Sunday, May 30, 2010

Таны элэг эрүүл үү

Элэг хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд ойролцоогоор 1,5 кг жинтэй. Цээжний баруун талд өрцний чанх доор байрлана. Элэг хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй, өөрөөр хэлбэл биеийн химийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.

Хэрэв элэг муудвал хvний бие бvхэлдээ суларч өвчилдөг.

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний доор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан арван хоёр хуруу гэдэс рүү юүлэгддэг. Цөс нь хоол хүнсэн дэхь өөх тосыг задлах, уусамтгай болгох үүрэгтэй. Цөсөнд чулуу үүсч яваандаа хурц үрэвсэл болдог.

Элэгний өвчлөлтөөр Монгол Улс дэлхийд нэлээд дээгүүрт “толгой цохиж” явна. Монголчуудын бараг 70-80 хувь нь элэгний өвчтэй. Таван хүн тутмын нэг нь шарлаж байсан гэсэн судалгаа байдаг юм билээ. Нээрээ ч гэр бүлийнхнийх нь хэн нэг нь шарлаж үзээгүй хүнтэй айл олъё гэвэл өвснөөс зүү эрэхтэй адил болох биз ээ.
Элэг хамгийн чухал эрхтэн

Нас бие гүйцсэн эрүүл хүний элэг дунджаар 1200-1800 г жинтэй, хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг. Энэ эрхтэн хүний хамгийн том шүүрлийн булчирхай бөгөөд нэг ёсондоо хүний биеийн химийн урвалыг зохицуулагч лаборатори л гэсэн үг. Элэг хэрэв бодисын солилцооны үүргээ гүйцэтгэж чадахгүй бол бүх бие хороор дүүрч үхлийн ирмэгт хүрдэг. Элэг нь цусан дахь саха рын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах, илүүдэл сахарыг гликоген болгон нөөцөлж хэрэгцээтэй цагт нь гаргаж зарцуулдаг. Хvрээлэн байгаа орчин болон хоол хvнс, ундны усаар дамжин хvний биед орж байгаа хvнд металл, химийн бодис, мөн нийлэг эм зэрэг нь элгэнд очоод задарч хоргvйждэг байна. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хvvдийд хуримтлагдан нарийн гэдэс рvv юvлэгддэг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох vvрэг тэй.

Аваар ослоос болж элэгний тал нь ажиллахаа болилоо гэхэд үлдсэн хагас нь хүний биеийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэр үлдсэн хэсэг нь хэдэн өдрийн дотор нөхөн ургах чадвартай ажээ. Эмч нар энэ гайхамшигтай чанарыг нь хүнд элэг шилжүүлэн суулгах аргад хэрэглэдэг байна.
Амьдралын буруу зуршлаас болж элэг өвчилдөг

Манайхан ажилдаа яарч байна гээд өглөөдөө ихэвчлэн өлөн гардаг. Энэ нь бүр гэм биш бүр зан болчихсон. Өдөр нь аль тааралдсан цайны газраа орж хоёр гурван хуушуур авах юм уу, эсвэл шарсан хуурсан хоол захиалж иднэ. Нэлээн орой нэг их өлссөн хүн гэртээ очоод жаал өөх тостой хоол гэдсээ дүүртэл идчихээд л унтаад өгнө дөө. Үүнийгээ магадгүй зарим хүн эрүүл зөв амьдралын хэв маяг ч гэж ойлгодог байж болох юм. Шарсан мах амттайг ч хэлэх үү? Монголчууд бид ихэвчлэн шарсан хайрсан, хуурсан хоол иддэг. Гэтэл эрүүл мэнддээ дайн зарлаж яваагаа бид огтхон ч ухаардаггүй. Ялангуяа залууст энэ хамгийн их хамаатай.

Сүүлийн үед залуучууд оффи сын ажилд илүү дурлах болсон. Тохилог албан газарт зөөлөн сандалд тухалж, компьютерийн өмнө хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй суудаг хүн бидний дунд хэдэн зуун мянгаараа байгаа даа. Явган ч алхахаас тээршаана. Хэдхэн алхмын газар машин унаж тансаглаад л. Хүн харахад л сайхан тарган цатгалан хүн байх боловч цаанаа тэр хүний элэг нь өөхөлчихсөн байдаг ажээ. Хүн хэр их тарган байна, элэг нь төдий чинээ их ачаалалтай байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй нойр булчирхай, зүрх нь өөхөлж, яваандаа бүхий л эрхтнийг хамарч сүүлдээ элэгний хатуурал цирроз болдог. Хэдийгээр элэг ачаалал дааж нөхөн сэргээгдэх чадвартай эрхтэн хэдий ч архи уух, буруу хооллох, эм ихээр хэрэглэх болон элэгний халдварт өвчнөөс болж үрэвсэх нь элбэг. Элгэнд мэдрэлийн эсүүд байдаггүй учраас өвчин үүсч, цаашаа идэж байгаа нь хүнд эхлээд мэдрэгддэггүй байна. Харин хэвийн хэмжээнээсээ томро ход гаднах арьсан бүрхэвч нь сунаж өвчтөнд мэдрэгддэг ажээ.
Элэгний дайсан-архи

Бид бүгд л архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь энэ гашуун усанд бүх нийгмээрээ живээд байна. Бүр “Бага зэргийн архи эрүүл мэндэд тустай” гэж өөрсдийгөө тайвшруулахыг нь яана. “Улаан дарс цус төлжүүлдэг, цагаан дарс зүрх судсанд сайн” гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг. Мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150 мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Хэр үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй. Архи зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь 1980-аад онд анх тавигджээ. Энэ талаарх материал анх 1979 онд алдарт “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Гэтэл тун бага гэж үзэж байгаа дээрх 150 мл архийг уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ энэ хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй. Өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд очоод “Би нэгээс илүүг уудаггүй” гэж татгалзаад суугаад байж чадахгүй. Түүнтэй адил хэдий тохируулж уудаг хүн ч гэсэн ямар нэг зовлон бэрхшээлтэй тулгарсан үедээ согттолоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.

Судалгаанаас харахад хүмүүс ихэнхдээ баясаж, цэнгэж, таашаал авах гэж архи хэрэглэдэг байна. Архи дарс худалддаггүй баар цэнгээний газрууд огт байхгүй байгаа нь үүний нэг баталгаа юм. Үүнээс гадна хүмүүс төрсөн өдөр, үдэшлэг, хурим, баярын цэнгүүний үеэр согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байна. Хамт олонч, нийтэч гэсэн тодотгол өгсөн энэ байдал нь хүнийг архинд оруулах эхний алхам болдог. Согтууруулах ундаа хэрэглэх өөр нэг шалтгаан бол сэтгэлийн мэдрэмжийг дарах явдал юм. Хүмүүс гутарч гуниглах, стресст орох, сэтгэлээр унахдаа согтууруулах ундаа хэрэг лэж түүнээ аль болох мар тахыг оролддог. Гэтэл энэ нь тэр хүнийг сэтгэл санаа, бие махбодь аль аль талаар нь улам л доройтуулдаг. Архинд орсон хүмүүс уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг. Архи хүний биеийн шингэн хэсэгт уусч элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Харин хэтрүүлэн уувал элэг шүүж дийлэхгүй бөгөөд архи шууд цусанд шингэдэг ажээ. Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гаргаж ажилладаг гэнэ. Бөөр биед шингэсэн хорт бодисыг ялгаад шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хэрэв их хэмжээ ний архи биед шингэсэн байвал хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Ингээд архи даах чадвар улам мууддаг байна. Энэ нь таны элэг эмчид үзүүлэхэд хэвийн гэж гарч байгаа ч гэсэн муудаж эхэлсний шинж тэмдэг юм. Хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг ажээ.

Элэг өвдөхөд илрэх шинжүүд

Элгэнд өөрчлөлт орсны анхны шинж тэмдэг нь нойр муудах, амархан ядрах, нозоорч хэвтмээр болох зэргээр илэрнэ. Аажимдаа арьсан дээр хvрэн заримдаа ганц хоёр улаан толбо гарах, загатнах, гэдэс цанхайх, хоолонд дургүй болох, арьс өнгөө алдах гэх мэт шинж тэмдгvvд илэрдэг.

Яагаад элэг өвчлөхийг шарла лаа гэж ярьдаг вэ?

Хүний цусны улаан бөөмс гурван сарын наслалтай. Түүний дараа элгэнд задран устаж оронд нь шинэ улаан эс үүснэ. Элгэнд задрах үедээ Bilirubin гэдэг шар өнгийн уураг болон цааш задардаг. Гэтэл өвчилсөн элэг үүнийг задалж чадахгүй тул цусанд цугларч хүний арьс шар өнгөтэй болдог байна. Түүний хажуугаар бас шээс улаан хүрэн шаргал, өтгөн нь шаргал цагаан болдог.

Гэдэс цанхайх. Элэг гэмтэхэд хангалттай цөс ялгаруулж чаддаг гүй тул идсэн хоолны тосыг хүн шингээж чаддаггүй байна. Тэгээд хоол идсэний дараа гэдэс цанхайдаг шинж илэрдэг байна. Элэг өөрчлөгдөхөд хүний арьс бас өөрчлөгддөг. Таны арьсан дээр тухайлбал хамар, нүүр, хүзүү, цээж шуун дээр нэг цэгээс салбар ласан жижиг судлуудтай улаан цэгүүд байна уу? Хатуурсан элэгнээс болж судас даралтанд ордог тул арьсан дээрх цусны улаан судлууд тодордог байна. Гарын алга чинь ямар өнгөтэй байна вэ? Гарын алга улаан тод толботой бол элэг чинь өвчилж байгаагийн шинж гэнэ. Таны хумс цагаарч бас долгион той болсон уу? Элэгний архаг өвчний улмаас хумсны гол суурь бодис болох креатин гэдэг бодисонд өөрчлөлт ордог. Тэгэ хээр хумс өөрчлөгдөнө гэдэг элэг ний өвчний нэгэн дохио болдог байна. Хүний биед бэлгийн өөрчлөлт гарах уу? Элгэнд бэлгийн дайв рын боловсруулалт ба устгал явагддаг. Элгэнд өөрчлөлттэй болсон үед эрэгтэй хүн бэлгийн чадваргүй, эмэгтэй хүний сарын тэмдэг өөрчлөлттэй ирдэг ажээ.

