Friday, May 27, 2011

Ногоон нүдэн лам


 Энэ хэдэн хоногт ногоон нүдэн лам гэдэг ном уншаад блогруугаа шагайх завгүй байлаа. 1930-аад оны лам нарын хэлмэгдүүлэлтийг харуулсан энэхүү ном нь уул нь ногоон нүдтэй лам Баасангийн / манай монголчууд ногоон нүдтэй бил үү харин / тухай гэж бодмоор байвч бас ариа биш юм шиг тэр үед хилс хэргээр баригдаж алуулж байсан олон мянган лам нарын тухай байна. Зохиол дээр гардаг байсан зүйлс болсон гэж бодохоор үнэхээр аймшигтай би энэ номыг уншиж байхад хамрийн самсай шархирахгүй байхын аргагүй үйл явдал нэлээн болж байлаа. Яг тэр үеийн түүхийг сайн мэдэхгүй ч гэсэн энэ болсон явдал гэж хэлэхэд бас эвгүй байлаа шүү. Энэ номыг уншсанаар би илүү ихийг мэдэхийг хүсэж байна. 1930-аад анд Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хэрэг, Ёнзонлхамын хэрэг гэх мэтчилэн хэргээр олон мянган лам нар болон буриад, гэмгүй иргэдийг хилс хэргээр хороож байсан үнэн түүхийг би мэдэхийг маш хүсэж байна. Хамгийн их мэдэхийг хүсэж байгаа зүйл байна Чойлбалсан гэж хэн байв ? энэ их сонин байна. Энэ номыг уншихад өөрийн эрхгүй л лам нарыг өрөвдөж байгаа ч гэсэн тэр их олон хүний амиар манай тусгаар тогтнол батажсан ч юм болов уу.  Би нэг хүнтэй санал нэг байна энэ номны хамгийн гоё хэсэг Агваан хүү Б. Ренчинтэй уулзаж байгаа хэсэг өөрийгөө тамаас чөлөөлж чадсан уу ? чадсаан гэсэн хэсэг. Агваан нутаг усныхаа лам нарын тухай хэлэхгүй байсан ч тэдний тухай өөр хэн нэг хүн хэлээд тэртэй тэргүй баригдах нь тодорхой шүү дээ. Харин тэгэхгүй өөрийгөө аварч үлдэж ганц ч гэсэн хүний амийг аврах л гол нь байсан.

Friday, May 20, 2011

My heart will go on


Зүүрмэглэх бүрийдээ би чинийхээ дүрийг
Зүүдэндээ тодоос тод хардаг
Намайгаа хайрласан хэвээрээ гэдгээ хэлэх гэж
Нааш шөнө болгон ирдэг юм уу, чиний дүр
Дурлалт хос биенээсээ хэдий хол байсан ч
Дундраагүй сэтгэлээ чи минь ирж шивнэдэг
Хол, ойр
Хорвоогийн хаана ч байлаа гэсэн
Бидний хайр хэзээ ч төгсөхгүй гэдэгт би итгэдэг
Чи миний зүрхний хаалгыг нээж ороод
Чин сэтгэл дотор минь оршсоор байна
Тиймээс чамайгаа би хайрласаар байх болно
Нартад нэг л удаа бадамласан хайр
Намайг чамайг эцсийн амьсгалаа авах хүртэл
Насан турш илчээ огт алдахгүй, ассаар л байна
Амьдралдаа би ганцхан хайртай л учирсан
Ахиад олдошгүй тэр хайр минь чи л байсан
Хол, ойр
Хорвоогийн хаана ч байлаа гэсэн
Бидний хайр хэзээ ч төгсөхгүй гэдэгт би итгэдэг
Чи миний зүрхний хаалгыг нээж ороод
Чин сэтгэл дотор минь оршсоор байна
Тиймээс чамайгаа би хайрласаар байх болно
Чамайгаа энд байхад би юунаас ч айхгүй
Чи ч бас зүрхэнд минь байгаа цагт юунаас ч айгаад хэрэггүй
Бид яг энэ мөчдөө үүрд үлдэх болно

Бичлэг: www.goolingoo.mn

Thursday, May 19, 2011

Боршоогийн хилийн боомтыг олон улсынх болгохоор ярьж байна

Манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурлын дарга К.Т.Давааг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хүлээн авч уулзав. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр бүс нутаг, хил орчмын худалдаа өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан бөгөөд энэ сард төрийн тэргүүн айлчилна. Айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон, тохиролцох асуудлуудыг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байна гэв.

