Wednesday, October 13, 2010

Богд хааны ордон музей

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлаж, 8-р богдыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч 8-р богд Жавзандамба хутагтыг эдүгээ монголчууд бараг мартах шахжээ. Түүний тухай социализмын үед шар феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатлаа Монголын ард түмний дайсан байсан мэтээр бичиж байлаа. Монголын сүүлчийн эзэн хаан 8-р богдын Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмэр, 1911 оны Үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл, өрнөл, оргил болон дараах үеийн үйл явдлыг архивын эх сурвалжид тулгуурлан аль болох бодитоор нээн харуулахыг хичээнгүйлэн оролдов. Богд хаан бол Монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос төр шашныг хослон барьсан эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсныг мартаж яахин болно.


Монгол төр, шашныг хослон баригч 8-р Богд Жавзандамбаын |1869-1924| Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна. Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан , хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хослуулан түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр *Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв . хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм , Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш , Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар , ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд 9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ. Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан. Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй. Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий. 10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний\ хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм , Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд 1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод , чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр , домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.

Saturday, October 2, 2010

Увс аймаг



1931 онд байгуулагдсан. 69585 ам.дөр.км нутагтай. 90 мян.хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь Увс нуурын хотгорын баруун урд захад 34 ам.дөр.км. талбайг эзлэн Улаанбаатараас 1336 км зайтай газарт д.т.д 939 м өндөрторшино. 30 мян.хүн амтай. Увс аймаг нь манай орны баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ.
Чулуун нүүрс /Нүүрст хотгор, Хар Тарвагатай/ бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Улаангом хотод агаарын жилийн дундаж температур нь жилд -3.8° С хүйтэн, 1 сард -33°С хүйтэн, ҮII сард 19.2°С дулаан байдаг. Улаангом нь манай орны хамгийн их хүйтэн өвөл болдог нутгийн нэг бөгөөд хамгийн их хүйтэн болсон нь -50°С хамгийн хамгийн дулаан болсон нь 36.4°С болж байжээ. Жилд дунджаар 135.3 мм тунадас унана.Агаарын даралт 1сард 923.9 гПа, ҮII сард 901.9 гПа байдаг. Увс, Хяргас нуурын хотгорт Дэлхийн хойд хагасын өвлийн агаарын их даралтын төв үүсдзг. Улаангомд 1 сард 1055 мб хүрсэн нь Дэлхийн хамгийн их даралт болсон юм. Жилийн салхины дундаж хурд 1.4'м/с бөгөөд хамгийн их салхитай Ү сарын хурд 2.3 м/с байдаг. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.
Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн их энх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөр'стэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймаг 1.9 сая гаруй малтай, нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтов.Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ. 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг 1933 оноос Увс аймаг гэж нэрлэжээ. 1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ.
1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм. 1686 онд Ойрад Монголын их хаан Галданбошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин /Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм/ нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.
Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин - улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2- р сард УБХ - ын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
1957 онд барилгын 3- р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4- р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө мал аж ахуй эрхэлж байна.
2000 оны жилийн эцсээр Улаангом суманд - Тэмээ - 425 - Адуу - 3740 - Yхэр - 10867 - Хонь - 48415 -Ямаа - 22411 бүгд 85788 толгой мал өсөн бойжиж буй бөгөөд 240 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөг оруулж байна. Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг " Чандмань улаан" " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм.
