгдүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедигийн амийг хөнөөсөн бол хэд хоногийн дараа Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн болох Ли Харви Освальдыг буудан алжээ. Дани улсад гутлын «ECCO» компани байгуулагджээ. АНУ-д компьютерын анхны хулганыг зохион бүтээжээ.

1975 он
ЗХУ-д ган болж, ургацынхаа гуравны нэгийг алдав. Жилийн дотор хоёр ч удаа АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Фордын амь насыг хөнөөхийг оролдсон бол Нью-Йорк хот санхүүгийн хямралд автсан байна.

«Microsoft» болон «Pernod Ricard» компанийг үүсгэн байгуулжээ. Оросын академич Андрей Сахаров Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн байна.

1987 он
Аравдугаар сарын 19-ний хар даваа гаригт «Dow Jones» аж үйлдвэрийн индекс түүхэнд өмнө нь байгаагүй их хэмжээгээр буюу 22,6 хувиар уналаа. Үүний улмаас Их Британи, Хонконг, Канад, Австралийн биржүүд уналтад орсон байна. Тавдугаар сарын 28-ны 19 цагийн үед 19 настай Германы иргэн Матиас Рустын жолоодсон онгоц Улаан талбайд газарджээ.

1999 он
Еврог дэлхийн санхүүгийн зах зээлд бэлэн бусаар гүйлгээ хийхэд ашиглаж эхлэв. НАТО Югославт цэргийн ажиллагаагаа явуулж эхэлжээ. Борис Ельцин Владимир Путиныг өөрийгөө залгамжлагч хэмээн зарлан, хугацаанаасаа өмнө огцорсноор «Путины эрин үе» эхэллээ.

Д.Жаргал 

Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж яв

            Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно. Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс “биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж. Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”. Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх. Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв. Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж, байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.

Титэм үг: Нацагийн Багабанди