Энэ онд манай улсад олон түүхэн ой тохиож байгаа бөгөөд баяр, хүндэтгэлийн арга хэмжээнд төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд М.Энхболд Тувагийн Дээд Хурлын даргад илэрхийллээ. ОХУ-ын Бүгд НайрамдахТува Улс Орос, Монголын, тэр дундаа бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг Дээд Хурлын дарга К.Т.Даваа хэлсэн байна. Хил орчмын худалдааг өргөжүүлэх, Боршоогийн хилийн боомтыг  олон улсынх болгох, иргэдээ харилцан чөлөөтэй  зорчих боломжийг нэмэгдүүлэхийн тулд Улаангом-Хандгайт чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлалын үеэр хоёр орны иргэд харилцан визгүй зорчих талаар хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Дээд Хурлын дарга илэрхийлэв.  Уулзалтын үеэр мөн мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж байсан уламжлалт харилцаагаа сэргээх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



Бичсэн:   www.shuud.mn

Банжур, Зургаан эрхийтэй тулав.


Рогма гуа асуув хайгуулчны жишээ ээлж хэнд вэ Шавгаар үзэж явуулсугай гэв. Цас хэлэв Рогма гуа минь, шавгаа байзна. Нэг хоёр баатрыг би амлая. Хойдохыг нь шавгаар явуулъя гэв. Цас бас хэлэв Амбарын хөвгүүн Банжур минь морд гэв. Банжур бараан хар морио унав. Бадагт хар хуягаа өмсөв. Гучин цагаан сум, догшин хар нумаа дүрэв. Мишил болд илдээ зүүв. Мордон явахдаа Цаст айлтгав. Цас Чихэр минь Би чадан ядан чинийхээ явдлаар хийх болно. Удах уу түргэлэх үү гэж асуув. Цас Чихэр хэлэв Бид арай удаан явсан билээ. Найранзана мөрний эхэнд суусан алаг нугасанд начин шувуу орсон мэт нэг хэд шүрхийлээд ир гэв. Банжур явав. Элст уулын оргил дээр гарч Гэсэр хааныхаа сахиусанд залбирав. Цагаан гэрт хааныг довтлов. Есөн дахар хүрээлсэн цэргийг довтлов. Есөн тугий нь унагаж есөн хиурыг нь хугачив. Есөн идээ чанагчийг нь цавчив. 

Monday, May 16, 2011

Увсчууд авлигад идэгджээ

Увсчууд авлигад идэгджээ“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг Увс аймагт боллоо. Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ийн зайд орших тус аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн улсын хэмжээнийхээс хоёр дахин бага буюу 1067 байдаг гэнэ. Энэ үзүүлэлтээр увсчуудын амьдралын түвшин доогуур байгааг харж болох юм. 


Харин аймгийн төвийн хар зам, гэрэлтүүлэг, гудамжаар сүлжилдэх олон жийп зэргийн өнгө үзэмжээр иргэдийн амьдралыг дүгнэх нь дэндүү өрөөсгөл аж. Тус аймагт авлигаар бүхнийг шийддэг хачин зарчим үйлчилдэг болжээ. Хэн мөнгөтэй нь ажилтай болно. Ийм нөхцөлд жирийн иргэдийн амьдрал дээшлэх боломж байхгүй гэж хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн олонх нь хэлж байна. Ингэж хэлэх болсон нь аймгийн удирдлагуудын тендер нэрийн дор олон жил хийж ирсэн залилантай холбоотой. 