Байгалийн үзэсгэлэнт газар
Цагаан дэглий, Мөст, Цагаан шувуут зэрэг мөнх цаст сүрлэг өндөр уулс Увс, Хяргас, Ачит, Үүрэг гэх мэтчилэн давстай болон цэнгэг (загас элбэгтэй) 40 орчим том, жижиг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга өргөн талууд тэр аяараа Увс нутгийн үзэсгэлэн гоо билээ. Энэ нутагт байгаль өөрөө бүтээсэн үзэсгэлэнт сонин газар байгаль газарзүй, шинжилгээ судалгаанд хэрэглэх чухал зүйлс элбэг тохиолдoно.
Ийм газрууд гэвэл : Малчин, Хяргас сумын нутгийн заагт байгаа 600-800 хонь багтах Жинст хадны агуй, Давст сумын Хатуугийн уулан дах 200 метрийн гүнзгий агуй, өндөрхангай нутагт байдаг 400-500 адуу буюу 800-900 хонь багтахаар Улаан Чулууны агуй, Бөхмөрөн сумын нутаг Ямаат ууланд далайн төвшнөөс дээш 3000 м-ийн өндөрт эртний амьтан ургамлын ул мөр хадгалагдан үлдсэн хадан хясаа гэх мэтчилэн байгалийн үзэсгэлэнт сонин зүйлс элбэг бий. Мөн Ховд сумын нутагт Уу-ширэг гэдэг газар Гоожуур нэртэй хүрхрээ , мөн сумын нутагт эрт дээр үеэс анчин гөрөөчин нүүдэлчид дамжин гардаг байсан 2 хадан хясааг холбож тавьсан "Дамжиг" модон гүүр гэх мэтчилэн хүний нүд хужирлах байгалийн үзэсгэлэнт газар элбэг бий.
Ан амьтан
Увс аймагт өндөр уул, тал, говь, нуур, гол горхи элбэг, цаг уур эрс тэс, байгаль газарзүйн олон янзын нөхцөлтэй түүнд зохицож төрөл бүрийн ан амьтан нутагшиж амьдардаг байна. Манай аймагт 4 баг, 6 овгийн 20 төрлийн, 64 зүйлийн сүүн тэжээлтэн амьдардаг. Ан гөрөөсийг үндсэн бүтээгдхүүнээр нь мах арьсны болон үслэг гэж ангилдагаас мах арьсны ан элбэг байдаг. Увс аймагт агнуурын ач холбогдол бүхий Алтайн аргал, угалз, буга согоо, янгир, зүр, гур, чоно, гахай, үнэг, хярс, бор гөрөөс гэх мэт ан амьтантай, ногтруу, галуу, ятуу, нугас зэрэг шувуудтай, алтайн сугас, монгол хадран, осмон, нохой сугас, давжаа сугас, шар загас жараахайтай. Хяргас, Ачит, Увс нуурын сав нутгаар зээр, хар сүүлт зэрэг ховордсон амьтад бий.
Ханхөхий, Тогтохын шил, Хархираа Түргэний уулс, Улиастын шилийн ой хөвч, өндөр уул, асга хадаар аргаль, угалз, буга, согоо, ирвэс, шилүүс, янгир, суусар, гахай, нохой зээх, бор гөрөөс, чоно, үнэг, хэрэм, хур, сойр, ятуу, хөтүү, чандага, жирх, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, үен, туулай, тарвага, зурам, солонго, алаг даага, сохор номин, шар сүүлт, хулан жороо, бозлог зэрэг ан амьтад, мэргэчид оршино.
Нууруудад хун, галуу, нугас, хотон, ангир зэрэг усны шувууд, хад уул, тал нутгаар хойлог, тоодог, тогоруу, ногтруу, хөхөө, бүргэд, тас, ёл, тоншуул, хэрээ, шаазгай, харцага, болжмор, ууль, сар, шар шувуу, элээ, цахлай, өрөвтас, өвөөлж, Ховд, Бөхмөрөн голд алтан гургалдай зэрэг нүүдлийн болон суурин шувууд элбэг бий.
Томоохон голуудад, зарим нууруудад агнуурын загас, баруун монголын хадран, алтан сугас буюу нохой шар загас элбэгтэй. Янгирын эх орон гэж нэрлэдэг Бөхмөрөний нутаг Хар ямаатад улсын ангийн нөөц газар бий. Тэнд жил бүр олон улсын анчид ирдэг. Увс аймагт ан агнуурын ач холбогдол бүхий 30-аад зүйлийн хөхтөн амьтад байгаагийн дотор 4 баг 6 овгийн, 20 төрлийн, 26 зүйлийн сүүн тэжээлтэн, 10 төрлийн шувуу, 3 зүйлийн загас нутагшин амьдарч буйг ан зүйн мэргэжилтнүүд тооцжээ.
Дархан цаазат газар
Увс аймгийн Дархан цаазат газар нь Цагаан Дэглий, Цагаан шувуут, Алтан элс, Тэс, Торхилог голын адаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулс, Тогтохын шил, Улиастайн шил зэрэг уул нурууд Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Баяннуур зэрэг нуурууд , Тэс, Ховд, Хархираа, Хангилцаг, Түргэн, Таван салаа зэрэг гол мөрөн, Бөхмөрөнгийн Ямаат, өндөрхангайн Буштаг, Алтан бургас, Давстын Мөнхөт, Цахир, Ховдын Гоожуурын хүрхрээ, Дамжиг, Завханы Хэцүү хад, Нарийн голын эх зэрэг нутгийг хамардаг бөгөөд байгалийн үзэсгэлэн төгөлдөр шинжийг өөртөө агуулснаараа онцлог билээ.
Цагаан дэглий уул. Цагаан дэглий уул нь Түргэний уулсын ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4140 метр өндөр, мөнх цастай уул юм. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Энэ ууланд үе үе гадаадын жуулчид ирдэг.
Цагаан шувуут. Увс аймгийн хойд хил Сагиль сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 3496 метр өндөр мөнх цастай уул юм. Цагаан шувуут ууланд буга, согоо, аргаль, янгир, ирвэс, үнэг, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Цагаан Шувуут уулын зүүн сугаас Сагиль голын зарим салаа эх авч Увс нуурт цутгана. Цагаан шувуут уул, түүний салбар уулсуудад харгай, бургас улиас модон ой их бий.
Алтан элс. Бөөрөг дэлийн их элсний өмнөд хэсгийн торгон элсийг ийнхүү нэрлэх бөгөөд Баруун туруун, Зүүнговь сумын нутагт байна. Алтан элс нь Увс нуурын ай сав газрын бүрэлдэхүүнд багтдаг.