Элэгний ачаалал хэтэрч, vрэв сэж өвчлөх эхний vед ямарваа нэгэн зовиур илэрдэггvй учир хvмvvс анзаарахгvй байсаар өвчнөө хvндэрсэн хойно нь эмчид ханд даг. Нөгөө талаас манай эмнэл гvvдийн тоног төхөөрөмж хоцрогдсоноос элэгний өвчнийг эрт илрvvлэх боломж муутай. Тийм учраас өөрөө өөрийгөө хянаж анхны шинж тэмдэг илрэнгvvт эмнэлэг vзvvлж эмчлvvлбэл өвч­нийг бvрэн анагаах, архагшсан бол өвчлөлтийн явцыг зогсоож амжина.

Элэгний өвчнөөс өөрийгөө яаж хамгаалах вэ?

Өөрийнхөө элгийг та л хайрлаж эрүүл байлгаж чадна. Танаас нэг их зардал, хүч шаардахгүй байх энгийн хэдэн зөвлөмжийг хүргэе.

* Архи бүү хэрэглэ.
* Хөгц, мөөгөнцөртэй хүнс бүү хэрэглэ
* Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.
* Шаардлагагүй бол тариа хийлгэхээс зайлсхий.
* Ажил амралт, хоолны дэглэмээ зөв зохицуул
* Тариа хийлгэхдээ нэг удаагийн тариурын бүтэн байдлыг шалгаж үзэх, заавал өөрийнхөө дэргэд задлуулж бай.
* Шаардлагагүй бол цусаа шүүлгэхээс зайлсхий.
* Шивээс хийлгэхээс аль болох зайлсхий.
* Найдвартай шүдний эмнэлгээр үйлчлүүлэхийг хичээ.
* Замбараагүй бэлгийн амьдралаас татгалз.
* Сэтгэлд тааламжгүй газар хооллохоос зайлсхий.
* Өдөрт дор хаяж 3-5 удаа гараа угаа.
* Нийтийн угаалтуурт гараа угаагаад усны хаалтыг давхар угаасны дараа дахин гараа угаагаад усаа хаагаарай.

Элгээ өвчилсөн эсэхийг мэдэ хийн тулд бид эхлээд эмчид очих хэрэгтэй болдог. Тэгээд баахан шинжилгээ өгдөг. Тэгсэн атлаа энэ шинжилгээнийхээ учрыг нь ч олдоггүй Энэ талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг танд хүргэе.

УКТЭ-ийн клиник лабора торийн тасгийн их эмч, магистр Ж.Саранцэцэгтэй ярилцлаа.

- Элгээ өвчилсөн эсэхийг мэдэхийн тулд ямар шинжилгээ өгөх шаардлагатай байдаг вэ?

- Эхлээд дотрын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж, холбогдох шинжилгээнүүдийг өг дөг. Хүмүүс заримдаа сайн дураа раа элэгнийхээ үйл ажиллагааг хэвийн эсэхийг мэдэхийн тулд шууд шинжилгээ өгдөг. Ийм тохиолдолд ерөнхий цөөн үзүүлэл тийг л шалгадаг. Энэ нь тийм ч хангалттай биш. Нэлээд хэдэн шинжилгээг цогцоор нь өгөх нь зүйтэй. Биохимийн, цусны ерөнхий болон бүлэгнэлтийн, мөн шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Цусны шинжилгээгээр цусны цагаан эс, ялтас эс, бүлэгнэлт, протромбины хугацаа зэрэг үзүүлэлтийг тодорхойлдог. Мөн вирусын В, С маркер, хавдрын маркер, аутоиммуны зарим үзүүлэл тийг ч үзэх шаардлагатай болдог. Шээсний шинжилгээгээр шарласан эсэхийг үздэг. Дан ганц лабораторийн шинжилгээгээр бүх зүйл тодорхойлогдохгүй. Биохими, цусны шинжилгээг судаснаас нэг хатгалтаар авна. Хариу нь тухайн шинжилгээний хийгдэх арга, хугацаа наас хамаараад харилцан адилгүй.

- Шинжилгээ өгөхийн өмнө биеэ яаж бэлдэх вэ?

- Шарсан, хуурсан, хэт хурц хоол идэхгүй байх, долоо хоногийн өмнөөс архи хэрэглээгүй байх хэрэгтэй.

- Хоёр өөр газар нэг төрлийн шинжилгээ өгөхөд хариу нь хоорондоо зөрөөд бай даг. Энэ ямар учиртай вэ?

- Хэмжигч багажийн мэдрэг чанар, хэмжих үзүүлэлтийн нэгж зэрэг нь өөр өөр байж болох юм. Лабораторийн ажилтны ур чадвараас ч шалтгаалж болох юм. Хүний биеийн өөрчлөлт бас хамаатай. Тухайн үед элгэнд нөлөөлдөг эм уусан байж болох юм. Ер нь хүний биеийн бодисын солилцооны өөрчлөлт их богино хугацаанд байнга явагдаж байдаг. Нэг эмнэлэгт шинжилгээ хийлгээд, долоо хоногийн дараа өөр газар дахин өгөхөд хариу нь өөр гарах тохиолдол бий. Гэхдээ тухайн үед өгсөн шинжилгээний хариуг гол болгож үздэг.

Өөртөө зориулан бэлтгэсэн хоол хамгийн эрvvл

Элэгний өвчтэй хvний хоолны дэг буюу ямар хоол идэж юуг хязгаарлах нь хүний биеийн онцло гоос хамаардаг. Яваандаа элэгний vрэвслийг дагаад цөсний хvvдий vрэвсэж, чулуужих нь элбэг. Хоолыг хэт хориглох, vндэслэлгvй болгоомжлох нь уураг, нvvрс ус, өөх тос, аминдэм, бичил тэжээлийн дуталд хvргэж турж эцэх, бие махбодийн шим тэжээл, аминдэм, эрдсийн тэнцвэрт байдал алдагдан өвчин эсэргvvцэх чадвар сулран тамирдуулдаг байна. Энэ нь элэгний өвчний явцыг гvнзгийрvvлэх, архагшуулах, ядраах, амархан өвчлөмтгий болгох тул хоол хvнсний тодорхой ойлголт, мэдлэг, дадалтай байж зөв хооллох нь чухал. Элэгний өвчтэй хүн нэг янзын хоол идвэл тэжээлийн дутагдалд ордог тул янз бүрийн хоол хүнсийг бага порцоор өдөрт олон удаа идэх нь чухал. Уух зүйлийн хувьд бол хэр их уурагтай болон давс хэрэглэсэн тэр хэмжээгээр уух шингэнээ тохируулах ёстой юм байна. Yйлдвэрийн аргаар боловсруулсан хоол нь байгалийн гарал, төрөлх шинжээ алдсан, хэт хиймэл, хvнсний тогтворжуулагч, нөөшлөгч, дvvргэгч зэрэг олон химийн бодис агуулсан байдаг тул шингэц муу, элэгний ачааллыг ихэсгэх, хордуулах зэрэг сөрөг муу талтай. Элэгний эмгэгийн vед амьтны гаралтай өөх, өөхөн тосны хэрэглээг хязгаарлаж, ургамлын гаралтай тосны хэрэг лээг нэмэгдvvлнэ. Биед хялбар шингэдэг сvv, цагаан идээний тос (цөцгийн тос, бяслаг, зөөхий, сvv, тараг), ургамлын буюу чидун, наранцэцгийн болон шар буурцгийн тосыг өргөн хэрэг лэх нь элэгний ачааллыг хөнгөл нө.

Хооллохдоо ихээр хэрэг лэж, энергиэ олж авах хүнсний бүтээгдэхүүн бол нүүрс хүчил өөрөөр хэлбэл гурил, будааны бүтээгдэхүүн юм. Давс биед ус цуглуулдаг тул элэгний өвчтэй хүний хоолонд нэмж давс хэрэг лэхийг хориглодог. Хоолонд орсон давс биед хангалттай байдаг бөгөөд өдөрт 3 гр давс хангалттай гэнэ.

Хиам, давсалж утсан мах, давстай боов талх, давстай рашаан ус хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Элэгний хатууралтай хүний бие магни, кальци, цинк, А, Д, Е витамины дутагдалд орсон байдаг. Архи их уудаг хүний элэг дээрх дутагдлаас гадна В1, В6 витамины хомсдолд орсон байдаг. Элэгний өвчтэй хүнд тараг их сайнаар нөлөөлдөг гэж судалгаанд гарчээ.

Хоолыг зөөлөн гал дээр удаан чанаж сайтар зөөллөх, эсвэл уураар жигнэж боловсруулах нь элгэнд нэмэлт ачаалалгvй байдаг. Шарах, хуурах аргаар боловсруулсан хоол, тvvхий, дутуу боловсруулсан хоол хvнс, нөөшилсөн, даршилсан, давсал сан, цуу болон хурц, халуун хоол амтлагчаар амталсан хоол хvнсийг хориглоно. Давсыг аль болох бага хэрэглэнэ. Эцэст нь тэмдэглэхэд гэртээ өөртөө зориулан бэлтгэсэн хоол хамгийн эрvvл.