Миний ургуулдаг цэцэгс

За бас нэг их жигтэйхэн их олон том том навчтай цэцэг байна даанч ямар нэртэйг нь олж чадаагүй л байна даа. тэгж байгаад зургийн оруулнаа. Тэгэхээр нь та бүхэн ямар цэцэг гэдгийн хэлж өгөөрэй дөө. Ягаан Улаан навчтай их том том навчтай

Миний ургуулдаг цэцэгс

 За би бол тэр фэнг-шү энэ тэрийн бодож тариагүй нэгийг аваад тарьсан чинь их гоё ургаад байхаар нь дахиад нэгийг аваад 2 болгосон сайхан л ургаж байна. Хулс нь Ази тивийн халуун бүс нутгаас гаралтай ургамал юм. Хулс  нь Dracena буюу Луу модны аймгийн ургамал юм. 1200 гаруй төрөл зүйл дэлхий даяар тархсан байдаг. Бидний тасалгаанд ургуулдаг хулсыг Dracaena sanderiana гэж нэрлэдэг. Хулс нь хамгийн хурдан ургадаг ургамал бөгөөд байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс өдөрт 60 см ургадаг гэнэ. Хамгийн өндөр нь 40 м орчим өндөр байдаг бол хамгийн бага нь 20 см орчим өндөр ургадаг. Хулс нь модны төрөлд ордоггүй бөгөөд өвс гэсэн ангилалд багтдаг.  Хулсыг гэрт тарьж ургуулж зочны өрөөний гол гоёл болж гоёмсог тансаг байдлаараа хүмүүсийн сэтгэлийг татахаас гадна хулсыг барилга, мөн хөгжимийн зэмсэг хийх, Хулсыг тарьж ургуулахад арчилгаа бага шаарддаг ч хэдэн зүйлийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хулс тухайн орчин нөхцөлдөө дасан зохицож ургах тал дээр онцгой чанартай ургамал юм.

Миний ургуулдаг цэцэгс

 За энэхүү модыг чинь уул нь хургана чих гэдэг юм байна гэтэл бид нар чинь мөнгөний мод гээд нэрлэсэн байдаг мөн таарч дээ.

эрэв мод сайн ургаж байвал түүний навч нь том, бөөрөнхий хэлбэртэй байх ба санхүүгийн ажил төрөл ургаштай байна гэж билэгддэг. Энэхүү ургамалыг хаана байрлуулж хэрхэн арчилж хамгаалах талаар зөвөлгөө өгье.

Миний ургуулдаг цэцэгс

 Блог хэсэж яваад өөрийн ургуудлаг цэцэгсийн талаар олж мэдлээ. Сонирхолтой зүйл их байна шүү. Энэ цэцгийн гарал үүслийг хөөн үзвэл Бразилийн ширэнгэн ой, Мексик, Өмнөд Африкаас гаралтай болох нь тогтоогджээ. Энэхүү цэцэгийг унтаахай хатан гэдэгээр нь манай цэцэгчид илүү сайн мэдэх байх. Энэ нэр нь наргүй сүүдэртэй үед навч цэцэгээ хумиад, нартай үед дэлгэрдэгээс үүдэлтэй болов уу гэж бодож байна.Уг цэцэгийн мэргэжлийн хэллэг нь Айргана юм . Англи нэр нь олон янз юм. Oxalis, Shamrock,  Fourleaf Clovers , Wood Sorrels гэх мэт нэрс олдлоо.   

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Чамайг би олсон


Намар модод навчсаа гээдэг шиг би ганцаарддаг байсан
Намайг гэх сэтгэл хорвоод төөрдөгт би хүлээдэг байсан
Навч адил хэнд ч анзаарагдахгүй хийсдэг байсан
Намар адил зүрхэнд минь байнга бороо шивэрдэг байсан
   Харин чи намайг зун болгосон
   Халуун дулаан бас янагхан болгосон
   Хаврын цэцэгс шиг үзэсгэлэнтэй болгосон
   Хайлах цас шиг уяхан болгосон...

Sunday, May 15, 2011

Хайрын дөрвөн мөрт


Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье
Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя
Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

Monday, May 9, 2011

Цас Чихэр, Шуумар, Нанчүн нар хайгуулд явав.