Тэс. Тэс нь Увс аймгийн Тэс сумын нутгийн нэр бөгөөд энэ нутагт Их говийн торгон элс, Тал хээрийн бүс, Хангайн бүс ч бас ордог. Энэ нутгийг Хангайн юмуу тал хээрийн эсвэл говийн бүс гэж хэлэхэд хэцүү. Тэс нутгаар Тэсийн гол дайран урсаж Увс нууранд цутгадаг.
Хан Хөхийн нуруу. Монгол уулсын Хангайн нурууны баруун үзүүр бөгөөд Бор хайрхан, Цагаан хайрхан, Дуулга гэсэн гурван томоохон оргил бий. Түүнээс хамгийн өндөр нь Дуулга уул бөгөөд 2923 метр өндөр юм. Бор хайрхан 2591 метр өндөр. Цагаан хайрхан 2512 метр өндөр юм. Хан Хөхий нуруу нь 180 км үргэлжлэх бөгөөд Шилүүст ой элбэгтэй учир Увс аймгийн ойн баялгийн гол эх булаг болно. Хан Хөхийн нуруунд буга сүргээрээ байдаг бөгөөд чоно, үнэг, мануул, хярс, тарвага, тоншуул, хөхөө гэх мэт олон төрлийн амьтад болон шувууд бий.
Хархираа. Монгол Алтайн салбар уулсын нэг, Увс аймгийн өмнөговь, Ховд, Тариалан, Улаангом сумын нутгийг дамжин өмнөөс баруун хойд зүг чиглэсэн байдалтай оршино.Хархираагийн уулсаас Хархираа, Намир, Улиастай, Бургаст, Шивэрт зэрэг томоохон голууд эх авч хоёр тийш хагалбарлан урсана.Оргил нь Мөст,далайн түвшнээс дээш 4126 метр өндөр, оройдоо мөнх цастай.Хархираагийн уулсад буга, согоо, аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам, үен, хадны суусар, ирвэс, өмхий ба эрээн хүрэн, дорго, хярс, мануул зэрэг ойн болон араатан амьтан элбэг, уулын араар Харгай, Улиас, Бургас, Гацуур зэрэг ой мод бий.
Түргэний уулс. 1993 онд Монгол Улсын Их Хурлаас гаргасан тогтоолд "Түргэний уулсад уулын тундр, ой тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс, бүслүүртэй бөгөөд түүнд зохицсон олон янзын модлог, бутлаг, өвслөг ургамал, төрөл бүрийн ан амьтантай, бас Мөнх цас, мөсөн гол, мөсөн тогоо, агуй, хад. цохио, хүрхрээ, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой эртний түүх соёлын дурсгалт газар элбэгтэй болохыг" зааж" Түргэний уулсын үндэсний дархан цаазтай газар" болгосон байна. Энэхүү дархан цаазат газарт Буурал, Түргэн, Живэртэйн голуудын эх авсан нуруунуудыг дамжуулан Цагаан Дэглий уулнаас зүүн тийш Хавцалын боом хүртэл 123.1 мянган га гурвалжилсан нутгийг хамруулжээ.
Тогтохын шил. Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс. Тогтохын шилээр Увс, Хяргас 2 нуур тусгаарлалцана. Хамгийн өндөр оргил Хүрэмийн овоо далайн төвшнөөс дээш 2357м Тогтохын шил нь 70аад км үргэлжлжх бөгөөд булаг шанд , ус, өвс элбэгтэй малын бэлчээрт нэн тохиромжтой нутаг юм.
Увс нуурын дархан цаазат газар. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бороо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан Ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг 4126м өргөгдсөн Хархираа Түргэний уулсын ноён оргил юм. Увс аймгийг нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679.6 мян.га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн 1994 оны 9 -р тогтоолоор дархан цаазат газар болгон тогтоожээ. Увс нууранд ногтруу, ангир, галуу, хошуу галуу, ангидаг, шар алаг нугас, болон улаан хүзүүт, шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулаан улиралд ирнэ. Увс нуурын нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Боршоо, Сагил, Хөндлөн, Хандгай, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Тэсийн гол. Тэсийн голын урт нь 732км бөгөөд Увс аймгийн нутагт 135км ноогдоно. Увс нуурт цутгахдаа Зэгстэй өргөн намаг бүхий таван салаа үүсгэнэ. Энэхүү 5 голыг нутгийн ардууд Оргих, Хос-Эрэг, Их гол, Жийрэг, Yхэг гэж нэрлэх бөгөөд үүнээс Таван тэс гэдэг нэр томъёо үүсжээ. Тэсийн голын зэгс бургасаар зэрлэг гахай нэлээд их бий. Мөн зэрлэг чацаргана Тэсийн голыг дагаж чимж ургадаг.
Аялал жуулчлал