Халдвар авсан тохиолдолд эмчид даруйхан очоорой

Эрүүл байж, урт удаан амьдрахын үндэс бол эрүүл мэнд гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч бид өвчин, үхлээс айх мөртөө өөрийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд дэндүү гэмээр хойрго ханддагийг хүлээн зөвшөөрөх хүн олон. Сүүлийн үед А, В, С вирусээр өвчлөгдөгсдийн нас харь цангуй залуужиж байгааг тэдний амьдралын өдөр тутмын хэв маягтай холбон тайлбарлаж болох аж. Мөн архи, хүнсний зохисгүй хэрэглээнээс гадна сахарын шижин өвчин ч нөлөөлдөг гэнэ. Гэдсээр шимэгдэн орсон хоол тэжээлийн зүйлийг элэг сайн муугаар нь ялган, өөхийг хайлуулж, булчин, уураг буй болгоход нөлөөлдөг учир эрүүл, амьд явахтай шууд холбоотой эрхтэн юм.

Манайд элэгний вирусын эмчилгээг сайн хийж чаддаггүйгээс халдвар тээгчдийн өвчин хүндрэх тохиолдол сүүлийн үед газар аваад байгаа. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь элэгний хавдартай болж байгаа тухай мэргэжилтнүүд ярьж, толгойгоо сэгсэрдэг. Архаг тээгчдийг тодорхойлох техник, хэрэгслийн хангамж манайд тун тааруу байдгаас иргэд эх орондоо эмчилгээ сувилгаа хийлгэх боломж багатай. Иймээс вирусын халд вар авсан тохиолдолд иргэд хугацаа алдалгүй эмчид хандах нь чухал гэдгийг хүн бүрт дахин сануулья.

Бид дэлхийн анагаахын хөгжлөөс хоцрогдож байгаа юу?

Хэрэв элэг хатуурч, хавдар болвол мэс заслын аргаар эмчлэхээс өөр боломжгүй байдаг гэнэ. Ийм мэс ажилбарыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэс заслын тэнхмийн эрхлэгчээр ахлуулсан баг хийдэг боловч гарах хүндрэл нь их байдаг аж. Иймд төр, засгийн хэмжээнд энэ чиглэлийн техник хэрэгсэл, мэргэжилтнүүдийг эрчимтэй бэлт гэх ажилд яригдаж байгаа юм.

Одоо таныг Монголдоо элэгний хэмээн алдаршсан “Шагдар­сүрэн” клиникийн их эмч, академич, доктор профес сор М.Шагдарсүрэнтэй уул зуулъя.

- Яагаад элэгний өвчлөл монголчуудын дунд их байна вэ?

- Элэгний хорт хавдрын тархалтыг дэлхийн хэмжээнд гурван бүс болгон хуваадаг. Үүнээс хамгийн их эрсдэлтэй бүсэд Афри кийн дараа Монгол ордог. Социализмын буюу 60-70-аад оны үед шар өвчин халдварын замаар эрчимтэй тархсан. Шар өвчнийг гүйцэд сайн эмчлээгүйгээс болоод элэгний архаг өвчин болж үлддэг. Энэ нь даамжирсаар элэгний хатуурал, хавдар болдог. Энэ үед гарсан шар өвчний хөнөөл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Үр хүүхдүүдэд нь ч дамжин халдвар ласаар л байдаг. Элэг ихэвчлэн вирус, болон хордлогоос болж өвчилдөг. Бэлгийн замаар ч мөн вирус дамждаг. Гэр бүлийн хоёрын нэг нь шарлаагүй мөртлөө элэг нь өвчилсөн байдаг нь үүнтэй холбоотой. Архинаас болж элэг маш эрчимтэй мууддаг. Манайхан социализмын үеэс архийг их хэмжээтэй хэрэглэх болсон. Өөх тостой хурц хоол унд, архи тамхи, будаг зэрэг элдэв химийн бодис, эм тан гээд элэгний хорны тоонд ордог зүйлүүдтэй болгоомжтой хандах хэрэгтэй. Доргио ихтэй муу замаар байнга явах нь бас элгэнд муугаар нөлөөлдөг. Элэг өвчлөхдөө хүчтэй өвдөлт мэдрэгдэхгүй учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй. Хүмүүс элгээ өвчилснийг мэдэхгүй явсаар хүндрээд өвчний хожуу шатандаа ороод ирэхээр нь эмнэлэгт ханддаг.

- Манай эрүүл мэндийн салбарын хөгжил ямар түв шинд байна гэж боддог вэ?

- Манайх өндөр хөгжсөн орнуудаас анагаах ухааны хөгж лөөрөө хоцрогдож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө Нобелийн шагналт эрдэмтэн манай оронд айлчлахдаа: Танайх анагаахын шинжлэх ухаандаа жаахан хөрөн гө хаяж анхаарахгүй бол хэцүүд жээ. Ганц том анагаахын их сургууль, томоохон эмнэлэг байгуулчихад энэ жижигхэн улсад бол боломжийн юм даа гэж бай сан юм. Хүний бөөр шилжүүлэх хагалгаа хийчихээд л бид дэлхийн түвшинд хүрчихлээ гэж яриад байж болохгүй. Хөгжөөгүй байж, бусадтай зэрэгцлээ гээд байж болохгүй байх аа.

- Таны бодлоор Монгол чуудын элэгний өвч лөлийг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаард лагатай гэж үздэг вэ?

- Хүмүүс өөрсдөө эрүүл мэндээ хайхрахгүй юм. Яах аргагүй өвдвөл эмчид очно гэсэн сэтгэлгээтэй. Машиндаа 100 доллараар сэлбэг аваад тавьдаг хэрнээ, өөрт нь хагалгаа хийнэ гэхээр энэ хэмжээний мөнгө гаргахаасаа харамлаад бай даг. Ийм нэг гаж сэтгэлгээ манай ханд байна. Тэгсэн хэрнээ бусад орнуудад өчнөөн зардлаар эмчлүүлэх гээд яваад байдаг. Гадагшаа 100 сая төгрөг зараад явчих бэнчинтэй хүн байхад, сумаасаа Улаанбаатар орж чадахгүй ч хүн байж л байна. Тэгэхээр гадагшаа явж эмчлүүлнэ гэж цаг мөнгөө зарах биш, Монголдоо монголчуудаа эмчилж аварч чадахуйц хэмжээний хүчин чадалтай, сургалтын баазтай, маш сайн тоног төхөөрөмжтэй эмнэлэг байгуулах шаардлагатай байна. Анагаах ухааныг хөгжүүлэхэд улсаас анхаарч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоног лоод, түүн дээр ажиллах мэргэжилтнээ богино хугацаанд бэлтгэж авах хэрэгтэй. Үүнийг төр засаг бодлогын асуудал болгон шийдэх ёстой гэж эрдэмтний хувьд үздэг хэмээн өгүүлж байна.

Өөрсдийгөө хайрлая

Бид өөрсдийгөө хайхрахгүй явсаар хожуу шатандаа ороод ирэхээр л аврал эрэн эмч, эмнэлэг рүү гүйдэг шүү дээ. Баахан шинжилгээ өгнө. Ядаж байхад онош тодрохгүй эсвэл хоорондоо зөрөөд баахан зовооно. Ингэсээр байтал бие улам муудаж, хэвтэрт ороход хүрдэг. Зарим нь “Эмчилгээгүй” гэсэн үг эмчийн амнаас сонсох нь бий. Гэсэн ч арга чарга юу байна гэж болж өгвөл гадагшаа явж чанартай сайн эмнэлэгт үзүүлэхийг боддог. Харсаар байгаад нэгнийгөө нөгөө ертөнц рүү явуулчихалтай нь биш тав арван цаасны эрэлд хатна. Манай томчууд ч гэсэн элэг нь муудаад ирэхээрээ гадагшаа явж шинжилгээ хийлгэдэг шүү дээ. Бидний хичнээн их мөнгө харь орны эрүүл мэндийн салбарт цутгасан бол? Хэрвээ төр засгаас монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө эртнээс санаа тавьсан бол ямар их хэмжээний хөрөнгө мөнгө дотооддоо хөрөнгө оруулалт болж үлдэх байсан бол доо.

Өвчин тохиолдож аргаа бараад, аврал горилж яваа хүмүү сийг эмч сувилагч нар маань ч гэсэн туйлын эелдэг, зөөлөн сэтгэлээр хүлээн авч өвчнийг нь ойлгуулан түүнээс хэрхэн ангижирч болох арга замыг нь зааж өгч, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байгаасай.

Анагаах ухаан өндөр хөгжсөн оронд хүмүүс элэгний өвнөөр өвчилсөн ч бүрэн эдгэрдэг байхад манайд элэгнээс болж олон хvн өвдөж ертөнцийн мөнх бусыг vзvvлж байгаа нь харамсмаар байна. Бид дэлхийн анагаах ухааны өндөр хөгжлөөс өдөр хоног тутам хоцорсоор байх шиг. Эцэст нь уншигч танд хэлэхэд та бид өөрсдийнхөө эрүүл мэндээ өөрөө л анхаарч, хоол нойр, ажил амралт, архи тамхиа зохицуулахгүй бол эрлэгийн элч хажууханд чинь байна шүү гэдгийг сануулъя.

Цөс

Эмнэлгийн хэлээр цөс гэдэг нь цөсний шингэнийг хэлдэг. Гэвч хүмүүс бүхэл бүтэн эрхтэн системээр цөс гэж ойлгодог. Элгэнд үүссэн цөсийг нарийн гэдэс руу оруулж хоол тэжээлээр орж ирсэн өөх тосыг хайлуулан боловсруулах үүрэгтэй байна. Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловс­руулах эрхтэн юм. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өт гөрч байдаг. Тэрээр сунаж агших гойд чадвартай. Хүүдийн урт 8-10 см , ердийн багтаамж нь 40-70 мл боловч 200 мл болтол сунаж тэлдэг.