Цас чихэр асууруун Цэрэг цуглав уу гэж дуудаж асуув. Цугласан гэж Шуумар хэлэв. Рогма гуа зарлиг болов Хэн түрүүлэн байлдах тухай шавга орхиё гэв. Цас чихэр хэлэв Шавгаа байзна Рогма минь. Шарайголын гурван хааны цэргийн олон цөөнийг тэнсэж ирье би. Надтай хүний бүргэд болсон Шуумар минь яв. Арван таван настай эрдэнэт Нанчун минь яв гээд Цас жигүүрт бор морио унав. Цавдат хуягаа өмсөв. Гучин цагаан сум, догшин хар нумаа дүрэв. Харил үгүй ирт хатан илдээ зүүв. Цас Чихэр Явъя гэж гурвуулаа явав. Элст уулын оргил дээр гараад харуул харж сууна. Гөрөөс энгүй олон гүйлдэж ирэв. Алтан дэлхий дээр явагч гөрөөс шархтай гүйж явна. Түүнийг үзэж Цас Чихэр зарлиг болож Их тоос хөдлөв. Энгүй гөрөөс айсуй. Шарай голын гурван хааны цэрэг хүрч айсуй юу гэж харав. Хоногийн газраас харж үзэв. Үзээд Гурван хааны цэрэг Хатны голыг өөдөлж айсуй. Өмнөх гурван зуун хайгуулчин үдийн газар яваа гэв. Шуумар, Нанчүн хоёул угтаж очоод харж үзэв. Шуумар хэлэв Эвий, эвий Цасын минь хэлэгч үнэн байна. Юутай олон билээ. Алины нь алж баръя. Цас минь Юутай өнгөтэй цэрэг билээ Огторгуйн олон одод бүгд алан дэлхий дээр буусан мэт. Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд ургасан мэт гэв. Эрдэнэт Нанчүн шүүмжлэн хэлэв. ай, Шуумар Энэ үг чинь юу вэ Шарайголын цэргийн олныг яагаад мэдэв чи Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд гарч ургасаныг хэзээ үзлээ чи Ийм оргүй худал хэлдэг үү, Шуумар чи, Эр хүнд яан ав явахда зэр зэвсгээ засвал муу болдог уу Эхнэр хүн хуриманд очихдоо засвал нь муу болдог уу гэв. Шуумар хэлэв Нанчүгийн үг зөв. Архайн дэмий үг хэлэв би. Цагаан гэрт хааны цэрэг сүү буцлах мэт айсуй. Цас минь шанагаар самарч дунд оруулагч бол. Шар гэрт хааны цэрэг түймэр шатсан мэт айсуй. Унтраагч Шуумар би болсуу. Хар гэрт хааны цэрэг нь үерийн ус урссан мэт айсуй. Нанчүн минь суваг татаж үгүй болгогч бол. Бяр юу билээ Гурвуул гурван хааныг довтолъё гэв. Шуумарын үгэнд Цас зарлиг болов Та хоёулын минь үг зөв. Гурван зуун хайгуулчдын урьдаар алъя. Түүний цаана нэг хааны агтыг булааж авъя. Хан олзолж үг авсан хойно, харих хоёрыг шийдвэрлэе бид. Шуумар нанчүн хоёул энтээгүүр очоод тэртээх сүвээг аваад бай. Би хойноос нь хашгиран ороод таныг дайруулъя. Эндээс дутаасныг та ал. Танаас дутаасныг би алъя гэв. Гурвуул мэн тэр үгээрээ болболцов. Нэг ч хүнийг амьд эс гарав. Гурван зуун агты нь хонхорт уяв. Дэргэдэх овоон дээр нь чулуугаар морьтой хүмүүсийг босгож хуяг дуулгыг өмсгөөжу амьд хүн мэт босгож орхив. Шарайголын цэргүүд нь гурван зуун хайгуулчин тэр уулын оргил дээр харж суна хэмээн хэлэлцэн суув. Цас, Шуумар, Нанчүн гурвуул бас довтлоод Цагаан гэрт хааны түмээд мянгаад агтыг булааж аван гарч ирэв. Гурван хааны отгон дүү нь Шамба Мэруз, Цагаан гэрт хааны билгийн цагаан морийг унаж дөрвөн хөлд нь дөрвөн төмөр дөш уяж, дээрээс нь нэг төмөр дөшөөж цохилж гүйцэж ирэв. Тийм хүндийг эс уявал уураа даран ядаж эзэн огторгуйд авч гарах морь