Sunday, October 17, 2010
Аудитын дотоод хяналт
Банкны бүх дансыг бүртгэлд тусгах. Бүртгэл хөтлөх зохих арга техникээр бий болгох хамгаалалтгүйгээр хууль бус зарлага гаргах мөнгөн сантай байхаас сэргийлэхийн тулд компанийн нэр дээр байгаа банкны бүх дансыг ерөнхий дэвтэр буюу туслах дэвтэрт бүртгэсэн байх хэрэгтэй. Тухайлбал: цуглуулсан мөнгийг зөвшөөрөгдөөгүй дансанд хадгалах. ийм хадгаламжийг бүртгэлд тусгахгүй. Уг ажил гүйлгээний бүртгэл байхгүй учраас дараа нь ердийн хяналтгүйгээр татан авалт хийнэ. Дебит ба кредит нь нэг тайлант үед бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсоноор нэг банкны данснаас өөр нэг дансанд хийж байгаа шияжүүлэлтийг хянах хэрэгтэй.
Нөхөн дүүргэх системийг хэрэглэх. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх системээр байгуулах хэрэгтэй. Жижиг мангөн санг байгуулах нөхөн дүүргэх системийн дагуу ерөнхий дэвтэр дэх үлдэгдэл тогтмол байдаг. Ямар ч уед биет мөнгө ба жижиг мөнгөн
сангийн зарлагын ваучер нь жижиг мөнгөн сан дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй тэнцүү байвал зохино. Зохих ёсоор зөвшөөрөгдсөн жижиг мөнгөн сангийн ваучеруудын тайлагналд үндэслэн эдгээр ваучеруудын нийт дүнгээр жижиг мөнгөн санг нөхөн дүүргэдэг. Нөхөн дүүргэхэд зарим ваучерыг орхигдуулах нь зохисгүй юм. Мөнгөн орлого ба зарлагын хувьд нөхөн дүүргэх системийг хэрэглэх нь зүйтэй. Энэ системийн дагуу бүх цуглуулалтыг бүрэн хадгалах ба жижиг мөнгөн сангаас хийгдэх жижиг төлбөрөөс бусад бүх төлбөрийг чекээр хийнэ.
Жижиг мөнгөн сан хариуцагч нь мөнгөний няраваас бие даасан байх хэрэгтэй. Нэг сангийн дутагдлыг өөр нэг сан ашиглан нуух боломжийг багасгахын тулд жижиг мөнгөн СЭН хариуцагч нь мөнгөний нярав буюу худалдан авагчдын шилжүүлэг ба бусад мөнгөн орлогыг хариуцдаг ажилчдаас бие даасан байх хэрэгтэй. Халагдсан хүмүүсийн уулзалт үдэшлэг, дайллага, бэлэг дурсгалд зориулсан ажилчдын сан гэх мэт мөнгөний няравын хариуцдаг бусад сангуудыг ерөнхий дэвтэрт тусгаагүй тохиолдолд гарсан будлианыг илрүүлэх нь ихээхэн төвөгтэй. Мөнгөн санг хариуцах ямар нэг алдаа гарсан тохиолдолд гэм бурууг бусдад тохохоос сэргийлэхийн тулд сан бүрийг хариуцах нэн тэргүүний үүргийг зөвхөн ганцхан хүнд оногдуулах хэрэгтэй.
Жижиг мөнгөн сангийн үлдэгдэл ба уг сангаас төлөх өглөгийн дүнг хязгаарлах. Ердийн хэрэгцээнээс хэтэрсэн их хэмжээний мөнгийг сангийн няравт байлгахаас сзрэмжлэхийн тулд жижиг мөнгөн санг зохих түвшнээр хязгаарладаг. Уг сан нь тогтоосон хэрэгцээнээс хэтэрсэн тохиолдолд мөнгийг зохисгүй ашиглах өөш болдог. Жижиг мөнгөн сангийн зарлагыг хамгийн дээд хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй. Энэ нь чекээр хийгдэх томоохон зарлагуудыг тогтоодог бөгөөд ингзснэзр зарлагыг шалгах ба зөвшөөрөх хариуцлага бүхий албан тушаалтны анхааралд төвлөрүүлж өгдөг. Чекээр хийгдэх зарлагатай холбогдсон хамгаалалт нь зарлагыг жижиг мөнгөн сангаас хийхээс илүү байдаг. Жижиг мөнгөн сангийн зарлагын нэн тэргүүний нөхцөл нь тохиромжтой байдал юм. Мөнгөн дүн материаллаг бус тохиолдолд компани тодорхой хэмжээний эрсдэл хүлээхэд бэлэн байдаг.
Жижиг мөнгөн сангийн ваучер бэхээр бичигдэх ба дүнг тоо ба үсгээр илэрхийлэх, Жижиг мөнгөн сангийн ваучерыг харандаагаар бичих ба дүнг зөвхөн тоогоор илэрхийлсэн тохиолдолд мөнгөний хулгайг нуухын тулд анх бичигдсэн мэдээллийг нзмэгдүүлэх болон өөрчлөхөд маш амархан болно. Бэхээр бичих ба үсгээр илэрхийлсэн тохиолдолд засвар хийхэд хэцүү болдог.
Нөхөн дүүргэх чек нь сан хариуцагчийн нэрээр байх бөгөөд зохих ёсоор нотлогдсон байх хэрэгтэй. Зөвшөөрөгдөөгүй нөхөн дүүргэлт хийхгүй байх ба зөвшөөрөгдөөгүй хүнд мөнгийг өгөх эрсдлийг багасгахын тулд жижиг мөнген санг нөхөн дүүргэх чекийг сан хариуцагчид өгөх өглөг байдлаар гаргадаг. Зөвхөн хариуцсан ажилтан зөвшөөрөл олгосон тохиолдолд ажилчдад урьдчилгаа олгож болно. Урьдчилгаа нь хяналтаас гарч, найдваргүй авлага болох ба мөнгөний дутагдлыг нуухад ашиглагдаж болох юм. Жижиг мөнгөн сангийн ваучерыг нөхөн дүүргэх тохиолдолд албан ёсны шалгалтанд зориулан чекэнд гарын үсэг зурагч төлөөлсөн байх хэрэгтэй. Дахин нөхөн дүүргэлтэнд ашиглахын тулд дараа танилцуулахаас сэргийлэхийн тулд чекэнд гарын үсэг зурагч буюу түүний хяналтанд дор байгаа хүн жижиг мөнгөн сангийн ваучерыг "ТӨЛСӨН" гэсэн үгээр хүчингүй болгоно. Жижиг мөнгөн сангийн ваучер бүрд төлбөр хүлээн авагч тэмдэглэл хийх буюу худалдан авсан зүйлсийн нэхэмжлэхээр дэмжигдсэн байвал зохино.