Цөсний чулуу хэрхэн үүсдэг вэ?

Цөсний чулуу нь цөсний шингэний доторхи харьцаа өөрчлөгдөж өтгөрсөн тохиол долд үүсдэг байна. Цөсний шингэн 80% уснаас тогтдог. Бусад хэсэг нь цөсний хүчил, уураг усанд уусдаг хэсгүүд юм. Энэ харьцаа алдагдсанаас холестрин тунадасжиж чулуу үүснэ. Хэт тарган хүн болон элэгний өвчтэй хүнд чулуу үүсэх тохиолдол илүү байдаг. Хоол идсэний дараа ялангуяа гэдэсний дээд баруун хэсэгт өвдөх, тэр өвдөлт баруун дал, нуруу руу тархах, дотор муухай оргих бөөлжих гэх мэт шинжээр хурц илэрдэг. Нүд ногоорч, шээс улаан хүрэн болох бөгөөд “шар“ өвчнөөр өвчилсөн мэт харагддаг байна. Эмнэлэгт шинжилгээ хийж баталгаажуулсны дараа чулууны байрлалаас нь хамаа ран мэс заслын болон долгио гоор бутлах аргаар эмнэдэг байна. Хэрвээ цөсний чулууг эмчлүүлэхгүй бол гэнэт нэг өдөр хүчтэй өвчин орох бөгөөд цөсний архаг үрэвсэлтэй болдог. Улмаар цөсний хүүдийн хавдар болох магадлалтай. Хүн амьдралдаа цөсний хүүдийгүй амьдарч болох бөгөөд харин хоолоо өөрөө сайн тохируулж идэх нь чухал.

Халдарт вирусууд

Hepatitis A: Өвчилсөн хүний ялгадсаар, бохирдсон хоол хүнс усаар дамжин халдварлана. Тиймээс нэг цэцэрлэгт халдвар гарахад хүүхдүүд олноороо өвддөг Халдвар авснаас хойш 2-6 долоо хоног өнгөрсний дараа халуурч, бие суларч үе мөчөөр өвдөж эхэлнэ. Нүд, арьс нь шарлаж, шээс улаан хүрэн өнгөтэй болно. Харин энэ вирусаар өвчилсөн хүнд хожмын архаг өвчлөлт үлддэггүй байна. Одоо үед уг вирусын эсрэг дархлаажуулалт гарсан бөгөөд одоо бага насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа. Нэг удаа өвдсөн хүнд насан туршийн эсэргүүцэл тогтдог.

Hepatitis B: Уг вирусын халдвар авсан хүмүүсийн хага саас илүү нь бэлгийн замаар биеийн шингэнээр дамжуулан халдвар авсан байдаг. Өвчилсөн хүний цус, цусан бүтээгдэхүүн мөн өвчилсөн эхийн сүү, нулимс вирусыг тээдэг байна. Өвчин илрэх хугацаа харилцан адилгүй 1 – 6 сарын дотор илэрнэ. Өвчлөгсдийн 5 -10 % д нь уг вирус архагшиж элэгний цирроз болон хорт хавдар үүсгэх магад лалтай.

ДЭМБ дархлаажуулалтын схемд орсон бөгөөд манайд нярай хүүхдэд уг вакциныг хийдэг. Хүний бие дэх дархлааны хүчинтэй эсэхийг шалган, давтан вакцинжуулалтыг сэр гээн хийх ёстой байдаг. Эмчил гээнд дархлаа сайжруулах интерферон вирусын үржлийг зогсоодог. Ламивудин гэдэг эмийг хослуулан хэрэглэдэг. Эмчилгээний үр дүн 100% биш.

Hepatitis C: Уг вирус цус, биеийн шингэн, бэлгийн замаар болон эхээс хүүхдэд төрөлтийн үеэр дамждагаас гадна халдвар авсан хүмүүсийн 40% д нь уг вирус хэрхэн халдварласан нь тодорхойгүй байдаг. Вирусын өвчний илрэлт халдвар авснаас 1-2 сарын дараа илэрдэг байна. С вирусаар өвчилсөн хүмүүсийн 80 хувьд нь өвчин архаг хэлбэрт ордог. Үүнээс улбаалан элэг хатуурах, элэгний хорт хавдар үүсдэг байна. Гадаадын олон эрдэм шинжилгээний институтууд гепа тит С вирусын эсрэг вакцин хийх судалгааны ажлаа явуулж байгаа ч уг вирусын онцлогоос болж одоо хүртэл энэ ажил үр дүнд хүрээгүй байгаа. Эмчилгээнд дархлаа сайжруулах интерферон вирусын үржлийг зогсоодог рибавирин гэдэг эмийг хослуулан хэрэглэдэг.

Гэвч энэ эмчилгээгээр өвч төний 50 хувь л эдгэрдэг байна.

Hepatitis D: Энэ вирус үржихдээ В вирусыг түшиглэдэг тул В-гийн халдваргүй хүнд хүрэхгүй гэсэн үг юм.

Hepatitis E,F: Энэ вирусуудын өвчлөлт ховор. А вирус шиг бохир хоол ундаар дамжина. Илрэл нь 14-60 хоногийн хугацаа тай. Вакцин байхгүй. Халдвар хожмын ул мөргүй эдгэрдэг байна.

Биеийг хороос тайлж “элэг угаах” хамгийн энгийн арга

Эрүүл хүмүүс жилд нэг удаа, харин эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэнэ. Эхний өдөр: Элэг цэвэрлэх бэлтгэл: Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн шинэ алимаар хооллоно. Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина. 19 цаг хүртэл шинэ алимны шүүснээс өөр хоол хүнс хэрэглэхгүй. 19 цагт орондоо орж хэвтээд баруун хажуу талдаа халуун жин тавина /19 цаг нь элэгний биологийн цаг/. Тэгээд 15 минут тутам лимоны шүүс, оливийн тос /3 хоолны халбага/ ууна. Тос ба лимоны шүүсийг хооронд нь холихгүй ээлжилнэ. 12-14 цагийн дараа холестерины агууламж өндөртэй, хөхөлбөр хар өнгөтэй “хор” бие махбодиос зайлах болно. Дараа нь 1.5 л усаар ходоодоо угаана.

Элэг шилжүүлэн суулгасан тухай түүхэн баримтууд

1955 онд Кладиа Велш эрдэмтэн амьтанд элэг шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай явуулжээ. Түүнээс хойш 1963 онд Америкийн мэс засалч Томас Старцл гурван настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан боловч энэ нь амжилттай болоогүй аж.

Түүнээс дөрвөн жилийн дараа дахин нэг хүүхдэд ийм мэс заслыг хийсэн бөгөөд тэр хүүхэд 400 хоног амьдарч чаджээ. Германд анх 1969 онд Алфзуд Гойтман элэгний хорт хавдартай 30 настай залуугийн элгийг үеийнх нь цус харвалтаар өнгөрсөн хүний элгээр сольжээ. Тэр өвчтөн 7 сар амьдарсан байна. Тэр үед дэлхий дахинд нийтдээ 27 удаа элэг солих мэс засал хийгдсэн байжээ. Хүний бие биохимийн олон үзүүлэлтээрээ хоорондоо өөр өөр байдаг тул хүмүүсийн эрхтэн бүр хоорондоо таардаггүй. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг машин техникийн эрэг шураг солих мэт ойлгох нь тун ташаа юм. Хүний бие өөрт орж ирж буй бүх л зүйлийг „өөрийнх ба гадных“ гэж ялгадаг тул өөр хүний эрхтэнг „гадных“ гэж биеэс эсэргүүцэл үзүүлж „түлхдэг“ байна.

Суулгасан эрхтэнг „түлхүүлэхгүйн“ тулд хүний биеийн эсэргүүцлийг сулруулж гаднаас орсон эрхтэнг дасгадаг. 1970-аад оны эцсээр хүний биеийн эсэргүүцлийг дардаг эмүүд гарч эхэлсэн тул тэр үеэс эхлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараа өвчтөний амьдрах хугацаа уртассан байна. 1988 онд нэг элгийг хоёр хувааж хоёр хүний амийг аварсан байна. 1989 Чигаго хотод амьд донорын элэгний нэг хэсгийг нэг хүүхдэд нь шилжүүлэн суулгажээ.