Увс аймаг байгалын аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол татахуйц бүс “Б” зэрэглэлд ордог. Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамрсан, аргал, угалз, янгир, буга согоо, бор гөрөөс, ирвэс зэрэг ховор ан амьтад, олон төрлийн шувуу, ургамалын аймагтай, 5 хошуу мал, дөрвөд, баяд, хотон, халх зэрэг олон ястан амьдардаг, түүх, соёл, олон ястны өвөрмөц амьдралын хэв маягийг хадгалж өнөөг хүртэл амьдарч ирсэн нь байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломжтой.
Аялал жуулчлалын нөөцүүд 1. Мөнх цаст өндөр уулс, говь цөл, элсэн манхан, баян бүрд, том нуур, түргэн урсгалт гол, зэрлэг ан амьтан, ургамал бүхий харьцангуй онгон өвөрмөц сонирхолтой байгаль орчин, эрс тэс уур амьсгал, цас мөсөөр бүрхэгдсэн өвөл, 4 улирлын онцлог, цэлмэг одод түгсэн тэнгэр, цэвэр агаар, рашаан ус. 2. Эртний архилогийн түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, баялаг үзмэр бүхий музей. 3. Дөрвөд, баяд, халх, хотон зэрэг үндэстний цөөнхи, ястнуудийн угсаатны зүйн онцлог, амьдрах хэв маяг, дуу бүжиг, монгол гэр, хуримлах ёслол. 4. Нүүдэлчин малчин ардын соёл, ёс заншил, нүүдэл, шашин шүтлэг. 5. Байгаль орчноо хайрлан хамгаалах нандин өв уламжлал, овоо тахилга. 6. Үндэсний баяр наадам / бөх барилдах, морь уралдах, сур харвах/ 7. Морь, тэмээ, сарлаг унах, эмнэг сургах, морь бугуйлдах. 8. Ховор, ховордсон зарим ан амьтаныг харах, тусгай зөвшөөрлөөр агнах. 9. Уулын аялал, усан аялал
Жуулчны баазууд “Хархираа” жуулчны бааз Улаангомоос 28км зайтай байдаг. “Сайхан халиун” ХХК “Хэцүү хад” жуулчны бааз Хяргас нуурын хөвөөнд байдаг. “Онцын тасархай” ХХК –ны жуулчны бааз Түргэн сумын нутагт Улаан гом хотоос 90км зайтай байдаг. “Алтай аутфиттерс” ХХК ангын отогнууд Өмнөговь сумын улиаст, Сагиль сумын Цагаан гол, Түргэн сумын Шаварт, Хан Хөхийн нуруунд байрладаг.
Увс аймаг эртний түүхийн арвин их баялагтайн дотроос Сагил сумын Моожоогийн хошууны ногоон саарал өнгийн хаднаа хүн болоод аргаль, янгир, тэмээ, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн олон зуун зураг байдаг нь мезолитийн сүүлч, шинэ чулуун зэвсгийн эхэн үед хамаарагдах дурсгал болно. Мөн Бөхмөрөн сумын нутагт хүн хөшөөдийн баялаг чуулбар, Ачит нуурын бичээс хэмээх эртний руни бичигт гэрэлт хөшөө байдаг.
Чандмань-Улаан уулнаас төмөр зэвсгийн үед амьдарч байсан 50 гаруй хүний хэрэглэгдэхүүн бүхий булш тус тус олдсон байна. Түүнчлэн Зүүнговь сумын Сарантолгойн өврөөс Чингис хааны үеийн монгол эмэгтэйг булш илэрч, тухайн үеийн дээл, гоёлын зүйлс олджээ. Мөн Улаангом хотын баруун урд орших Чандмань уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарагдах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжлээд байгаа ажээ. Чандмань уулын булш нь МЭӨ ҮIII-III зууны үед манай орны баруун хойт хэсэгт амьдарч төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн аймгийн урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй сонин дурсгал юм.
Увс аймгийн үе үеийн дарга нар
1. Б. Санжжав - 1925 - 1927
2. Ц. Нанзад - 1927 - 1928
3. Ц. Бадрах - 1928 - 1931
4. Б. Нацаг ( эмэгтэй) - 1931 - 1931 -1956
5. С. Алтангэрэл - 1931 - 1932
6. Ж. Ноосой - 1932 - 1933,
7. Б. Хөхнүдэн - 1933 - 1934
8. Г. Мижид - 1934 - 1937
9. С. Милхаабаатар - 1937 - 1938- 1986
10. Б. Тэгшжав - 1938 - 1939
11. Ө. Өлзийхутаг - 1939 - 1939
12. Ж. Осор - 1939 - 1943
13. П. Магсаржав - 1943 - 1944
14. А. Бэгзжав - 1944 - 1948
15. Д. Батсүх - 1948 - 1950
16. Д. Ядамцоо - 1950 - 1953
17. Ү. Шагдар - 1957 - 1961
18. Д. Сүрэнхорлоо -1953
19. Х. Спемхан - 1956 - 1957
20. Ц. Нансалжав - 1966- 1970
21. Г. Баасанжав - 1970
22. Н. Жийдээ - 1986 - 1992
23. Д. Намсрай - 1992 - 1996
24. Ц. Баатар - 1996 - 2000
25. Л. Тогоо - 2000-2008
26. Цасчихэр-2008- оноос одоог хүртэл