Мөнгийг гэнэт тоолох хэрэгтэй. Мөнгөний гэнэтийн тооллогыг түнш явуулах хэрэгтэй. Зоос болон цаасан мөнгөөр байгаа жижиг мөнгөн сан ба жижиг мөнгөн сангийн ваучерыг мөнгө дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй зэрэгцүүлэн үзвэл зохино.
Олсон орлогыг хянах хэрэгтэй. Мөнгөний няравын үүрэг ажиллагааг ачуулах, нэхэмжлэх, дансны авлагын туслах дэвтэр хөтлөх үүрэг ажиллагаанаас тусгаарлах хэрэгтэй. Дансны авлага хөтлөгч буюу бүртгэл хөтлөлт, нэхэмжлэх үүрэг хариуцлага бүхий хүмүүсээс өмнө мөнгөн цуглуулалтыг шууд мөнгөний няравт хүргэх ёстой. Шуудангаар авсан цуглуулалтын хувьд мөнгөний нярав ба бүртгэл хөтлөгчөөс өөр хүн жагсаалт бэлтгэх хэрэгтэй. Энэ горим нь жагсаалтанд тусгагдсан зүйлсийг мөнгөний бүртгэлд тусгасан зүйлстэй зэрэгцүүлэх боломж олгодог.
Тухайн хугацаандаа бичигдсэн эсвэл хугацаа хэтэрсэн чекийг хүлээн авмагц орлогын чекэнд хязгаарласан баталгаа тавих хэрэгтэй. Зөвхөн түншийн дансны хадгаламжийн хувьд уг баталгаа нь зөвшөөрөгдөөгүй хүн чекийн солилцоо хийхэд хүндрэлтэй болгодог. Цуглуулалт тэр хэвээр байх ба шууд хадгалагдах ёстой. Знэ нь ажилчид чекийг түр хугацаагаар ашиглах буюу зөвшөөрөгдөөгүй зорилгоор ашиглах явдлыг арилгахад чиглэгддэг.
Худалдан авагч төлбөр хийсэн тохиолдолд мөнгөний регистерийн бичлэг. бэлэн мөнгөн борлуулалтын тасалбар, цуглуулагчийн орлогын баримт буюу бусад адилтгах мэдээг бэлтгэх ба мөнгийг буруу хуваарилах болон хүлээн авсан мөнгөний бүртгэлийг орхигдуулах буюу өөрчлөх замаар хууль бус үйлдлийг нуух боломжоос зайлсхийхийн тулд мөнгө хүлээн авсанаас өөр ажилтан шалгах ёстой. Салбар байгууллага дахь цуглуулалтыг дансанд хадгалах бөгөөд зөвхөн төв компани татан авалт хийж болно. Зарлага хийхийн өмнө шалгах ба зөвшөөрөл олгох нь энэ хамгаалалтанд хамаарна.
Банкнаас бэлтгэн гаргадаг хадгаламжийн хуудасны хуулбарыг авах ба файл болгон хадгална. Мөнгөний нярав цуглуулалтыг банкинд үнэхээр хадгалсан гэдгийг тогтоохын тулд мөнгөний няраваас өөр нэг хүн тестийн үндсэн дээр хадгаламжийн хуудасны хуулбар ба мөнгөн орлогын бүртгэлийг зэрэгцүүлэн үзэх хэрэгтэй. Хяналт үр ашигтай байхын тулд цуглуулах, хадгаламжийн хуудас бэлтгэх, цуглуулалтыг банкинд хадгалах үүрэг ажиллагааг тусгаарлах хэрэгтэй.
Зарлагыг зохих ёсоор хянах. Чекийг урьдчилан дугаарладаг. Зевшэерэгдэөгүй хүн чек бэлтгэхэд орох явдлыг арилгахын тулд ашиглаагүй чекүүдийг хянах ёстой. Хоосон чекийг бөглөх ба хүндрэл багатайгаар мөнгө болгох боломжтой. Хоосон чекийн хяналтыг хялбар болгохын тулд түүнийг урьдчилан дугаарлах нь зүйтэй байдаг. Хоосон чекийн хангамжийг чекэнд гарын үсэг зурагчид бэлэн байлгаж болохгүй. Яагаад гэвэл чекийг хувийн зорилгоор ашиглаж болох талтай. Хоосон чекэнд гарын үсэг зурах буюу хуурамч гарын үсэг зурахыг хориглоно. Хоосон чекэнд гарын үсэг зурсан тохиолдолд чекэнд гарын үсэг зурагч нь зарлагын зохистой байдлыг тодорхойлох боломжгүй болдог. Мөн энэ нь заль мэх хэрэглэх бүрэн эрх олгодог. Хоосон чекийг эзэмшигч нь банкаар зөвшөөрөгдсөн чектэй адил дурын огноо, дүн, төлбөр хулээн авагчийг бичиж чадна.
Мөнгө болох чекийн татан авалтыг хориглох хэрэгтэй. Мөнгө болгох чекийг дурын хүн мөнгөн хөрөнге болгож чадна. Хэрэв ийм чекийг зөвшөөрөгдөөгүй хүн мөнгө болгосон бол компани маягтанд тавигдах хууль ёсны тэмдэглэгээгээ алддаг. Чек нь цалингийн. жижиг мөнгөн санг дүүргэх чек байлаа ч гэсэн түүнийг мөнгө болгох зөвшөөрөгдсэн хүнд өгөх нь зүйтэй. Хүчингүй болгосон чекүүдийг зохих ёсоор тэмдэглэх бөгөөд банкны төлсөн чекүүдийн хамт файл болгоно.
Гарын үсгийн хэв хамгаалах. Чекэнд гарын үсэг зурах машин ашиглаж байгаа тохиолдолд факс машины гарын үсэг нь хэвэнд орсон хүн уг хэвийг хариуцан хадгалах хэрэгтэй. Гарын үсэг зурагдсан бүх чек зохих ёсоор тайлагнагдсан гздгийг тодорхойлохын тулд хэрэглээ бүрийн дараа машиныг уншуулна. Чекэнд гарын үсэг зурах биет ажиллагаанаас чөлөөлөгдсөн чекэнд гарын үсэг зурагч нь хэв буюу чекэнд гарын үсэг зурах машины түлхүүрийг өөрийн хамгаалалт, ажиглалтаас гаргаж оолохгүй. Уг машин нь дахин суулгах боломжгүй бүртгэлтэй байх ёстой. Ашиглахын өмнө ба ашигласны дараа уншуулах хэрэгтэй бөгөөд чекэнд гарын үсэг зурагч нь машинаар гарын үсэг зурсан чекний тоог гарын үсэг зурах зевшөөрөл олгосон чекний тоотой харьцуулан үзнэ.