эх сурвалж http://www.tsagtur.mn

ЭЛЭГНИЙ VРЭВСЭЛ БА "А", "В","С" ВИРУС

Бидний дунд элэгний євчнєєр євдєн архагшсан хvмvvс цєєнгvй бєгєєд энэ євчин Монгол орны хvн амын дунд сvvлийн жилvvдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хvрсэн тухай хэвлэлvvд сvvлийн vед мэдээлэх болов.
Элэгний євчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сvvлийн vеийн анагаах ухааны техник технологи хєгжихийн хэрээр энэ вирусуудын тєрєл улам олон янз болж байна. Дээрх элэгний євчин vvсгэгч вирусууд нь элгийг vрэвсvvлж, гэмтээж, элэгний хєнгєн vрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар vvсгэн улмаар vхэлд хvргэдэг онц аюултай хvнд євчнvvдийг vvсгэдэг. Ихэнх хvмvvс элэгний євчин гэх ерєнхий ойлголтоор энэ євчнvvдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бvр анхаардаггvй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр vvсгэгдсэн элэгний євчнvvд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрvvд бєгєєд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч єєр єєр болой. ЭЛЭГНИЙ VРЭВСЭЛ VVСГЭГЧ "А" ВИРУС А хэлбэрийн элэгний vрэвсэлээр євдсєн хvний ялгадсаар бохирдсон зvйлээр дамжин хvрэлцэх замаар халдварлана. Уг хvний хэрэглэж байсан бvх зvйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг євчтэй хvний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хvнсний ногоо мэт дутуу болгож иддэг хvнсний бvтээгдэхvvнvvдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хvнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нєхцєл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ євчин хурдан халдварлана. Улс орны хєгжлийн тvвшин, хvн амын эрvvл мэнд, соёлжилтын тvвшингээс шууд хамааралтай євчин. Энэ хэлбэрийн элэгний vрэвсэлээс сэргийлэх арга замууд: 1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших. 2. Ариун цэврийн хэрэгслvvд сольсны дараа гараа тогтмол сайн угаах 3. Жимс, хvнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх. 3. Эрчvvд хоорондоо секс хийхгvй байх. ЭЛЭГНИЙ VРЭВСЭЛ VVСГЭГЧ "С" ВИРУС С хэлбэрийн вирусээр vvсгэгдсэн элэгний vрэвсэл нь цус юvлэх, эрхтэн шилжvvлэн суулгах vед, мєн бохирдсон зvv, тариураар дамжин/хар тамхичид голдуу євчилдєг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал єргєн тул тариураар дамжин энэ євчин халдварласан нь их байдгыг ард тvмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг. Судлаачид "С" хэлбэрийн элэгний vрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг vгvйсгэдэггvй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр євдсєн элэгний євчтэй хэн нэгнийг мэддэг бол тvvнээс халдвар авах вий гэж айлтгvй бєгєєд тvvний хэрэглэдэг шvдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хvрэлцэж болох зvйлvvдийг хэрэглэхгvй байхад л хангалттай. Vнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хvрэлцэх замаар халдварлахгvй. Гэвч хор уршгийн хувьд євчилсєн хvнд 5-20 жил євчний явц vргэлжилдэг. ЭЛЭГНИЙ VРЭВСЭЛ VVСГЭГЧ "В" ВИРУС Энэ вирус мєн л элгийг хvндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, vхэлд хvргэдэг мєн аюултай вирус. Энэ тєрлийн вирусээр vvсгэгдсэн элэгний vрэвсэл нь мєн хvний цусаар дамжин цус юvлэх, эрхтэн шилжvvлэх vед халдварлахаас гадна хvнээс ялгарч буй шингэнvvд vрийн шингэн, vтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Vvгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ євчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илvv халдварламтгай, бэлгийн замын халдварт євчинд тооцогддог. Vvгээрээ ДОХ-той адил аюулт євчин юм. Халдвар авсан хvмvvсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгvй явдаг. АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хvмvvсийн 30 хувьд нь энэ євчний шинж тэмдэггvй, вирусын халдвар авсанаа мэдэхгvй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг. "В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР єєРЧЛєЛТ ГАРАХ ВЭ? Ихэнх насанд хvрэгсэдэд /95 хувиас доошгvй/ євчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хvртэл илэрнэ. євчний шинж тэмдэг бvрэн илэрсэний дараа уг євчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг євчний халдварыг дахин авахгvй гэсэн vг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бєгєєд энэ нь уг элэгний vрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггvй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч євчилсєний дараа жижиг шинж тэмдгvvд арилдаг. Хэдийгээр vндсэн хурц євчилсєний шинжvvд арилах боловч уг євчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хvмvvс цааш элэгний архаг vрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг vрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол тvлхvvр болно. Ингэснээр элэгний эрvvл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний vйл ажиллагаа хэвийн явагдахад хvндрэлтэй болдог.Євчний явц 10-25 жил vргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгvй. Эмчид очихдоо шvдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ євчнийг санаатайгаар тараасантай адил болно. "В" ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ VРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ Жилд 73,000 америк хvн В элэгний вирусын халдвар авч євчилдєг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин єндєр vзvvлэлт. Гэвч 1980 онд 260,000 хvн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ євчний євчлєл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хvн энэ євчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгvй хvн энэ євчний вирусыг хадгалж, тээж явдаг ба vvний 75 хувь нь Азид, Тєв Азид, хєгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна. єВЧИЛСєНєє ЯАЖ МЭДЭХ ВЭ? Хурц vрэвсэлийн vед илрэх шинж тэмдэг. 1. Арьс болон нvдний цагаан хэсэг шарлах буюу шээс хvрэн, бараан хар цай мэт болно. 2. єтгєн - цайвар єнгєтэй болно. 3. Шалтгаангvйгээр эцэж, сульдана. 4. Хоолны дур арилж, дотор муухай оргин бєєлжинє. 5. Хэвлийгээр євдєнє. Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжvvд илрэх ба зарим хvнд огт шинжvvд илрэхгvй ч байх явдал бий. Хурц vе єнгєрсєний дараа ихэнх хvмvvст эдгэрсэн мэт бие хєнгєрч хэвийн болох ба зарим хvмvvст элэгний архаг хэлбэрт vрэвсэл vргэлжлэн явагддаг. Ихэнх хvмvvст амархан ядарч сульддаг шинжvvд vлдэж хоцордог. ЯАЖ ОНШЛОХ ВЭ? Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрvvлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно. ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ? Хэрэв та уг євчнєєр євдєєгvй, халдвар аваагvй бол уг євчнєєс урьдчилан сэргийлэх шаардлагатай нєхцєл бvрдсэн бол эмчид очиж хvсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зєвлєх ба ингэснээр танд уг євчний эсрэг дархлал тогтоно гэсэн vг. Хэрэв энэ євчнєєр євдсєн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зєвлєгєє єгєх ба аль болох зєв хооллох нь таны євчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно. Мєн элгээ илvv их асрамжлах, гадна нєлєєнєєс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бvрмєсєн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггvй. Энэ эм элгийг хvнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн ємнє эмчээс тэр эмийг элгэнд яаж нєлєєлєх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний vрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний vрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд vрэвслийг багасгах бууруулах эм єгєх ёстой. Хэрэв архаг хэлбэрт шилжээгvй бол эм тэр болгон уух хэрэггvй бєгєєд гагцхvv ойр ойрхон эмчид vзvvлж байх ёстой гэдгийг мартаж болохгvй. Элэгний vрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр євчилсєн хvмvvст эмч доорх эмvvдийг хавсарсан буюу таны євчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зєвлєнє. Vvнд: 1. Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгvй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгvй жил хэрэглэх ёстой. 2 тєрлийн Interteron байх ба Interferon alfa буюу intron, peginterteron alfa буюу Pegasys гэсэн нэртэй. 2. Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. єдєрт нэг удаа ууна. 3. Hersera - Epivir -ийг хэрэглээгvй нєхцєлд єдєрт мєн нэг ширхэгийг ууна. Бєєрний євчний урьдчилсан рисктэй хvмvvс хэрэглэхэд зохимжгvй. 4. Baraclude - Гепатит "В" вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, vр дvнтэй эм. єдєрт нэг удаа ууж хэрэглэнэ. ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ? 1. 18 нас хvртлэх бvх хvvхэд, бvх шинэ тєрсєн нярай. 2. євчтэй аав, ээж, тєрєл тєрєгсєд, найз нєхдєє асардаг хvмvvс 3. Тариа байнга хийлгэдэг хvмvvс. 4. Нэгээс дээш сексийн хамааралтай хvмvvс. 5. Эмнэлгийн ажилтнууд 6. "В" вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хvмvvс. Багш нар, сургуулийн ажилтнууд. 7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хvмvvс. 8. Элэгний вирусээр vvсгэгдсэн vрэвсэл єргєн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зєвлєж байна. УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛVVД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ "В" ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР єВЧИЛСєН ХVМVVСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ /Chinese -буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлvvд/ California - Berkley хотын нийгмийн эрvvл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch 2000 оны "American Journal of Public Health" сэтгvvлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийгмонголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлvvд ч адил vр дvнтэй байдаг интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний vрэвсэлтэй хvмvvст эмчилгээ хийсэн vр дvнгийнхээ тухай мэдээлсэн байна. Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хvнийг зєвхєн дан ганц Интерфероноор эмчилж буй хvмvvстэй харьцуулж судалсан байна. Судалгааны vр дvнд эмийн ургамал + интерферон альфа хэрэглэж буй 27 хvний эмчилгээний vр дvн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан vед огт эмчлэхгvй бол элэгний хорт хавдар болох урьдчилсан нєхцєл улам хурдасдаг. ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХVVХДЭД ЭНЭ єВЧИН ДАМЖИХ УУ? Тиймээ, Элэгний "В" Вирусийн хэлбэрийн vрэвсэлээр євдсєн эмэгтэйгээс тєрсєн хvvхдэд энэ євчин дамжих аюултай. ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ? 1. Вакцин хийлгэнэ. /Энэ євчнєєр євдєєгvй vед/ 2. Тохиолдлын сексийн vед бэлгэвч хэрэглэх 3. Хvний ялгадас, єтгєн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий ємсєж занших. 4. Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях. 5. Хvний шvдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бєхийг хэрэглэхгvй байх. 6. Хvний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгvй байх. 7. Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах. 8. Цусаар бохирлогсдон элдэв зvйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нийтлэлийн эх сурвалж www.BOLOD.mn - МЭДЭЭЛЛИЙН АРХИВ http://www.bolod.mn

Monday, May 24, 2010

өнөөдрийн бодол

өнөөдрийн байдлаар ер нь бол бүх юм ёстой нэг тогоотой тос шиг л буцалж байна даа бүх зүйл онцгүй л байна даа яах юм байгаа бүү мэд. сонин юм шүү юу ч хийсэн болохгүй бүтэлгүйтээд байх юм. гэрээ санаж байна маш их хурдан л харих юмсан харих гэхээр бас болохгүй байна. ямар нэг юм хиймээр л байна даа зүгээр байж чадахгүй байна бас хийх гэхээр юу хийх вэ гэсэн бодол толгойг минь өвтгөж байна даа их л гоё сонирхолтой юм хиймээр байна даа.