байсан ажээ. Цас Чихэр нөгөө хоёртоо нэгэн үгийг хэлэв Манай хойноос энэ нэг хүн гүйцэж айсуй байна. Хэлэлцэх болбол хэлэлцэе би хэрэлдэх болбол хэрэлдэе би. Та хоёр минь адуугаа тууж яв гээд нөгөө хүнийг угтав. Шамба Мэруз гүйцэж ирээд өгүүлрүүн Эвий Яасан олон агт хөөв та Аль ах дүү билээ Хэнийх билээ Нэрээ хэл гэв. Бид Төвдийн Гэсэр хааны үхэр хонь хариулагч билээ. Манай мянга таван зуун үхэр алдагдаж билээ. Тэр үхрийн мөрийг мөшгөж явсаар гурван зуун хайгуулчинд хүрч очив. Хайгуулчин тань мөрийг гаргаж өгөв. Тэр мөрөөр мөшгөж явтал хоёр хааныд чинь хүрч очив. Үхэр гаргаж өг гэтэл Гуйланч төвд Яасан үхэр вэ гэж харин билний морины толгойг цохив. Хэн эр төрж билээ Хэн эм төрж билээ гэмээж нь агтыг чинь авсан энэ билээ гэв. Шамба Мэруз өгүүлрүүн Та юунд очоод үхрээ алдсан билээ гэв. Цас чихэр өгүүлрүүн Арван зүгийн эзэн Гэсэр хаан минь арван хоёр толгойт мангасыг алж хатнаа авч ирэв. Ирээд нуур далай мэт их хурим хийж үхэрчин хоньчингүй, аргалчин түлээчингүй бултад хишгээ өгсөн учир бид согтож унтаад үхрээ алдсан билээ. Шамба Мэруз харьж Цагаан гэрт хаанд Цасын тэр үгийг булт тоолж хэлэв. Цагаан гэрт хаан Эвий, эвий Агтыг минь аваачвал аваачтугай. Нүгэлт Гэсэр ирсэн болбол харъя би гэж уйлав. Шамба Мэруз хэлнэ Нүд чинь тэсрэв гэж, нүгэлт өвчинд дайрагдав гэж харь. Их цэргийг чинь эргүүлж авч ирэв үү би Ай таатай Муу амьтан дуу үгүй суузна. Унах найман шарга агтыг дуудан урьж мэдье би гээд явав. Шамба Мэруз нумны хачирт малгайгаа өлгөж Гуа довны дээрээс нумаар хуруйлж хол газраас дуулан урив. 
Хаан мөнх тэнгэрээс заяагаар төрсөн
Хазаарлан унасан
Хар гэрт хаан чинь
Хайрт Шамба Мэруз чинь энэ биш үү
Хар  уулыг  хөтлөөр давахад
Хандгай буга болон шургах чинь аль
Найман шарга морь минь
Эрхэт тэнгэрээс заяатай төрсөн
Эмээллэн унасан эрдэнэт Шамба мэруз чинь би энэ биш үү
Өндөр уулын өлөөр давахад
Өл буга болон дутаах чинь аль
гэж дуудахад найман шарга агт Шамба Мэрузын дууг сонсоод янцгаав. Олон агт үүрсэв. Цас Чихэр зарлиг болов Шуумар, Нанчүн хоёр минь мэдэв үү та Энэ найман шарга агт хүний хэл мэдэх байна. Тэр хүний дуу гарахад эд тэргүүлэн олон агт бүгд үүрсэв. Үгийг чинь ямар зүйлээр хувилбал тэр зүйлээр хувилая. Хичээж яв гээд олон агтыг цуглуулан гилэв. Хуа уулын хөтлөөр явтал найман шарга морь найман хуа зээр болон шургав. Цас Чихэр За, яв яв гээд харвав. Гурвуул хоорондоо шургуулж явж гурван сумаар наймуулыг харваж орхив. Олон агт бүгд хөөрч дутаав. Хариулан ядаж хашгиран Хатны голын ганга эрэг руу унагааж алав. Хариулан гомдосон чоно мэт өндөр дээрээс гарч ирж байв.
Шамба мэруз харьж Цагаан гэрт хаанд хэлэв Нүгэлт үхэрчин биш байна. Цуут Гэсэрийн гучин баатар нь биз. Довтолсон мөрт нь чулуу хэмхэрч, мод хугарч, бидний агтыг булт алж орхив гэв. Цагаан гэрт хаан үнэхээр тийм болбол авай минь харъя гэж асуув. Шамба мэруз Есөн сүв чинь бөглөрөв үү Цэргийн чинь би авч ирэв үү Харив гэх нэрээс халдаж үхэв гэх нэр дээр биш үү гэв.