Зарлагын ваучер зохих ёсоор дэмжигдсэн байх. Дэмжих баримтуудын иж бүрдэл ба түүнийг бэлтгэх үүрэггүй дээд тушаалын ажилтаны олгосон зөвшөөрлийн хувьд зарлагын ваучеруудыг шалгах хэрэгтэй. Дэмжих баримтууд нь чекэнд гарын үсэгч зурагчийн шалгах зүйл бөгөөд бэлэн байх ёстой. Чекэнд гарын үсэг зурагч нь зарлагын зохистой байдлын эцсийн үүрэг хариуцлагыг хүлээдэг. Иймээс компанийн горим нь тэд ийм үүрэг хариуцлагатай гэж үзээд хайхрамжгүй байдал буюу зальт ажиллагаанаас үүдэх гарзаас зохих ёсоор хамгаалахад компанийг хүчлэх боломж олгох естой. Шинэ бэлтгэн нийлүүлэгчээс нэхэмжлэх хүлээн авсан тохиолдолд ахлах ажилтан нь уг бэлтгэн нийлүүлэгч хуурамч биш бөгөөд үнэхээр бизнесийн ажиллагаанд оролцсон гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төлбөрийг нотлох зохиомол баримт ашигласнаар хуурамч төлбөр хүлээн авагчид мөнгө шилжүүлж хөрөнге завшуулах явдал гардаг. Аливаа төлбөр хүлээн авагчийн жинхэнэ бодит байдлыг шалгах хэмжүүрүүдийг гаргах нь зүйтэй.
Зарлагын чекэнд гарын үсэг зурсаны дараа дэмжих баримтуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Чекэнд гарын үсэг зурсаны дараа чекэнд гарын үсэг зурагч буюу түүний хяналтан дор ажилладаг хүн "ТӨЛСӨН" гэсэн үгээр мөнгөний ваучер ба бүх дэмжих баримтуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Энэ арга нь төлбөрийн баталгаа болгон дэмжих баримтуудыг нэгээс олон удаа ашиглахаас хамгаалдаг. Иймээс мөнгөний ваучерыг дэмжих бүх нотлох баримтуудыг хүчингүй болгох нь зүйтэй юм.
Мөнгөн хөнгөлөлтийг хариуцах үүрэг нь тогтмол байх. бүх мөнгөн хөнгөлөлтийг авсан гэдгийг харахын тулд үүрэг хариуцлага нь тогтмол байвал зохино. Хайнга буюу анхааралгүй байснаар хөнгөлөлтийг алдаж болох юм. Нэг хүн дээр үүрэг хариуцлагыг тогтмолжуулах нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл хенгөлөлтийг алдвал өөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүй тодорхой хүнд хариуцлагыг ногдуулна.
Банкны тохируулгын тайланг сар бүр бэлтгэх хэрэгтэй. Ер нь банкны тайланг компани тохируулдаг. Чек бэлтгэх буюу гарын үсэг зурах эсвэл мөнгө хариуцах үүрэг хариуцлагагүй ажилтан тохируулгын тайланг бэлтгэж, шалгадаг. Банкны тохируулгын тайлан нь мөнгөн орлого ба зарлагын аудитын хэсэг болдог. Мөнгөний нярав, чек бэлтгэх ба гарын үсэг зурдаг хүн, мөнгөний ажил гүйлгээг бүртгэдэг хүнээс өөр ажилтан үүнийг бэлтгэдэг. банкны тайлан ба банкны төлсөн чекүүд нь дугтуйг нээгээгүй байхад шууд банкны тохируулгын тайлан бэлтгэдэг ажилтан хүргэгдэх ёстой. Иймээс хууль бус ажиллагаа хийсэн хун чекийг авах буюу банкны төлсөн чекийн мэдээллийг өөрчлөх боломжгүй байдаг. Тухайлбал: анх 1,000 песогоор бичигдсэн чекийг мөнгөн зарлагын бүртгэлд 100 песогоор бүртгэж болох юм.
Компанийн тохируулгын горим нь чекийг мөнгөн зарлагын бүртгэлтэй зэрэгцүүлэх, баталгааг шалгах, банкны үлдэгдлийг ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй зэрэгцүүлэх боломжтой байвал зохино. Чекийн огноо, төлбөр хүлээн авагч, дүн нь мөнгөн зарлагын бүртгэлд тусгагдсанаас өөр байж болно. "Хоосон гоёх' буюу далд нөөц бий болгох зорилгоор гаргасан чекийг уг чек төлбөр хүлээн авагчид хүргэгдсэнээс өөр тайлант үед бүртгэдэг. Баталгааг шалгахдаа дараах зүйлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
а. компанийн нэр төсөөтэй байх төлбөр хүлээн авагч, зарим нь байнгын бэлтгэн
нийлүүлэгчийн нэртэй санаатайгаар адил төстэй болгож болох юм.
б. төлбөр хүлээн авагч баталгаанд хийх өөрчлөлт
в. олон тооны баталгаа нь төлбөр зориулагдсан төлбөр хүлээн авагчдаа очихгүй
байгааг илэрхийлж болно. Бүх цуглуулалтыг компанийн банкны дансанд
хадгалахын оронд бусдад чекийн баталгаа болгох нь тогтсон практик биш юм.
Банкны буцаан дебитлэсэн хадгаламж буюу цуглуулалтын зүйлс нь мөнгөний няраваас өэр хэн нэг хүнд шууд очих ёстой. Банкны буцаасан хадгаламж нь хууль бус үйлдлийг харуулж болох юм. Цуглуулалт бүрэн хадгалагдсан гэж харуулахыг хүсэж байгаа мөнгөний нярав нь хулгайлсан цаасан ба зоосон мөнгөнийхөө оронд хуурамч чек хадгалдаг. Сүүлд банк хуурамч чекийг буцаах ба энэ хэмжээгээр мөнгөний няравт очих үед түүнийг нууцалдаг. Харин мөнгөний няраваас өөр хүнд чекийг буцаадаг тохиолдолд хүлээн авагч нь чекийн буцаалтын тайлбарыг эрж олно.
Банкны тохируулгын тайланг шалгах. Мөнгөн орлого ба зарлагыг хариуцдаггүй компанийн ажилтан нь бүх тохируулгын тайлан ба ердийн бус тохируулгын зүйлсийн асуудлыг шалгах ёстой. Банкны тохируулгын тайлангийн нэг зорилт нь хууль бус үйлдлийг илрүүлэх явдал учраас цуглуулалт буюу зарлагыг хариуцдаггүй хүн банкны тохируулгын тайлангийн шалгалтыг гүйцэтгэнэ. Хэрэв мөнгөн орлого ба зарлагыг хариуцдаг хүн банкны тохируулгын тайланг шалгадаг бол тэрээр хууль бус үйлдэл хийх ба хэвийн бус зүйлийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж болох юм.