Шүлэг

Ижийгээс минь асгарсан улаан бороо Эцгийн минь зvрхийг норгож арилсны дараа Голоон эгштэл хvлээсэн Говь дээгvvр татсан Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгvvр татсан Намайг тэврэх гэж яарсан бvхний євєр дээгvvр татсан Солонго билээ би Эрхий ороох сур шиг хvний богинохон заяанд Элбэг дутуу нь ялгаагvй амьдын эрээн зvvдэнд Нэгэн vзvvр нь тэнгэрээс хєллєж Нєгєє vзvvр нь газарт уллах Зуурхан тєдий татаад арилах Зургийн алаг солонго билээ би Хvн дээгvvр гишгэлсэн он жилvvдийн Зуурын тєдий босоо vзэгдэл Хувилгаан бор газар хєх тэнгэрийн Зугаа тєдий хоосон чанар Нумын бєгтрєг шиг болж ирээд чулуу жийж татсан Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан Оногдсон заяаныхаа ааг омог дээгvvр олойртож татсан Олдохгvй хоёр буурлынхаа булшин дээгvvр бєхийж татсан Эхлэх vзvvр нь сvvнд дvрээстэй Эцэслэх vзvvрт нь нулимсанд дvрээстэй Солонго билээ би

saad.jpg

Saturday, September 25, 2010

Орж үзэх газрууд

Миний худвьд орж үзэх ёстой газрууд зарим нь хаана байдгийг нь би мэдэхгүй л дээ гэхдээ л эдгээр газар заавал орж үзнэ дээ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

1. БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ (Утас: 342195) Өдөр бүр 09-17:30 Tасалбар: том хүн 1000, хүүхэд 300, оюутан 400 гадаад хүн 2500

2. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ (Утас: 328547) Өдөр бүр 09-17:30 Tасалбар: том хүн 2500, хүүхэд 500 гадаад хүн 2500

3. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ (Утас: 70110911, 70110912) Цахим хуудас: www.nationalmuseum.mn Өдөр бүр 10:00- 16:30 Тасалбар: том хүн 2500, хүүхэд 600, оюутан 1200, гэр бүл 3000

4. МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ (Утас: 70110183) Өдөр бүр 10:00 - 16:30 Tасалбар: том хүн 2500, оюутан/өндөр настан 1000

5. МОНГОЛ КОСТЬЮМ МУЗЕЙ (Утас: 328140, 328840, 91910917) Өдөр бүр 9:00- 18:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: гадаад иргэн 2000, том хүн 1500 (байршлын талаар дараах утаснаас холбогдож авна 328140, 328840)

6. УРАН БИЧМЭЛИЙН МУЗЕЙ (Утас: 315388) Цахим хуудас: www.inkway.mn Өдөр бүр 10:00 -18:00 Төлбөргүй

7. МОНГОЛЫН УРЛАГИЙН МУЗЕЙ (Утас: 99115997; 317837) Цахим хуудас: www.mongolianantique.com Өдөр бүр 9:00 - 18:00 Тасалбар: том хүн 2000, гадаад иргэн 2000, оюутан 1000

8. БАДАМХАНД МУЗЕЙ ГАЛЕРЕЙ (Утас: 99050832) Хан-уул дүүрэг, Зайсангийн Мөрөөдлийн хотхонд 3-1 тоот Даваа-Баасан 10:00-18:00, Бямба Нямд амарна

9. ТЕАТРЫН МУЗЕЙ (Утас: 311320) Өдөр бүр 9:00 -17:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 1500, оюутан 300, хүүхэд 200, гадаад иргэн 1000

10. ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ (Утас: 461470) Өдөр бүр 10:00 - 18:00 (Нямд амарна, зөвхөн захиалгаар ажиллана) Тасалбар: том хүн 2000, оюутан 1000, хүүхэд 500, гадаад иргэн 3000, гадаад хүүхэд 2000

11. МАРКЫН ГАЗАР (Утас: 362972) Цахим хуудас: www.stamp.mn Өдөр бүр 9:00 - 17:00 (Бямбад амарна) Төлбөргүй

12. МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ (Утас: 261782, 261863, 261959) Өдөр бүр 10:00 - 17:00 Тасалбар: том хүн 1000, оюутан 300, гадаад иргэн 2000

13. ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН МУЗЕЙ (Утас: 70110915) Өдөр бүр 10:00 - 17:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 500, оюутан 200, гадаад иргэн 2000

14. УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ ШИНЭЧЛЭЛТИЙН МУЗЕЙ (Утас: 450960) Өдөр бүр 10:00 - 18:00 (Бямба, нямд амарна) Тасалбар: том хүн 1000, оюутан 500, гадаад иргэн 2500

15. МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ МУЗЕЙ (Утас: 342650, 99244135) Өдөр бүр 10:00 - 16:30 Тасалбар: том хүн 1500, хүүхэд 500, гадаад иргэн 2500

16. УЛААНБААТАР ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХИЙН МУЗЕЙ (Утас: 244493) Баянгол дүүрэг, Замчны гудамж 1 Өдөр бүр 9:00 - 17:00 Тасалбар: том хүн 1000, оюутан 500, гадаад иргэн 2$

17. ЧИНГИС ХААНЫ СОЁЛЫН ӨВИЙН МУЗЕЙ (Утас: 99188143) Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 40-р байр 3 давхарт 50 тоот, 4-р дэлгүүрийн зүүн талд) Өдөр бүр 10:00 -18:00 Тасалбар: том хүн 1000, оюутан 300, гадаад иргэн 2000