Sunday, May 16, 2010

Хичээл

Анхны дотоод сvлжээ 70-аад оны эхээр компьютерийн үйлдвэрлэлд том ахиц гарсан нь их интеграл схем гарч ирсэн явдал байлаа. Тэдгээрийн харьцангуй бага vнэ, өргөн функцууд нь мини-компьютерүүдийг бүтээхэд түлхэц болсон. Ингээд ганц супер-компьютер авснаас олон мини-компьютер авч ашиглах нь илүү хурдтай бөгөөд хямд болсон байна. Ингэснээр байгууллагын дэд хэсгүүд компьютертой болох боломж бүрдсэн боловч уг компьютер нь хэсгийнхээ хүрээнд бие даасан байдалтайгаар ажиллаж байсан. Хэрэглэгчдийн хэрэгцээ өссөөр удалгvй ойр байгаа компьютерүүдтэй өгөгдөл с олилцох шаардлага гарах болсон ба үүн дээр үндэслэн анхны дотоод сүлжээ үүсчээ. Дотоод сүлжээний дэлгэрсэн технологууд нь: • Ethernet • Token ring • FDDI (Fiber Distributed Digital Interface) Компьютерүүдийг холбогч ашиглан дотоод сүлжээнд холбох: • Компьютерүүдаа кабелиар холбогчтой холбоно. • Компьютер тус бүрд сүлжээний тохиргоо хийж өгнө. • Сүлжээгээр файл хуулж үзнэ. Холбогч нь • Гадаад байдлаараа hub – тай ижил • Олон порттой гүүр • Порт бүр дээрээ bridge – ийн үүргийг хийдэг. • МАС хаяг ба портын хүснэгт • МАС хаягийг ашиглан пакетуудыг шилжүүлнэ. • Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ • Сүлжээг логик хэсгүүдэд хуваана • Зөвхөн битүүд дээр ажилладаг 2-р төвшиний төхөөрөмж юм. Оролтоор орж ирсэн дохионуудыг гаралтын портуудаар хуулан гаргана. Гаралтын олон порттойг repeater гэж болно. Холбогчийн passive нь: Зүгээр л ирсэн дохиог бусад портоороо гаргана. Холбогчийн active нь: Тогонд залгагдсан тул дохионы хүчийг нэмнэ. Холбогчийн (switch, switching hub) кадр боловсруулах зарчим нь гүүрийнхтэй адил байдаг. Гүүрнээс ялгагдах гол онцлог нь холбогчийн порт бүр тусгай процессортой байх ба тэдгээр нь бие биенээсээ хамааралгүйгээр гүүрийн гүйцэтгэх үүргийг биелүүлдэг.үүнээсээ болоод холбогчийн хурд нь ганц процессортой гүүрийг бодвол харьцангуй их байдаг. Холбогчийг кадр параллелаар боловсруулдаг шинэ үеийн гүүр гэж нэрлэж болно. Гүүр болон холбогчийн сүлжээний холболтын байрлалд тависан хязгаарлалттай холбогдон холбооны шинэ тeхeeрeмж гарч ирсэн ба энэ нь чиглүүлэгч (router) юм. Бүрэн холболттой байрлал ашиглах vед компьютерууд хувийн холболтын шугам бүрт зориулсан порттой байна. «Од» байрлалын vед компьютерууд ганц порттой байж болох ба төвд байрлах холбогчид (switch) залгагдана. Глобал сүлжээнд холбогчийг анхнаасаа ашиглаж байсан бол дотоод сүлжээнд 90-ээд оны эхэн vеэс хэрэглэж эхэлжээ. Холбогч ашигласнаар сүлжээний vнэ өсдөг учраас одоохондоо өргөн хэрэглээнд ороогүй боловч үнэ нь буурч удахгvй дундын шугамуудыг хэрэглээнээс түрж гаргах боломжтой. Энд холболтын хувийн шугамууд нь эцсийн зангилаа ба холбогчийн хооронд байрлах ба холбогч хоорондын шугам нь төрөл бүрийн эцсийн зангилаануудын мэдэгдлийг дамжуулах тул дундын шугам байна. Компьютерууд тухайн агшинд аль компьютер нь дундын шугамыг ашиглаж болох тухай тохиролцохдоо өгөгдөл дамжуулахаасаа илүү хугацааг зарцуулах болно. Харин энэ асуудал нь хоёр холбогчийн хувьд өөрөөр шийдэгддэг. Энэ тохиолдолд зөвхөн хоёр холбогч шугамыг хуваан ашиглах тул зохион байгуулахад хялбар байдаг. Одон топологийн Бvх төхөөрөмжүүд нь кабелийн сегментvvдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг.

Monday, May 10, 2010

Мэргэдийн үгс

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна М. Прививин Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна түүнд тийм л ирээдүй байна. Ф. Миттеран Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр. Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн хариулт гэдгийг сана. 14-р далай лам Оюуны боловсрол бол хүний бас нэгэн эрх чөлөө юм. Х. Рисаль Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүрт таалагдах хүсэл. И. Гёте Хүнийг хүндэтгэнэ гэдэг өөрийгөө хүндэлж буй хэрэг. Д. Голсуорси Бүх хүнтэй эелдэг бай. Олон хүнтэй эвсэг бай. Цөөн хүнтэй нь илэн далангүй бай. Б. Франклин Нэр төр бол гадаад мөн чанар Хүн чанар бол дотоод мөн чанар А. Шопенгауер

Thursday, May 6, 2010

Сүлжээний инженер гэж юу вэ?

Компьютерийн сүлжээний инженерийн мэргэжлээр төгсөгч нь нийгмийн эл хэрэгцээг хангаж чадах өргөн мэдлэг боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болно. Сүлжээнээс гадна математик, физик, компьютерийн техник ба програмчлалын суурь мэдлэгтэй болох тул нийгмийн аль ч салбарт мэргэжлээрээ, мэдээллийн технологийн бусад чиглэлээр ажиллах боломжтой, хөрвөх чадвартай мэргэжил юм. Сүлжээний инженер нь зөвхөн кабель татаад компьютерүүдийг холбоод явдаг хэмээн зарим нэг хүмүүс ярьдаг. Энэ ажлыг сүлжээний техникч хийдэг ба шаардлагатай гэж үзвэл инженер хүн өөрөө ч хийгээд явахыг үгүйсгэхгүй. Инженер нь шинээр үүссэн тоног төхөөрөмжтэй танилцаж, аль болох хэмнэлттэй тооцож компьютер бүрт ачааллыг жигд оноох сүлжээг байгуулж, шинэчилж, сайжруулж байдаг. Сүлжээний архитектураас гадна сүлжээний сервер компьютерийн зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй ажиллагааг хянадаг. Ийм инженерийг сүлжээний администратор гэж нэрлэдэг. Сүлжээний сервер компьютер гэдэг нь сүлжээний дотоод үйл ажиллагааг зохицуулах программ хангамж суулгагдсан өндөр хурдтай компьютерийг хэлэх бөгөөд эдгээр нь зориулалтаараа хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Жишээ нь та бидний сайн мэдэх веб хуудсыг агуулах веб сервер мөн таны захиаг дамжуулж түгээх электрон шуудангийн сервер зэрэг нь сүлжээний серверийн нэгээхэн хэсэг юм. Эдгээр программ хангамжийг өндөр хурд, хүчин чадалтай компьютер дээр суулгаж сервер болгож ажиллуулдаг. Эдгээрийг сүлжээний инженер гардан хийнэ. Сүлжээний инженерийн мэргэжил дөрөөлсөнөөр сүлжээний администратор, сүлжээний техникчийн мэргэжлийг давхар эзэмших бөгөөд ямар ч байгууллагын дотоод болон гадаад сүлжээг зохион байгуулах ур чадвартай болно. Сүлжээний администратор нь ямар ч төрлийн серверийн тохиргоог өөрс хооронд нь уялдуулан хийх чадамжтай сүлжээний инженерийг хэлнэ. Сүлжээний администраторын тусламжтайгаар домайн нэр, веб үйлчилгээ, электрон шуудан үйлчилгээ, файл дамжуулах үйлчилгээ зэрэг хамгийн энгийн клинт-сервер архитектураас эхлээд байгууллагын интранет орчинг бий болгож чадна. Хэрэв та өөрийн идэвхи, сонирхолын дагуу веб урлагч вебмастер болохыг хүсвэл сүлжээний мэргэжил тань баттай тулгуур нь болж чадна. Ашиг тус болоод хор нөлөө Мэдээллийн технологийн эринд ямар ч төрлийн мэдээллийг түргэн шуурхай найдвартай дамжуулах, хүлээн авах процесс зайлшгүй шаардлагатай билээ. Монгол оронд мэдээллийн технологийн салбар харьцангуй шинээр нэвтэрч хөгжлийн шатандаа явж байгаа учраас мэдээлэл технологийн мэргэжилтний эрэлт асар их байгаа юм. Өөрөөр хэлбэл яаравчлан бүтээн байгуулах ажил шил шилээ даран сүлжээний инженерүүдийг хүлээсээр байна. Нэг үгээр сүлжээний инженерийн мэргэжил дүүргэснээр ажлын байрны өрсөлдөөн, тэмцэлдээн багатайгаараа бусад мэргэжлээс давуу талтай. Мэргэжил бүхэн хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний муу нөлөө үзүүлдэг. Сүлжээний инженер нь харьцангуй олон цагаар компьютерийн дэлгэц ширтэх боловч программ зохиогч, нарийн бичиг, бичээч нартай харьцуулахад тийм ч ихээр компьютертэй “нөхөрлөхгүй”.