Орлого ба зарлагыг зөв тасалбар болгох. Мөнгөн ажил гүйлгээг чек буюу мөнгийг хүлээн авсан ба зарлагадсан өдрөөр бүртгэх хэрэгтэй. Тайлант үеүдийн хоорондох зөв тасалбар болголтыг үр ашигтай болгохын тулд мөнгөн орлогыг жинхэнэ цуглуулалтын эдөр. мөнгөн зарлагыг жинхэнэ төлбөрийн өдөр бүртгэдэг. Зарим үед компани санхүүгийн тайланг "хоосон гоёх" буюу "далд нөөц" бий болгох зорилгоор данс бүртгэлийг дараагийн тайлант үе хүртэл нээлттэй орхиж, өмнөх тайлант үеийн мөнгөн орлого, зарлагыг тухайн тайлант үед бүртгэх эсвэл өмнөх тайлант үеийн мөнгөний бүртгэлд тухайн тайлант үеийн мөнгөн ажил гүйлгээг бүртгэдэг. Мөнгөн ажил гүйлгээг эер өөр тайлант үед бүртгэх нь мөнгө, авлага,. өглөг,. орлого, зардал болон санхүүгийн тайлангийн бусад дансыг илүү буюу дутуу илэрхийлэх үр дүнтэй.
Жижиг мөнгөн сан
Иймд үнийн дүн багатай жижиг төлбөрт тэр болгон чек бичих нь цаг хугацаа зардал их гардаг учраас компаниуд нь бага хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг. Энэ мөнгийг жижиг мөнгөн сан гэнэ. Жижиг мөнгөн санг зөвхөн үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зарцуулах ба жижиг мөнгөн сангийн хэмжээг байгууллагын удирдлагаас тогтоож өгдөг. Жижиг мөнгөн сангийн бүртгэл нь дараах байдлаар хийгдэнэ.
1. Жижиг мөнгөн сан байгуулах үрьдчилан тогтоосон хэмжээгээр уг санг байгуулж тодорхой няравт хариуцуулж өгнө.
Жишээ нь: Компани 1 сарын 1-нд 1500,000₮ жижиг мөнгөн санг байгуулсан.
Дт Жижиг мөнгөн сан 1500,000
Кт Касс/ харилцах 1500,000
2. Жижиг мөнгөн сангаас зардал гарах үед ямар нэгэн бүртгэл хөтлөхгүй бөгөөд зөвхөн зардлыг баримт бүрдүүлж сангийн үлдэгдлийг бүрэн бүтэн байлгах үүргийг нярав хариуцана.
3. Жижиг мөнгөн санг дүүргэх. Сар эсвэл 7 хоногын эцэст жижиг мөнгөн сан дахь мөнгө дуусах дөхсөн үёд нярав холбогдох зардлын баримтуудыг хавсарган санг нөхөн дүүргэх хүсэлтийг нягтланд гаргана. Баримтуудыг үндэслэн нягтлан бодогч дараах журналын бичэлт хийн санг нөхөн дүүргэж зарцуулсан мөнгийг няравт дахин олгоно.
Жишээ нь: Сар бүрийн 14-нд жижиг мөнгөн санг нөхөн дүүргэнэ. 1-р сард жижиг мөнгөн сангаас дараах зардлууд гарав
Дт Ажилчдын хоол унааны зардал 500,000
Дт Бичиг хэргийн зардал 100,000
Дт Бензин шатахууны зардал 400,000
Дт Шуудангийн зардал ба бусад зардал 400,000
Кт Касс/ харилцах 1400,000
4. Жижиг мөнгөн сан нь байвал зохих үлдэгдлээсэй зөрсөн бол байвал зохих үлдэгдлийг гаргахдаа жижиг мөнгөн сангийн хэмжээнээс холбогдох баримтуудын дүнг хасдаг. Энэ байвал зохих дүн нь жижиг мөнгөн сан нь тооллогоор үлдэгдлийн дүнгээс зөрж болно. Энэ зөрсөн дүн жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед мөнгөний илүүдэл ба дутагдал дансны кт ,дт бүртгэнэ.
Жишээ нь: Компанийн жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед баримтаар нотлогдох зардал нь 1400,000₮ сангийн тооллогоор үлдэгдэл 100,000₮ байв.
Дт Холбогдох зардал 1400,000
Дт Мөнгөн илүүдэл ба дутагдал 100,000
Кт Касс/ харилцах 1500,000
Мөнгөн илүүдэл ба дутагдлын эзэн нь тогтоогдоогүй тохиолдолд санхүүгийн тайлан гаргах үед орлогын тайлангийн бусад орлого эсвэл бусад зардал дансанд хаана.
Дт Бусад зардал 100,000
Кт Мөнгөн илүүдэл ба дутагдал 100,000
Хэрэв дутагдлын эзэн нь тогтоогдсон гэвэл
Дт Авлага 100,000
Кт Мөнгөн илүүдэл ба дутагдал 100,000
5. Жижиг мөнгөн сангийн хэмжээг өөрчлөх хэрэв байгууллагын удирдлага жижиг мөнгөн сангын тогтоосон хэмжээ их байна гэж үзвэл жижиг мөнгөн сангийн кт-ийг бууруулна.
Жишээ нь: Байгууллага жижиг мөнгөн сангийн хэмжээг их байна гэж үзэн 500,000₮ болгохоор шийдсэн.
Кд Касс/ харилцах 500,000
Кт Жижиг мөнгөн сан 500,000
Нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил
1494 онд Италийн Венец хотод Лука Пачола гэдэг хүн "Бүх арифметик, геометрийн пропорц ба харьцааны тухай цогц сургааль" хэмээх ном бичсэн бөгөөд уг номонд "Данс бичилтийн тухай шастир" гэсэн тусгай бүлэг оруулжээ. Энэхүү бүлэгт дундад зууны үеийн худалдаачдын худалдаа ба зээлийн үйл ажиллагааг данс ба давхар бичилтийн аргаар хэрхэн хөтөлдөг тухай нэгтгэн дүгнэж үлдээсэн байна. Ийнхүү тэр үед дансны системд давхар бичилтийн аргыг хэрэглэж бүртгэл хөтлөхийг Нягтлан бодох бүртгэл гэж нэрлэх болжээ. Ийнхүү Лука Пачолагийн тодорхойлсон бүртгэлийн хэлбэрийг дэлхий дахинд "Италийн давхар бичилтийн хэлбэр" гэж нэрлэж энэхүү арга хэлбэрээр Итали, АНУ, Франц, Герман, Орос зэрэг улсуудад нэвтэрч арга хэлбэр нь боловсронгуй болон хөгжсөөр иржээ.