Залуу чи сонс...

Чи намайг гэвэл би чинийх л байна
Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна...
Бардам залуу минь
Чихэнд сонсголонтой гуравхан үгэнд чинь
Бие сэтгэлээ зориулна гэвэл эндүүрэл шүү
Чи бид хоёрын харьцааг цаг хугацаа харуулна...
Урсан өнгөрөх хором бүхэнд
Өөрийн чинь үнэнг танинаа би...

Wednesday, May 4, 2011

Цас Чихэр байлдахаар шийдвэрлэв.

Эрдэнэт Цас Чихэр нутаг нь хол байв. Чацараганы гол өөд Гурван Тулгатад байсан ажээ. Барс баатрын харвасан өдийг Рогма гуа тэр шөнө дүлээд яваад үүрийн хяраанаар хүрэв. Цас Чихэр эрт босож Чацарганы голд адуугаа усалж байв. Эвий эвий үдийн цагт заларч ирдэггүй Рогма гуа минь үүрийн хяраанаар юунд ирэв Ронса жигүүрт бор морийг минь барь гэв. Жигүүрт бор морийг нь бариад хазарлаж эмээлийг тохож өгөв. Хүрмэ нэрт цул бод илдээ зүүж угтан хатирч очоод эвий, Рогма гуа минь гэж хол газраас дуудаж асуув. Гарт бартсан чинь мод уу, өд үү гэв. Авай минь юуны мод байхав өд байна гэв. Би мэдэв гэв. Ирээгүй гурван үйлийг угтаж мэддэг би. Өнгөрсөн гурван хаан, арван зүгийн эзэн Авай Богын минь үгүйг мэдэж Рогма гуа чамайг минь авч Цагаан гэрт хааны Цагаан эрхт хатнаас төрсөн Алтангэрэлт тайжид авч өгье гэж цэрэг айсуй байна. Гурван хааны сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж ирээд үзэж явсан байна чамайг минь гээд шувууны толгой нь цагаан, бэлхүүс нь шар, сүүлийн хар эд бүгдийн учрыг булт тоолж хэлэв. Цас Чихэр Тэр гурван хааны сахиус тэнгэр, ганга шувуунд хувилж ирсэн нь энэ. Тэр өдөр муу хэрээ явна билээ. Өөр юманд саатаж түүнийг алсангүй би. Энэ явдал тэр муу хэрээнийх байж болно гэв. За, арван зүгийн эзэн Гэсэр хаан минь эзгүй боловч амраг Цас нь, гучин баатар, гурван отог улс нь бид үгүй юу Ирэвч яавч, гайгүй иртүгэй Рогма минь бүү ай миний үг нийлдэнэ болов уу үгүй болв уу Цотонд аваачиж үзүүл, энэ өдийг гэв. Барс баатар, рогма гуа хоёул өдийг Цотонд аваачиж үзүүлэв. Цотон ноён үзээд Эвий, эвий Цасын минь үг үнэн байна. Шарайголын гурван хаан бидэнд өшөөгүй билээ.

Tuesday, May 3, 2011

Шарай голын хаад Ганга шувууг илгээв.