Ургийн мод

Ямар ч хүн өөрийн ургийн овогоо бичиж өөрийнхөө ядаж 3нь үеээ мэддэг байх нь хамгийн чухал гэж би үздэг тийм ч учраас эхлээд цаасан дээр ургийн овогоо хөтөлж явуулдаг байлаа гэтэл нэг өдөр манай дүү Family Tree Maker гэдэг программ гаргацан юм бичиж суулаа би гайхаж очоод хартал үнэхээр догь санагдаад л тэрийг ашиглах болсон л доо гэхдээ өөр бас нэг гоё зүйл байдаг гэдгийг өнөөдөр л мэдлээ дээ www.geni.com гэдэг хаягаар ороод бас хөтөлж болдог юм байна гэдгийг харлаа магадгүй энийг одоо л хараад байхдйй яадий эрт л байсан зүйл гэж бодож байгаа хүн байвал намайг уучлаарай би мэдээллээс хоцорсон байж л дээ. хүн ургийн овогоо хөтөлж байх нь тухайн хүн өөрийн удам судар хаанаас гаралтай тэр ч бүү хэл өөрийнхөө төрөл саданг мэдэж авна шүү дээ одоо үед зарим хүүхдүүд тэр ч бүү хэл зарим хүмүүс төрөл садангаа муу мэдэж байгаа нь хамгийн харамсалтай санагдаж байна. би хүртэл өөрөөсөө ичих шиг болсон энэ зун би увсад амар ч байгаад ирсэн л дээ гэтэл нэг өдөр манайд нэг эгч ирлээ тэр хүн манай аавийн ээжийн эгчийнхэн охин байсаныг мэдэхгүй тэр хүн намайг таниад гэтэл би гэж нэг хүн танихгүй үнэхээр эвгүй зүйл болсон гэтэл тэр эгчийн хүүхдүүд бид нар нэг нэгээ танихгүй байна шүү дээ нэг их дотно биш юмаа гэхэд ядаж өөрийнхөн төрөл хэний талийн хүн гэдгээ мэдэж байх нь хамгийн чухал юм байна гэж бодсон тийм ч болохоор ургийн овог хөтөлдөг болсон. Дээр үед хүмүүс хэтэрхий их хүүхэд төрүүлээд зарим нь хүүхэд төрүүлж чадахгүй хэн нэгэндээ төрлийн хүндээ шүү дээ хүүхдээ үрчлүүлэх нэг ёсондоо өргүүлэх тохиолдол маш их тохиолддог байсан тийм болохоор л зарим хүмүүсийн ах дүү хаана яваа хэн гэдэг хүнд өргүүлсэн ах дүү төрөл сдан нь ямар хүн байдаг талаараа хөгшин настай аль эсвэл аав ээжээсээ асууж сураглаж байж өөрсдийнхөө ургийн овогоо бичиж дараагийн үеийнхэндээ өвлүүлж үлдээх нь сайхан биш гэж үү хүмүүсээ