Tuesday, May 4, 2010

Бөгтөр охин

Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв. Охин их сургуулиа төгсөх жилээ нижгэр сайхан хурим хийж билээ. Миний хувьд түүнийг шохоорхохоос илүү юу ч хийж чадаагүйгээсээ түүнийгээ өөр хүнд алдсан юм. Одоо хэдэн хүүхдийн ээж болсон тэрээр сайхан л амьдарч яваа гэдгийг сонссон болоод нэг талаар сэтгэл өег байдаг ч насан туршдаа зөвхөн чамд л сайн сайхныг ерөөж амьдрах юм гэж хэн мэдлээ дээ. Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеээ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин. Чамтай энэ олон жил юу ч ярьж чадаагүйгээ нөхөх гэсэн мэт намайг чам руу хандахад чи минь өөрөөсөө ичингүйрэн цааргалсан янзтай надаас холдон одлоо. Би яг тэр л газраа хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй, намар, өвөл, хавар, зун дахиад л намар ирж дээ... Харин энэ удаа чиний минь харц өмнөхөөсөө сэргэлэн байсан тул би чамтайгаа хүүрнэж эхэллээ. Чи минь сайн уу , одоо яаж шүү аж төрж байна даа? -Би сайн, нээрээ найз нь ээж болсон. Сайхан амьдарч байна аа. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн л байна даа. Бага байхдаа энэ дэлхий уудам байна, хийх зүйл ч их байна, тэгээд зурагчин болоод энэ тэрүүгээр аялаад л олон сайхан сайхан орноор явж, олон гоё зурагнуудтай болно, олон ч найз нөхөдтэй болно хэмээн их боддог байж билээ. Гэтэл эргээд хартал би зүгээр л ээж л байсан байна, гэхдээ сайн ээж байсан гэж боддог. Харин хамгаас хайрт хань минь миний залуу сайхан байсныг огт мартсан юм шиг, би түүний хувьд зүгээр л эд хөрөнгө нь болсон байх юм. Гомдмоор байдаг ч одоо яая гэх вэ дээ, эх хүн, ээж хүн энэ хорвоо дээр үр хүүхдийнхээ төлөө л бууж ирдэг юм байлгүй дээ. - хн, чи ч гал цогтой сайхан хүүхэн байж билээ, чиний тас тас хийх инээдэнд би их дуртай байж билээ, - Тийм үү. би чамайг байдаг гэж мэддэг ч үгүй байсан. Дурлал гэдэг чинь угаасаа боломжгүй бүхний араас амиа өргөн гүйдэг болохоороо, нэг талаар өөрөө өөрийгөө гээх урлаг юм уу даа, байгаа бүхнээ хайртынхаа өлмийд өргөөд л өөрөө түүний нэг хэсэг болж орхих юм. - Чи минь хамгаас үзэсгэлэнтэй хэвээрээ л байна шүү дээ, яагаад байна найздаа хэлээч? - Би чинь одоо ийм болсон. Хар даа. Миний нуруу нэг ийм бөгтөр л болоод л байна. Яагаад ийм болсноо ердөө ч ойлгохгүй юм. Манай гэрийнхэн дотор над шиг хүн алга, азаар хүүхдүүд минь ч зүгээр байна, Одоо намайг ийм бөгтөр болсноос хойш би ханийнхаа хувьд ёстой л шүүр барьсан эмгэн болж харагддаг байх гэдгээс санаа зовох юм. Ямар сайндаа л үүр цүүрээр ингэж ганцаараа суух вэ дээ. Гадаа гараад сэрүүн агаар үнэрлээд л, холын холд байгаа одод руу хараа билчээн сэтгэлийн гүндээ нисэн одох л жаргал болж дээ. - Нээрээ чи нисэхийг хүсэж байна уу, тэгвэл гараа нааш нь өг дөө. Би түүнд гараа өглөө. Хамгаас энхрийхэн халуун дулаан гар намайг тэврэн авч тэнгэр өөд нислээ. Салхи татуулан дээшилсээр л байлаа, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч би юунаас ч айлгүй, түүний энгэрт наалдан улам шурган эрхэлж байлаа. Над руу харах тэр харц, сэтгэл зоволтгүй ээ чи энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь шүү хэмээн энхрийлэн элбэх мэт ээ. Өндөрт гарсан хүн даардаг гэлцдэг гэтэл би даарсан ч үгүй, холын холд дээдийн дээдэд очсон хэрнээ, гүний гүнд бүхний гүнд нэвтрэн орсон мэт аз жаргал, баяр баясгалан энэ бүхнийг хэмжээлшгүйгээр мэдэрч байх нь гайхалтай. ....Дор тэртээ дор нэгэн жаахан охин тоглон наадна, тэрээр сайн ээж болох гэсийн хэмээхэд өөрөө хүүхэд байж яаж ээж болох гээ вэ хэмээн хэн нэгэн хүүрнэнэ. ....Нэгэнтээ шувууны дүрд хувилан энэ замбуулинд бууж ирэхдээ хайрын өмнө өвдөг нугаран хэн байснаа хүртэл мартсан аж. .... Нэгэн удаа гэрээ цэвэрлэж байгаад тавилганыхаа араас зөндөө их зулгарсан өд сөд олоод учиргүй их уйлж байж билээ, зүгээр л сэтгэл өмрөн тэр шувууны жигүүрийг хугалсан юм шиг шаналалд автаж байлаа. ... Голын эрэг дээр эрхлэн наадах бяцхан хүүхдүүд, нэгэн жаал гол руу унахад хэдий нь хүсэл сэтгэл минь түүнийг гаргаж авахаар усанд шумбан байсан юм. Ингээд л би энэхүү орчлонд эх хүн болж ирээд одоо нисэн байна даа. Дотор хүн маань хань маань унтаж байна, тэрээр миний бөгтөр нуруу түүний хувьд юу ч биш байдаг аж. Гагц хүү миний бодол л түүнийг минь надаас холдуулах шалтгаан байж шүү дээ. Би хорвоогийн олон зүүн сайн сайхан бүхний дотроос өөрт хамаатай бүхнээ уудлан уудалнам. Баяр хөөр дүүрэн би гунигын манангаа үлдэн хөөн, бөгтөр дээрээс минь жигүүр задран гарч буйг мэдэрнэм. Тийм ээ, би та нарын хайртай хүн байсан даа баяртай байна, газар дэлхийн бөгтөр охин би тэнгэрийн нэгэн дагина болоод одоо холын холдоо нисэн одьё доо. Хэзээ нэгэн цагт би хэрэгтэй босон цагт өр зүрхнээсээ хайгаарай, тэнд миний хайр хязгааргүй далай адил халгин залгин хүлээж байна би нислээ. холын холд бас гүний гүнд