Нягтлан бодох бүртгэл монгол улсад: Хувьсгалаас өмнөх феодалын ёст Монгол оронд бараа таваарын солилцоо, албан татвар, улсын орлого, зарлагын мөнгөн гүйлгээнд өртгийн түгээмэл хэмжүүр байгаагүй, ард түмний дийлэнх нь бичиг үсэггүй, эдийн засгийн үндсэн салбар нь дан ганц хувийн тархай бутархай нүүдлийн мал аж ахуй зонхилж байсан зэрэг нь аж ахуйн салбаруудыг хамарсан системт бүртгэл хөтлөх боломжийг хязгаарлаж байлаа. Иймд тухай үед гар тэмдэглэл төдий бүртгэлтэй байлаа. Харин 1921 оны хувьсгалын дараа Сангийн яам, ЗХУ-ын мэргэжилтний туслалцаатайгаар 1923-1924 оноос Европын давхар бичилтийн бүртгэлийг нэвтрүүлэх арга хэмжээг авч явуулсан.
Ийнхүү нягтлан бодох бүртгэлийн улс оронд шинээр нэвтрүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин нэн тэргүүнд шаардлагатай байсан тул 1924 оны 6 сард Сангийн яамны дэргэд "Гаалийн түр сургууль" байгуулагдсан ба дараа нь "Нягтлан бодох бүртгэлийн түр сургууль" болон өөрчлөгдсөн.
Монгол улс нь:
1926-1961 онд нягтлан бодох бүртгэлийн меморал-ордерийн систем
1961-1991 онд журнал ордерийн систем
1991-1993 онд товчоололо хэлбэрийн нягтлан бодох бүртгэлийг тус тус хэрэглэж байсан бөгөөд 1993 оноос хойш олон улсын стандарт бүртгэлийн хэлбэрээр нягтлан бодох бүртгэлийг хөтлөх болсон.
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Амжилттай маркетингийн төлөвлөгөө бүтээх зургаан гол элементийг доор жагсаав. Танд хэсэг бүрт нэг юм уу хоёр өгүүлбэр л хэрэгтэй байж болно... эсвэл та хэсэг бүрийг цөөн хэдэн тодорхой заалтуудад задлан хуваахыг хүсч болно.
1. Зорилго
2. Таны зорилтот худалдан авагч
3. Таны бүтээгдхүүн, үйлчилгээний ашиг тус
4. Байр сууриа тодорхойлох
5. Таны маркетингийн тактик
6. Таны маркетингийн төсөв
Хэсэг бүрийг хийхдээ та дараах зөвлөмжүүдийг санаж байх хэрэгтэй:
Маркетингийн төлөвлөгөөгөө энгийн байлга.
Олон жижиг бизнесийн эзэд хэт дэлгэрэнгүй төлөвлөгөө хийснээс болж зорилгоо мэдэхээ больдог. Төлөвлөгөөгөө энгийн байлгаснаар та хүрэх хэрэгтэй зүйлдээ төвлөрөх тодорхой ажлын дарааллыг бий болгоно.
Маркетингийн төлөвлөгөөгөө бичиж эхэл (энэ тухай бодож, толгойдоо байлгаж байснаас бичиж эхэлсэн нь дээр).
Таны юунд хүрэх гээд байгааг сануулж байдаг бичиг баримттай байх нь чухал.
Шууд, тодорхой бай.
Хэрэв та итгэлгүй байгаа бол, найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад, эсвэл ажилтнуудаасаа өөрийн төлөвлөгөөг уншихыг хүс. Тэд таны зорилгыг тэр даруй олж мэдэх ёстой.
Хэт их уян хатан байх хэрэггүй.
Та зах зээлийн янз бүрийн болзошгүй нөхцөл байдалд зориулан төлөвлөмөөр байж болно. Хэрэв таны зах зээл хурдан өөрчлөгддөг бол та үүнийг төлөвлөгөөндөө оруулах ёстой. Гэхдээ баримталж байх стратегийг бүтээ - нэгдүгээрт төлөвлөгөөтэй байхын зорилго нь энэ юм.
Маркетингийн төлөвлөгөөгөө үргэлж - тухайлбал улирал бүр, сар бүр хянан үзэж бай.
Энэ нь та сар бүр төлөвлөгөөгөө засаж өөрчил гэсэн үг биш. Гэхдээ үүнийг үнэлж, чиг шугамандаа байгаа эсэхээ шалгахад цаг зарцуулах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд....маркетингийн үйл ажиллагаагаа хэзээ ч бүү зогсоо!
Таны төлөвлөгөө бэлэн болонгуут, та үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй. Маркетингийн хөтөлбөртөө өөрийгөө дайчил. Өөрийгөө зогсонги байдалд бүү оруул. Үүнийг дагаж мөрдсөнөөр та бизнестээ цэцэглэн хөгжих боломж өгөх болно.
Зорилго
Аливаа маркетингийн төлөвлөгөөний ерөнхий зорилго нь танай бизнесийн ашгийг аль болох их болгоход оршдог. Гэхдээ энэ нь танай бизнесийн хувьд яг юу гэсэн үг вэ? Түүнийгээ энд илэрхийл. Хэрэв та хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч бол, таны зорилго "Хүүхдийн хувцсыг хамгийн бага үнээр хамгийн олон тоогоор борлуулах"-ад чиглэж болно. Хэрэв та интернет ашиглахад компаниудад тусалдаг бие даасан компьютерийн зөвлөх бол, таны зорилго "Аль болох бага үнээр хамгийн олон тооны үйлчлүүлэгч олж авах замаар цагаа бүрэн захиалганд оруулах." байж болно.
Та энэ хэсгийг бичихдээ бодох зарим зүйл:
* Таны маркетингийн төлөвлөгөөний зорилго танд илэрхий мэт санагдаж болно. Гэхдээ үүнийг өмнөө тавиад бичгээр илэрхийлснээр та өөрийн зорилтдоо анхаарлаа төвлөрүүлсээр байх болно.
* Олон бизнес өөрсдийнхөө маркетингийн төлөвлөгөөг улам их танигдах, хэвлэл мэдээлэлд гарах, мундаг зар сурталчилгаа бичих, гэх мэт зүйлийн тухай зүйл гэж боддог. Эдгээр нь зорилго биш, тактик юм. Эдгээрийн эцсийн үр дүн таны ашгийг өсгөх зорилготой.