Thursday, June 24, 2010

Амралт

२ сарын хугацаатай би хөдөө яваад амраад ирэе дээ өнөөдөр явлаа

Sunday, June 13, 2010

Сэтгэлийн зангилаа

Алтан нар нэлээн дээр мандан намрын нэгэн өдөр сайхнаар эхэлж байлаа.Солонгоо охин эртлэн босч, үхрээ сааж бэлчээртэй тууснаа хонь хариулахаар явдаа. уудам ногоон зүлгээр таран идээшлэх хонин сүрэг хивсэн дээр асгасан сувд мэт харагдана. хаяагаараа захалдсан хоёр малын хооронд Солонгоо Хүрлээ хоёр ихийг хуучлах зуураа удахгүй болох улсын наадмыг үл мэдэг таамаглах нь нууцхан уралдах мэт. Хүрлээ Солонгоо хоёр энэ л " Шивэрт"-ийн гол "Цэцэгт"-ийн талд хар бага наснаасаа хамт хөл нүцгэн гүйлдэн өссөн болоод ч тэр үү нэг гэрийн хүүхдүүд шиг дотно дасчээ. Солонгоогийн сэм сэмхэн тормолзох том хар нүд юуг ч өөрчилж чадам ухаалаг хөөрхөн зан цөөхөн боловч эрдмээр шижирлэгдсэн эвлэгхэн хэдэн үг Шивэртийн голоор угаагдсан бүсэлхий цохим гурваар дарсан гэзэг хэдий одоо 18хүрч байгаач арван гуравтай юм шиг намхан жаахан охины энэ л дүр Хүрлээ хүүгийн зүрхэнд аль багаас л хайрын гал асаажээ. Хүрлээ аав ээждээ туслахаар хичээлээс гарч малчин болсон бөгөөд энэ нутаг усандаа малд нүдтэй хэмээн сайшаагдсан сайхан сэтгэлтэй өндөр бор залуу боловч нутгийн сор болсон Солонгоо охинд сэтгэл алдарч гиюүрч яваа адуучин залуу болон хувирчээ. Хүрлээ Солонгоо хоёр ихийг ярих зуураа зүлгэн дээр тэмээн тавхай тоглох нь тэр хоёрыг арван наймтай гэхээргүй санагдана. Солонгоо ч гэсэн Хүрлээг үе үе бодож хонины захад уулзах бүрдээ жаргалын далайд умбан тэр мөчөө тэсэн ядан хүлээдэг болсоноо анзаарахгүйгээр өдийг хүрчээ. намар болж Солонгоо Улаангомд суралцахаар явах цаг нь болсон болохоор явахаас нь урьд хайраа илчилнэ гэж удаан бодсоны эцэст өнөөдөр л сэтгэлээ нээхээр хонинд явсан нь энэ байлаа. Хүрлээ хэлэх гэсэн үгээ яаж хэлэхээ мэдэхгүй түр тар гэсэнд Солонгоо үл мэдэг эвлэгхэн инээмсэглэн өөр яриа өрнүүлэхийг оролдоно. Тамираа Тулгаа хоёр зүүн үзүүрийн нууранд хонио хужирлачихаад Солонгоо Хрлээ хоёрыг чиглэн давхив. намар болсон болохоор дөнгөж саяхан л алыг нь мэдүүлэх гэж дөнгөж сургаж байсан дааганууд одоо хэнд ч гологдохооргүй хурдан ажнай болжээ. Тулгаа Тамираа хоёр салхи татуулан ирж зогссоноо дааганаасаа бууж тэр дөрөв ихийг ярьж суух болжээ. Тамираа Хүрлээгийн чанарлаг занд татагдаж багаасаа л сайн Хүрлээг гэсээр өдийг хүрсэн авч Тулгаа ч мөн Тамирыг өөрийг нь харах өдөр ирнэ хэмээн зүрхэндээ найдах болсон байлаа. Тамир Тулгаа Солонгоо Хүрлээ дөрөв ёстой л нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй сайн найзууд хэвээр өдгөөг хүрсэн боловч сэтгэл зүрхэнд нь улалзах тус тусын хайр нь хааяа нэг энэ л найзуудын гинжин холбоо хөндийрөх шалтгаан болох болсоныг тэр дөрвийн хэн нь ч анзаарахгүй болов. Улаангомруу цэнхэр өнгийн ачааны машинаар эрдэм сурахаар Солонгоо ангийнхантайгаа хамв явсанд нөгөө гурав гаргаж өгөхөөр ирсэн байлаа. Хайраа илчилж чадаагүй Хүрлээ сэтгэлийг нь нууцхан хүлээж байсан Солонгоо хоёр нэг нэгрүүгээ хайрын харцаар ширтэх нь Тамирын сэтгэлд хар буулгах шиг болов. Дөрвүүлээ салж салж ядан дараагийн зуны амралт хүртэл баяртай гэж хэлтэл машин хөдөллөө. Солонгоо зам зуураа нулимсан дунд тормолзох нутгаа зүрхэнд нь ганганах шувуудаа сэтгэлийг нь шаналгах Хүрлээгээ гэх мэт олон зүйлийг эрэгцүүлэн бодсоор нэг л мэдэхэд Улаангомд ирчихсэн байлаа. Арван жил сурсаны эцэст сургууль авахгүй бол гэсэн бодол өөрт нь хэцүү санагдаж байсан ч Хүрлээгийн хөөрхөн инээмсэглэл түүний зүрхэнд тодорч сэтгэлийг нь баясгах шиг санагдана. Сумаас ямар л машин ирнэ суманд шинэ соргог юу л болно бүгдийг нь л Солонгоогийн ангийнхан дор нь мэддэг нь гэм биш ёс болжээ. Удсан ч үгүй "Хүрлээ Тамираа хоёр гэрлэх болсон гэнэ. Ээж аав нь хүчээр суулгах гэж байгаа боловч Хүрлээ дургүй л байгаа Тулгаа Тамираад сайн ч гэлээ Тамираа Хүрлээтэй гэрлэн гэж хатуу шийдсэн гэнэ" хэмээн цуу яриа Улаангомоор нэг тарах нь тэр Солонгоо эхэндээ ч итгэхгүй хичээлээ хийлгүй хайрын зовлон амссаар хэдэн сарыг хойноо үлдээлээ. Хавар болж цэрэг татлага явагдахад хайрт хархүү Хүрээ бас ирсэн сураг сонсогдов. Солонгоо Хүрлээг