Одоо үүнд хүн морь илгээвч удаан явах, хэзээ хүрч ирнэм тэд гурван хааны сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж очиж үзэх болов. Цагаан гэрт хааны сахиус өргөн цагаан тэнгэр хувилж толгой өвчүүний цагаан болов. Шар гэрт хааны сахиус Шар өвгөн тэнгэр бэлхүүсэнд хувилж шар болов. хар гэрт хааны сахиус хар өргөн тэнгэр сүүлэнд нь хувилж хар болов. Гурван хааны сахиус тэнгэрийн Ганга шувуунд хувилж явав. Гэсэр хааны таван зуун хүн барьж суух орд цагаан гэрийн тоонон дээр нь үүрийн хяраанаар ирж суув. Элгээр тооныг даран, өвчүүгээр урд дээврийг бүтээв. Баруун зүүн жигүүрээр хоёр этгээдийн дээврийг бүтээв. Үл хөдлөх цагаан гэр шир хийж хөдлөв. Тасрашгүй хив оосры нь хоёр нь үсрэв. Үл гулзах алтан багана нь гулзайв. Рогма гуа цочин босож харайв. Хувцаслаад гэсэр хааны гучин баатраас хоорондоо янаглаж авчирч буулгасан Барс баатартаа хүрч Улан дуудав Эвий Барс баатар минь лам хүн их унтвал аян аваасаа хоцроно гэлээ. Эм хүн их унтвал уйл нь хоцроно гэлээ Мод их хэвтвэл шоргоолж үүрлэнэ гэлээ арван зүгийн эзэн авай богдыг минь арван хоёр толгойт мангас алав уу мангасын хувилгаан шувуу нь Рогма гуаг хатан намайг авъя гэж ирэв үү Цас Чихэр тэргүүнтэй гучин баатрыг алъя гэж ирэв үү Шувуу увуунаас өөр шувуу ирж суув. Би айв Эд бүгдээ тоолж хэлэв. Ай, Барс минь догшин хар нумаа хөвчилж, алтан цагаан сумаа онилж гарч ир Барс баатар догшин хар нумаа хөвчилж алтан цагаан сумаа онилж гарч ирэв шувууг үзээд зүрх алаж догшин хар нумынхаа бариулыг алдаад, цагаан сумныхаа онийг мулталж гэлдэрхийлж харан байв.Рогма гуа уйлан хэлэв Эвий эвий чамаас барс баатар цорол дуудсан хүний биеийг алаад, толгой дээрээ одоо ус цутгуулаасай. Эр хүн болоод шувуунаас зүрх алддаг уу Эхнэр гэмээж харвая би. Нум сумаа над өг, би харвая гэв. Барс баатар Эвий Эм хүнд нум сумаа өгч харвуулав гэвэл арван зүгийн эзэн Гэсэр хаан минь юу гэнэ Амраг Цас Чихэр ах нь, гучин баатар эд бүгд намайг эм барс баатар гэж дуудаж хууль болгох байна гэж хар нумынхаа бариулыг чанд атгаж, сумаа онилж дэлж байна. Рогма гуа Авай минь товчлуурыг алдаж нэг далных нь өдийг тас харвав. Шувуу босон Рогма гурван үе харан эргэв. Рогма гуа ч болов дээш гурван үе харав. Шувуу явав. Барс баатрын харвасан өдийг Барс баатар, Рогма гуа хоёр цуглуулж авав. Өд нь гучин илжигний ачаа болов. Ганга шувуу газартаа хүрэв. Цагаан гэрт хаанд хэлэв Барма хөөрхий хэрээний хэлсэн нь булт үнэн байна. Алиныг тоочих вэ Гэсэрийн гучин баатар, Цас Чихэр ах нь гэгч байна. Гэсэр ирээгүй нь үнэн байна гэв.

Хон хэрээ элчийн мэдээ.

Шарай голын улсад ах дүү гурван их хаан байжээ. Цагаан гэрт хаан, Шар гэрт хаан, Хар гэрт хаан хэмээх тийм гурван хаан байжээ. Тэр цагт Шарай голын хаан чуулган чуулав. Чуулгандаа Цагаан гэрт хааны Цагаан эрх хатнаас төрсөн Алтангэрэлт тайжид ийм сайхан авгай хаанаас авч өгье гэж чуулган чуулуулав. Энэ ахуйн хаадын охидыг тоолж үзье гэв. Хүн, морь явж хүрэхгүй гэж цагаан харцгыг туулайн махаар бордож, Дээр тэнгэр нарын охид сайхан уу Үз ир гэж илгээв. Уран дуут тотийг хорхойгоор бордож Хятадын хааны охин сайхан уу Үзэж ир гэж илгээв. Үзэсгэлэнт тогосыг жимсээр бордож Балбын хааны охин сайхан уу Үзэж ир гэж илгээв. Үнэгийг шир шөрмөсөөр бордож Энэтхэгийн хааны охин сайхан уу үзэж ир гэж илгээв. Хон хэрээг муусайн идээгээр бордож Төвдийн хааны охин үнэн сайхан уу үзэж ир гэж илгээв. Чингээд тэд бүгд явав.