* Хэрэв та "таны маркетингийн төлөвлөгөөний зорилго юу вэ" гэсэн асуултад хариулахад хэцүү байвал "та яагаад маркетинг явуулж байгаа юм бэ?" гэж бодож болох юм. Эдгээр асуултын хариу нь ижилхэн байх ёстой.
Таны зорилтот худалдан авагч нар
Зорилтот худалдан авагч нартаа хүрэхийн тулд, та тэдний хэн болохыг мэдэх ёстой. Нийтлэг таньж болох шинж чанарыг хай. Тэд компаниуд уу эсвэл хувь хүмүүс үү? Тэд тодорхой нас, газар зүй, орлогын хүн ам зүйн бүлэгт багтдаг уу? Тэд таны бүтээгдхүүн, үйлчилгээний төрлийг хэрхэн худалдан авдаг вэ? Тэд эдгээрийг хэр олон удаа авдаг вэ? Тэд ямар онцгой шинжийг хайдаг вэ?
Ерөнхий нэр томъёо бүү хэрэглэ - "нялх хүүхэддээ хувцас худалдан авахыг хүссэн хүмүүс" гэхийн оронд "шинэ төрсөн хүүхдэд онцгой гадуур хувцас хайж байгаа өвөө, эмээ нар болон бусад бэлэг өгөгчид." гэх маягийн үг хэрэглэ
Өөрийгөө хэтэрхий бүрхэг ойлгуулахаас болгоомжил. Хүн бүр таны зорилтот худалдан авагч биш. Хүн бүрт бүтээгдхүүн үйлчилгээгээ бүү борлуул - зах зээлээ бүлэг болгон хуваа. Хэрэв та тодорхой нэг бүс нутагт гэрийн халаагуурын тос зардаг бол, та тухайн бүс нутгийн айл бүрт маркетингийн үйл ажиллагаагаа чиглүүлж болно. Гэвч энэ нь цаг мөнгөө үр ашигтай хэрэглэж байгаа хэрэг мөн үү? Мэдээж үгүй. Та төвлөрөх зүйлээ улам нарийсгахыг хүснэ. Таны зорилтот худалдан авагч нар гэрийн халаагуурын тосны одоогийн хэрэглэгч нар уу эсвэл хийн халаагуур хэрэглэдэг боловч тосон халаагуур хэрэглэх талаар бодож байгаа хүмүүс үү? Эсвэл та дөнгөж байшин худалдаж аваад, хэнээс тос худалдан авахаа хараахан шийдээгүй байгаа хүмүүсийг хайж байна уу? Та орон сууцны хорооллын худалдан авагч нарт бүтээгдхүүнээ зарж байна уу эсвэл орон нутгийн бизнесүүдэд зарж байна уу?
Судлах бусад зарим зүйл:
* Таны зорилтот зах зээл борлуулалтын зорилтуудыг тань дэмжихээр том эсэхийг шалга.
* Таны зорилтот зах зээл хэн бэ гэдгийг бүү таа. Боломжтой бол судалгаагаар тоо хэмжээг тодорхойл. Мэргэжлийн холбоо нийгэмлэг рүү утасд; судалгааны номын сан руу очиж зах зээлийн мэдээ хай; хүн амын тооллогын дүнгээс хүн ам зүйн мэдээг ашигла; г.м.
* Таны бүтээгдхүүн буюу үйлчилгээг худалдан авагч нь хэрэглэгч байх албагүй.
* Хэрэв бизнес хооронд борлуулалт хийдэг бол, таны бүтээгдхүүн буюу үйлчилгээг компани биш хүн худалдан авдгийг санаж байх хэрэгтэй.
Таны бүтээгдхүүн үйлчилгээний ашиг тус
Та бүтээгдхүүн сурталчилдаггүй. Та үйлчилгээ сурталчилдаггүй. Та ашиг тусыг сурталчилдаг. Тэдгээрийг энд тодорхойлж бич. Таныг өрсөлдөгчдөөс тань ялгаруулах танай бүтээгдхүүн, үйлчилгээний онцгой шинжийн талаар бод. Үүнийг мөн Борлуулалтын онцгой санал гэдэг. Энэ нь танай бүтээгдхүүний загвар хийц, зах зээлийн талаархи таны мэдлэг, шинэ технологи, тусгай үйлчилгээ, онцгой авъяас, эсвэл өөр ямар нэгэн зүйл байж болно. Жишээ нь, Сони телевизийн борлуулалтын онцгой санал нь Тринитрон хоолойн супер дүрс байсан юм. Бургер Кингийн борлуулалтын онцгой санал нь гал дээр шардаг бургер байлаа.
Өөрийн борлуулалтын онцгой саналыг боловсруулж байхдаа эдгээр заалтын талаар эргэцүүлж бодоорой:
* Та давуу талынхаа зэрэгцээ сул талаа харгалзан үзэхийг хүсч болно. Таны давуу болон сул тал юу болохыг мэдэнгүүтээ давуу талаа аль болох ихэсгэж, сул талаа аль болох багасгахын тулд маркетингийг хэрэглэж болно.
* Мөн өрсөлдөгчдийнхөө давуу, сул талыг харгалзан үз - тэгснээр та тэдний давуу талыг аль болох бага болгож, сул талыг нь ашиглаж чадна.
Байр сууриа тодорхойлох
Байр суурь гэдэг нь зах зээл дээрхи таны таних нэр юм; та бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ зах зээл болон өрсөлдөгч нартаа хэрхэн харуулахыг хүсч байна. Байр сууриа тодорхойлох нь таны маркетингийн хэсэг бүрт нөлөөлнө.
Байр сууриа санал болгож буй ашиг тус, худалдан авагчдын хэн болох, өрсөлдөгчид хэрхэн байр сууриа тодорхойлсон зэрэг дээр үндэслэн тодорхойл. Байр сууриа тодорхойлох мэдэгдлээ сайн төвлөрсөн, товч байлга. Жишээ нь, Acme Movers компани байр сууриа "Три Сити дүүрэг дэх хамгийн найдвартай нүүлгэх компани." гэж тодорхойлж болно. Гал тогооны өрөөгөөр мэргэжсэн хоёр архитектор тэс өөр байр суурьтай байж болно - нэг нь "хамгийн их шинэчлэгч, орчин үеийн гал тогооны өрөөний орчныг бүрдүүлдэг зохион бүтээгч," гэж байхад нөгөө нь "зардлын хувьд хамгийн үр ашигтай, уламжлалт гал тогооны өрөөний зохион бүтээгч." Хэний гал тогооны өрөөг Хотын байр сэтгүүлээс үзнэ гэж та бодож байна? Мөн хэний гал тогооны өрөө нь дундаж худалдан авагчид чиглэсэн байна гэж та бодож байна?