харахыг тэсэн ядан хүлээж, хурдан л Нийгэмлэг дээр очмоор байсан ч Тамираа гэж бодсоноо очиж зүрхлэсэнгүй. Дэмий л Нийгэмлэгрүү нэг алхсанаа нүднийхэн урд зурвасхийн торох Хүрлээг харсанаа нүдээ буруулж Хүрлээг өөрөөс нь илүү хайрлаж чадах хамгийн сайн найз Тамираагаа бодоод гэрлүүгээ алхлаа. Арван найман нас хүртлээ үерхэж дассан энэ л үерхэлээ авархын тулд өөрийнхөө хайрыг золиослох ёстой гэж өөрөө өөртөө үе үе шивнэвч зүрх нь нэг л зөвшөөрсөнгүй бололтой хариу нийгэмлэгрүү алхахыг санал болгох шиг болов. Солонгоо толгойд эргэлдэх бодлоо дийлсэнгүй бололтой гэртэй ирж дэмий л Хүрлээгийн хамт авахуулсан зургаа харж сэтгэлээ баясгана. Хүрлээ сумаар нэг тарсан цуу ярианаас хойш Солонгоотой ярих ч эрхгүй гэж өөрийгөө зэмлэх болсон болоод ч тэр үү Солонгоотой уулзаж зүрхлэхгүй л байсаар Улаанбаатар эх орныхоо үүрэгт албандаа ч мордох нь тэр Солонгоо Хүрлээ хоёр нэг нэгнийгээ үл ойлголцсоор Солонгоо нэгэнт сэтгэлийн найдлагагүй ганцаар үлдэв. Өөрийн ганцаардсан сэтгэлээ дарж ядахдаа аль есдүгээр ангид ирсэнээс нь хойш хойноос нь алхаха болсон дээд үеийнхээ Хуягаад сайн болох ёстой юм шиг Хуягаатай хааяа хааяа уулзах боллоо. Хуягаа хэдийн өөрийнхөн сумынх биш ч гэсэн даруухан ер нь л Улаангомын гэхэд гайгүй хүүхэд байсан болохоор Солонгоо Хуягаад тийм ч муу ханддаггүй байв. Солонгоо 10р ангиа төгсөн гээд өдөр шөнөгүй л хичээл давтаж Хүрлээг бодох зав өөртөө гаргахгүйг хичээнэ. Удсан ч үгүй Солонгоо шалгалтай амжилттай өгч хүссэн сургуулиа аван сумын зүг явлаа. Урьд нь сумруугаа ирэх мөч бүрд хайртай залуу нь нүдэнд нь үзэгдэж хурдан харихыг хүсдэг байсан ч харин одоо эзгүй зэлүүд харанхуй ойруу явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байв. Солонгоо төрсөн нутагтаа яагаад ингэж бишүүрхэж урьдын адил догдлохгүй байгаа шалтгаанаа өөрөөсөө эрсэн ч хариултыг нь үл олно. Олон нуурын ногоон зүлгээр өнгө өнгийн цэцэг найгаж дээгүүр нь эрвээхэй алагтарчээ. Усны шувууд гангар гунгар донгодож Шивэртийн голын малчид дөнгөж зусландаа буусан үе. Солонгоо 1р курс тул эрт тарж ирээд хоёр гурав л хонож байв. Солонгоогийн нэг дүү нь гаднаас орж ирсэнээ Эгчээ таныг дуудаж байна гэв. Ангийнхныхан нь нэгэн л байх гэж бодон Солонгоо гартал Хүрлээ Тамираа Тулгаа гурав ирчихсэн байлаа. Солонгоо нүдэндээ ч итгэсэнгүй дэргэд нь очиж чимээгүйхнээр мэндийг нь асуугаад дуугүй болов. Тамираа их л буруутай юм шиг харцаар харсанаа Солонгоо Уучлаарай. Би хэдий Хүрлээд сайн байсан ч Хүрлээгийн сэтгэлд чамаас өөр хэн ч байхгүй болохоор ер нь тэгээд Хүрлээ та хоёр бие биедээ сайн болохоор найз нь та хоёрт аз жаргал хүсье дээ. Би энэ олон жилийн турш Хүрлээ гэсээр Тулгаагийн сэтгэлийг ч олж харалгүй явжээ. Одоо харин би дахиж хэзээ ч Тулгааг зовоож хүлээлгэхгүй. Солонгоо чи ч гэсэн арван хэдэн жил зүрхэндээ хадгалсан энэ хайрандаа үргэлж эзэн нь байх ёстой шүү гэж хэлсэнээ за за миний үг ихэдлээ Солонгоо чиний хайртай хээр морийг чинь барьж ирсэн юм гэж тогтож ядан зогсох дөрвөн морьлуу гараараа заалаа. Солонгоо тийм сайн найзтайгаа сая л ухаарах шиг болж баярласандаа нулимс дусгаж байв. Хурдан мориныхоо эрчээр Цэцэгтийн талаар давхисаар Таван харын хяр дээр гарч ирэхэд багаасаа амьсгалж дассан төрсөн нутгийн нь агаар урдаас нь зөөлнөөр илбэж байлаа. Энэ л нутагтаа зүрх сэтгэлээрээ үүрд холбогдсон тэр дөрвийн сэтгэлд жаргалын гал асаж энэ нутагтаа үүрд амьдрах болно гэж чимээгүйхэнээр шивнэх нь сонсогдох шиг болов.

Thursday, June 3, 2010

Өнөөдөр их гоё өдөр

Өнөөдөр ер нь бол маш сайхан өдөр болж байна би өнөөдөр улсын шалгалтай өгчөөд нэг л их эрх чөлөөтэй хүн сууж байна даа। маргааш тойрох зуруулан гэсэн тэрийн зуруулаад л дипломаа аваал сургууль минь баяртай боллоо доо। хэдийн би ангийнхнаасаа сүүлд төгсөж байгаа ч гэсэн сэтгэл минь хөдлөөд нэг л гоё байна। хурдан л дипломаа авах юмсан гэж бодоод байна। би худалдаа төгсөхдөө хэзээ ч ингэж сэтгэл хөөрч байгаагүй гэтэл энэ ангийг энэ сургуулийг төгсөж байна гэж бодохоор л нэг л гоё байна даа। би энэ сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр хэлэшгүй тийм л гоё байна даа.