Байр сууриа тодорхойлох зарим зөвлөмж:
* Байр сууриа тодорхойлох мэдэгдлээ боловсруулахдаа, туйлын онцгой гэдэг талаас нь бод - "хамгийн их," "хамгийн сайн," "хамгийн хурдан шуурхай," "хамгийн хямд,""цорын ганц," г.м.
* Хэрэв та болон таны өрсөлдөгчдийн хооронд нэг их ялгаа байхгүй бол, одоогоор хангагдаагүй худалдан авагчийн ач холбогдол бүхий хүсэлт буюу хэрэгцээг эрж хай.
* Болж өгвөл шууд өрсөлдөгчийн эсрэг байр сууриа бүү тодорхойлDon. Хэрэв та ингэвэл байр суурьгүй мэт харагдаж, таны худалдан авагч анхаарлаа өөр тийш хандуулна. Үүний оронд бүтээгдхүүн буюу бүтээгдхүүнийхээ давуу тал дээр төвлөр.
* Та дан үнэ дээр байр сууриа тодорхойлохдоо маш болгоомжтой бай. Учир нь ийм байр суурийг маш амархан түрүүлж авч болдог.
* Зөвхөн имиж дээр байр сууриа бүү тодорхойл. Та байр сууриа агуулгаар дэмжих хэрэгтэй. Хэрэв та ингэж чадахгүй бол, энэ нь сүйрлийн жор болно гэсэн үг.
Таны маркетингийн тактик
Зорилтот худалдан авагч нартаа хүрэхэд хэрэглэхийг хүсч буй маркетингийн тактикуудыг тодорхойл - жишээ нь зар сурталчилгаа, олон нийттэй харилцах харилцаа, эсвэл борлуулалтын урамшуулал. Эдгээр нь таны маркетингийн стратегийн зэвсэг юм. Эднийг ухаалаг сонго. Эдгээр нь таны байр суурийн тодорхойлолт, ашиг тустай нийцэж дэмжиж байх ёстой.
Хэрэгсэл бүрийг хэрхэн ашиглахаа маркетингийн төлөвлөгөөндөө яг таг илэрхийлэх шаардлагагүй. Та янз бүрийн тактикийн зорилго, өнгө аясын талаар бичиж болно. Жишээ нь, интернетийн зөвлөх дараах байдлаар бичиж болно: "Хэвлэлийн мэдээнүүд нь манай интернетийн мэргэжлийн мэдлэг, туршлагын талаар төвлөрөх ёстой"; "Дээд удирдлага компьютерийн худалдааны шоун дээр үг хэлнэ"; "Хэвлэлийн зар сурталчилгаа Мэдээ сонины ангилсан зарын компьютерийн хэсэг дээр төвлөрөх ёстой." Таны маркетингийн төлөвлөгөө таны баримтлах чиг баримжаа гэдгийг сана - та илүү нарийвчлахыг хүсэхгүй.
Энд таны хэрэглэж байж болох хэрэгслийн жагсаалт бий. Мэдээж хэрэг, таны сонгож болох өөр олон маркетингийн зэвсэг байдаг.
* Зар сурталчилгаа (хэвлэл, радио, телевиз)
* Товхимол
* Тараах материал
* Ангилсан зар
* Нийгмийн үйлчилгээ
* Тэмцээн
* Тасалбар
* Шуудангаар шууд илгээх
* Үйл явдал
* Танилцуулга
* Үнэгүй дээж
* Байнгын худалдан авагчийн хөтөлбөр
* Бэлэг дурсгалын зүйлс (футболка, үзэг, бусад зар сурталчилгааны зүйлс)
* Дотоод хаяг/сурталчилгаа
* Сүлжээ байгуулах
* Сонин
* Гадаад хаяг/зарлалын самбар
* Хувийн хэлхээ холбоо
* Хувийн захидал
* Бүтээгдхүүний баглаа боодол
* Худалдан авах цэгийн зар сурталчилгаа
* Урамшуулал
* Олон нийттэй харилцах харилцаа
* Нийтэд түгээх
* Харилцааны борлуулалт
* Борлуулалт
* Семинар
* Ивээн тэтгэх
* Анхаарал татах
* Утсаар сурталчилж борлуулалт хийх
* Худалдааны үзэсгэлэн
* Утасны лавлах
Таны маркетингийн төсөв
Хэр их мөнгө өөрөөр хэлбэл төлөвлөсөн нийт борлуулалтын хэдэн хувийг маркетингт хөрөнгө оруулахаар бодож байгаагаа товч бич. Та үүнийг сар, улирал, жилээр нь задалж бичиж болно. Бизнесийнхээ янз бүрийн санхүүгийн тайланг хийх үедээ та аль хэдийн маркетингийн төсвөө тодорхойлсон байх ёстой. Таны сонгох тоо нь таны бизнесийн төрөл, зорилгоос их хамаарах болно. Энэхүү тоо 5%-50% бүр илүү ч байж болно. Хэрэв танайх маркетингийн чиг баримжаатай компани - жишээлбэл бүтээгдхүүнээ шууд шуудангаар болон шууд хариулах зар сурталчилгаагаар борлуулдаг компани бол - сүлжээ байгуулах замаар, харилцааны маркетингаар үйлчлүүлэгчийн хүрээгээ бий болгодог компаниас илүү их мөнгө хуваарилах болно.
Төсвөө хийхдээ харгалзан үзэх бусад хэд хэдэн зүйлийг энд дурдъя:
* Тоо тавьснаар та маркетингийн хөтөлбөрөө дэмжихэд өөрийгөө дайчилж байна гэсэн үг. Та янз бүрийн хэлбэрийн зар сурталчилгаа, олон нийттэй харилцах харилцаа, бусад тактикт хэр их мөнгө зарцуулж чадахаа мэдэх болно.
* Маркетингийн тактик бүр хэр үр дүнтэй байна гэдгийг байнга хянах ёстой. Та маркетингийн хөрөнгө оруулалтаасаа аль болох их ашиг олохыг хүсдэг.
Wednesday, October 13, 2010
Богд хааны ордон музей
Saturday, October 2, 2010
Увс аймаг
Тэс. Тэс нь Увс аймгийн Тэс сумын нутгийн нэр бөгөөд энэ нутагт Их говийн торгон элс, Тал хээрийн бүс, Хангайн бүс ч бас ордог. Энэ нутгийг Хангайн юмуу тал хээрийн эсвэл говийн бүс гэж хэлэхэд хэцүү. Тэс нутгаар Тэсийн гол дайран урсаж Увс нууранд цутгадаг.
2. Ц. Нанзад - 1927 - 1928
3. Ц. Бадрах - 1928 - 1931
4. Б. Нацаг ( эмэгтэй) - 1931 - 1931 -1956
5. С. Алтангэрэл - 1931 - 1932
6. Ж. Ноосой - 1932 - 1933,
7. Б. Хөхнүдэн - 1933 - 1934
8. Г. Мижид - 1934 - 1937
9. С. Милхаабаатар - 1937 - 1938- 1986
10. Б. Тэгшжав - 1938 - 1939
11. Ө. Өлзийхутаг - 1939 - 1939
12. Ж. Осор - 1939 - 1943
13. П. Магсаржав - 1943 - 1944
14. А. Бэгзжав - 1944 - 1948
15. Д. Батсүх - 1948 - 1950
16. Д. Ядамцоо - 1950 - 1953
17. Ү. Шагдар - 1957 - 1961
18. Д. Сүрэнхорлоо -1953
19. Х. Спемхан - 1956 - 1957
20. Ц. Нансалжав - 1966- 1970
21. Г. Баасанжав - 1970
22. Н. Жийдээ - 1986 - 1992
23. Д. Намсрай - 1992 - 1996
24. Ц. Баатар - 1996 - 2000
25. Л. Тогоо - 2000-2008
Шүлэг
Ижийгээс минь асгарсан улаан бороо Эцгийн минь зvрхийг норгож арилсны дараа Голоон эгштэл хvлээсэн Говь дээгvvр татсан Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгvvр татсан Намайг тэврэх гэж яарсан бvхний євєр дээгvvр татсан Солонго билээ би Эрхий ороох сур шиг хvний богинохон заяанд Элбэг дутуу нь ялгаагvй амьдын эрээн зvvдэнд Нэгэн vзvvр нь тэнгэрээс хєллєж Нєгєє vзvvр нь газарт уллах Зуурхан тєдий татаад арилах Зургийн алаг солонго билээ би Хvн дээгvvр гишгэлсэн он жилvvдийн Зуурын тєдий босоо vзэгдэл Хувилгаан бор газар хєх тэнгэрийн Зугаа тєдий хоосон чанар Нумын бєгтрєг шиг болж ирээд чулуу жийж татсан Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан Оногдсон заяаныхаа ааг омог дээгvvр олойртож татсан Олдохгvй хоёр буурлынхаа булшин дээгvvр бєхийж татсан Эхлэх vзvvр нь сvvнд дvрээстэй Эцэслэх vзvvрт нь нулимсанд дvрээстэй Солонго билээ би
Saturday, September 25, 2010
Орж үзэх газрууд
1. БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ (Утас: 342195) Өдөр бүр 09-17:30 Tасалбар: том хүн 1000₮, хүүхэд 300₮, оюутан 400₮ гадаад хүн 2500₮
2. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ (Утас: 328547) Өдөр бүр 09-17:30 Tасалбар: том хүн 2500₮, хүүхэд 500₮ гадаад хүн 2500₮
3. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ (Утас: 70110911, 70110912) Цахим хуудас: www.nationalmuseum.mn Өдөр бүр 10:00- 16:30 Тасалбар: том хүн 2500₮, хүүхэд 600₮, оюутан 1200₮, гэр бүл 3000₮
4. МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ (Утас: 70110183) Өдөр бүр 10:00 - 16:30 Tасалбар: том хүн 2500₮, оюутан/өндөр настан 1000₮
5. МОНГОЛ КОСТЬЮМ МУЗЕЙ (Утас: 328140, 328840, 91910917) Өдөр бүр 9:00- 18:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: гадаад иргэн 2000₮, том хүн 1500₮ (байршлын талаар дараах утаснаас холбогдож авна 328140, 328840)
6. УРАН БИЧМЭЛИЙН МУЗЕЙ (Утас: 315388) Цахим хуудас: www.inkway.mn Өдөр бүр 10:00 -18:00 Төлбөргүй
7. МОНГОЛЫН УРЛАГИЙН МУЗЕЙ (Утас: 99115997; 317837) Цахим хуудас: www.mongolianantique.com Өдөр бүр 9:00 - 18:00 Тасалбар: том хүн 2000₮, гадаад иргэн 2000₮, оюутан 1000₮
8. БАДАМХАНД МУЗЕЙ ГАЛЕРЕЙ (Утас: 99050832) Хан-уул дүүрэг, Зайсангийн Мөрөөдлийн хотхонд 3-1 тоот Даваа-Баасан 10:00-18:00, Бямба Нямд амарна
9. ТЕАТРЫН МУЗЕЙ (Утас: 311320) Өдөр бүр 9:00 -17:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 1500₮, оюутан 300₮, хүүхэд 200₮, гадаад иргэн 1000₮
10. ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ (Утас: 461470) Өдөр бүр 10:00 - 18:00 (Нямд амарна, зөвхөн захиалгаар ажиллана) Тасалбар: том хүн 2000₮, оюутан 1000₮, хүүхэд 500₮, гадаад иргэн 3000₮, гадаад хүүхэд 2000₮
11. МАРКЫН ГАЗАР (Утас: 362972) Цахим хуудас: www.stamp.mn Өдөр бүр 9:00 - 17:00 (Бямбад амарна) Төлбөргүй
12. МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ (Утас: 261782, 261863, 261959) Өдөр бүр 10:00 - 17:00 Тасалбар: том хүн 1000₮, оюутан 300₮, гадаад иргэн 2000₮
13. ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН МУЗЕЙ (Утас: 70110915) Өдөр бүр 10:00 - 17:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 500₮, оюутан 200₮, гадаад иргэн 2000₮
14. УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ ШИНЭЧЛЭЛТИЙН МУЗЕЙ (Утас: 450960) Өдөр бүр 10:00 - 18:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 1000₮, оюутан 500₮, гадаад иргэн 2500₮
15. МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ МУЗЕЙ (Утас: 342650, 99244135) Өдөр бүр 10:00 - 16:30 Тасалбар: том хүн 1500₮, хүүхэд 500₮, гадаад иргэн 2500₮
16. УЛААНБААТАР ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХИЙН МУЗЕЙ (Утас: 244493) Баянгол дүүрэг, Замчны гудамж 1 Өдөр бүр 9:00 - 17:00 Тасалбар: том хүн 1000₮, оюутан 500₮, гадаад иргэн 2$
17. ЧИНГИС ХААНЫ СОЁЛЫН ӨВИЙН МУЗЕЙ (Утас: 99188143) Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 40-р байр 3 давхарт 50 тоот, 4-р дэлгүүрийн зүүн талд) Өдөр бүр 10:00 -18:00 Тасалбар: том хүн 1000₮, оюутан 300₮, гадаад иргэн 2000