Удвал

Баттулга онгоц газардахын өмнөх эвгүй чичэргээн дунд сэрлээ.Бээжингийн утаат саарал тэнгэр бүүдийн онгоцны өчүүхэн дугираг цонхоор буултын зурвас жирэлзээд ирэв. Гүйцээ. Толгойноосоо хүнд нойрыг сэргсэрэн хаяж Bашингтоноос тээж ирсэн салалтын гунигийг хамтад нь ор тас мартъя Хүмүүс онгоц саадгүй газардсанд баярлан алга ташицгаана. Түүнд ачаа тээш гэх юм байхгүй шахам. Ердөө л ганц хар цүнхээ барьсаар онгоцноос буух нь аятахан юм шиг . Далай гаталсан урт аянаас дөнгөж буусан аварга том Boing-ийг буудалтай холбосон нарийнхан хүзүүвчээс гаран гарталаа тэр Сайхнаагийн тухай огт бодохгүй байх оролдлого хийв. Оролдлого ч гэждээ :нэгл мэдэхэд *Бид хоёрт эвлэрэх найдлага гэж байхгүй шүү* гэж хашгирах мөртөө нулимс, горьдлого хоёроор дүүрэн байсан жижхэн хоёр нүд нь аягаа дүүрчихээд асгаран алдаад буй нулимсаа барих гэж хичээсэндээ хөхөртөл зуучихсан байсан нь одоо үл мартагдах амтат зузаан уруул, анх нүдийг булааж асан ч одоо түүнд улиг домог болж гүйцсэн гоолиг сайхан бие галбир нь, чичирхийлсэн мөр нь .. За болъё болъё. Манай баатар тэр хүүхнийг гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явснаа үл санана. Танилцсан түүх нь ч товчхон. Едөө л Bашигтоны метронд санамсаргүй танилцаад л тэр оройдоо орондоо орчихсон хоёр. Гэсэн ч Сайхнаатай холбоотой дурсамж дүүрэн дөрвөн жилийг сэтгэлээсээ баллуурдаж хаях тийм ч амаргүй чинээ санасангүй. Хүүхнүүд гэж хачин амьтад юм. Тиймээ, тэр Сайхнааг хуурсан нь үнэн. хуyрах ч юу байх вэ дээ. Түүнээс салаад Монголд ирэнгүүтээ шинэ шинэ бүсгүйчүүдтэй холбогдох болсноо хэлээгүй ч бас нуугаагүй шүү дээ. Яагаад гэвэл сэтгэл хөрчихсөн байсан. шинэ сэрэл, шинэ мэдрэмж, шинэ галбир, шинэ зүрх сэтгэл эр хүнийг татсанд буруу нь юу байгаа юм бэ? Тэгээд ч Вашигтонд ажлын далимаар очихдоо түүнд шууд үнэнээ хэлсэн. тэртэй тэргүй хоёр газар жил гаруй болсон хос бие биенээ хуураагүй гэж худлаа ярих хэрэг байсан юм гэж үү? Тэгтэл* Хоёyлаа болъё*. Зам замаа хөөе гэсэн тавхан үг Сайхнааг үхлийн тун хүрт гэсэн тушаал шиг л тийм сүртэй гомдоoх гэж. Өнгөрсөн жил Монгол руу хамтдаа буцъя гэхэд тэр өөрөө л дургуйцсэн биш үү? *Би тэнд чинь очоод юyгаа хийх юм бэ?*гэж тэр асуусан нь Баттулгад шал утгагүй асуулт байсан. тэгэд л сайхнаа харьд айлын гэр цэвэрлээд үлдэхэд мань эр Америкийн хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллахаар нутгийн зүг жолоо залсан. Ер нь хувь тавилан тэр хоёрын явцгүй холбоог тасалж ийнхүү хоёр тийш нь болгосонд дараа нь мань эр Монголд өөрийн эрхгүй баярласан билээ. Cайхнаа шиг богинхон бодолтой хүн амьдралын урт замд түүнд хэзээ ч хань болохгүй нь тодын тод байсан хэрэг Гэхдээ нэгэн цагт бие сэтгэл нийлэн дотносч явсан бүсгүйдээ салъя гэж улаан нүүр рүү нь харж байгаад палхийтэл хэлэх нь тийм хүндхэн байдгийн чинээ санаагүй нь үнэн. За болъё болъё. Өнгөрсөн бүхнийг Сайхнаатай, хэдэн хуучин цамц, сахлын хөөс үнэртэн, саван, шампунь сэлттэйгээ хамтад нь. тэнд Вашигтонд орхичихъё гэсэн тэрсүүд бодол нь түүнийг аяны цүнхээ хогийн хоолой руу шидэхэд хүргэсэн хэрэг. Ер нь ямар нэгэн юм болохгүи бол буянаараа болог гээд хаячихдсаг нь түүний зан билээ. Dirty free-ийн шилэн хоргонд тулж ирээд л мань хүн үнэртэй ус авах хэрэгтэйгээ санасан нь яамай. Сурсан зангаараа Emporio Armani-ийн ус руу хараа бэлчэснээ мэдээд нөгөө талын шилэн хоргон дахь Yves Saint Laurenын М-7 хэмээх усыг үнэртэж үзсэн ч үгүй сонгов. тэр Эмпортиогийн ус Сайхнаатай холбоотой болох болохгүй дурсамжийг хөндөх тул нэг л тиймхэн М-7 нь хаа очиж давгүй аятайхан үнэртэй байсан нь яамай даа. Сэтгэл нь нэг л хангалуун болоод явчихлаа. Таксинд суугаад *Торонто* буудал руу хөдлөхдөө мань хүн шинэ усныхаа зөөлөндүү үнэрт хуучны танил шиг дасчихсан байв.* БИ ямар Cайхнаа шиг Америкт хараар хорогдож байгаа амьтан биш. Монголдоо цагаанаар амьдраад. цалин их аваад, царайлаг бүсгүйчүүдтэй зугаалаад байж * За байз, ээж , бэргэн эгч хоёртоо бэлэг авахгүй бол болохгүй. Маргаашийн онгоцоор гэр рүү гээ нисэх хүн чинь өнөөдөр л Shoppingх ийдэг хэрэг* гэсэн бодол бас шургана. Бүх эрчүүдийн адил дэлгүүр хэсэнэ гэдэг түүний хувьд хамгийн үзэн яддаг ажил нь байв. Торонто- гийн өмнө такси зогч амжаагүй шахам байхад улаан хүрэм, улаан тоорцогтой залуухан хятад хаалгач гүйхээрээ угтах нь сэтгэлд таатай. Нэг хүний аятахан өрөөнд тухалж, усанд орж, хооллочихоод сайхан ааштай гэж жигтэйхэн , цэвэр цэмцгэр гэж цоо шинэхэн зутын доллар шиг л амьтан Swicих дэлгүүрийн үүдэнд буулаа. Цагаан сарын хямдрал дуусаагүй болохоор Бээжингийн хүүхнүүдийн нар нь гарч байгаа бололтой. Эмэгтэй хувцасны тасагт хөл тавих зай үл олдоно. Нүд эрээлжлэм их бараанаас өөрийнхээ хамгийн ойр дотны хоёр эмэгтэйд юу сонгохыг чөтгөр бүү мэд. Монгол хүүхнүүд зөндөө. Гялгар ууттай юмс хоёр гарт нь багтахаа больсон ч элдэв эрээн мяраан хувцаснууд руу анч бүргэдийн мэт онц гярхай харцаар нүд хэсүүлэн шавааралдах эхнэр хүүхнүүд дунд сондгой зогссон жижигхэн цагаан бүсгүй мань эрийн нүдэнд тусав. Харваас монгол охин . Сайханааг бодвол намхан , эрвэлзсэн алаг нүдтэй юм. Иймэрхүү тохиолдолд гаргадаг буурилхуу зангаа гарган хоолойн засаад: -сайн уу миний дүү? Ах нь ээждээ бэлэг авах гээд сонголт хийж чаддаггүй ээ гэвэл бүсгүй үүргэвэчээ мөрөндөө углаад гайхсан харцаар нэг харснаа: -Миний дүү гэнэ үү? Харсаар байтал надтай насаар үеийн юм байж юун ч ахархуу юм дээ? За, тэгэд ээж чин хэдтэй юм бэ? Ямар ажил мэрэгжилтэй хүн бэ? тарган юм уу туранхгай юм уу? хэмэн юу юугүй асуултаар түүнийг булчихлаа. - За байз манай ээж тавь хүрэх гэж байгаа . Сэхээтэн л хүн гэх юм уу даа. Лав л нээх бүдүүн авгай биш дээ. Баттулга имэрхүү нүүрэмгий бөгөөд түрэмгий зантай бүсгүйчүүдийн өмнө нэг л арчаагүй болчихдог билээ. Эрэвгэр нүдэн бүсгүйн өгөөтэй харц нөхөрсөг, ажил хэрэгч өнгөөр солигдон: -Наашаа. Тэр тасагт гэрийн гоё хувцас байна лээ. Алив. явъя хэмэн санаачлагыг гартаа авлаа. Цэвэр хөвөн даавуутай гэрийн хос хувцас түүнд шууд таалагдав. Тэрнээс бэргэн эгч , ээж хоёртоо нэг нэг өнгийг аваад мань эрийн санаа амрав. Ахдаа бол бэлэг мэлэг аваад байх хэрэг байх ч үгүй. Очсоныхоо маргааш оройн хоолонд даачихад л болоо. Өөрийнх нь сонгож авсан бэлэг таалагдсаныг бүсгүй харцнаас нь таамагласан бололтой бардамхан, цайлганаaр инээмсэглэн хоёр ууттай юм өгч: -Чи эмэгтэй хүнд гадаадаас битгий элдэв хувцас авч бай. Эмэгтэй хүний өмнөөс сонголт хийх шиг хэцүү юм байхгүй. Харин гэрийн хувцас бол хэнд ч хэрэгтэй, тийм нарийн мэдрэмж шаардаад байдаггүй, тэгэд ч монгол хүүхнүүд бүр гадуур хаувцаснадаа их мөнгө зарцуулчихдсаг улс болохоор ийм бэлэгээс татгалзах хүн байдаггүй юм хэмээн сургамжилав. Бодоод байхнээ урьд түүний аваачиж өгч байсан элдэв хувцаснуудыг ээж эгч хоёр нь тэгтэл өмсөөд байгаа харагддагүй сэн. Хэрэгтэй юмыг нь өгч байгаагүй бололтой. - За ингээд гүйцээ .Би яарч явна.Баяртай гээд бүсгүй жижигхэн гар сунгав. Ингээд хоёр тийш салан одно гэхэд залууд дэндүү харамсам байсан тул *Мoнгол хүмүүс байна даа, танилцъя даа* хэмээн гуйх шахам хэллээ Нэр нь Удвал, Шанхайд сурдаг оюутан гэнэ.Манай баатраас насаар ганц дүү, хорин нэг хоёртой бололтой харагдана. Уг нь шанхайгаас гэрийнхэндээ бүгдэд нь бэлэг авчихсан боловч нэг найз ни өчигдөрхөн төрсөн болохоор хялх хүүхдийн хувцас авахаар их дэлгүүрт явж байсан нь тэр аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд Шанхайгаас юм авч чадаагүй юм л даа. Бодоод байсан чинь хөөрхөн хөвцас авчихдаг байж. Би уг нь охин төрнө гэж мэдээд л байсан байхгүи юу. Тэгсэн чинь намайг яг Бээжингийн вокзал дээр буух байхад охин төрж байсан байгаа юм. Шанхайгаас бэлэг авчихаад Бээжинд ирээд охиныг чинь төрсний дараа авсан гээд хэлчихэж болох л байсан. Даанч би худлаа хэлж чаддаггүй юм хэмэн инээд алдан ярьж цаасан аягтай кола залгилах нь өөрийн эрхгүй дагаад инээмсэглэмээр хөгжөөнтэй. Харад байхад гоц гоолиг сайхан галбиргүй ч шаазан хүүхэлдэйнх шиг цасан цагаан царай , сормуус ч дэрвэлзэхийг хараад нүд салгамгүй хөөрхөн нүд, өчүүхэн ч далдын санаaгүй шулуухан яриа нь Баттулгын сэтгэлийг татаад байлаа. Тэр ундааныхаа хоосон аягыг хогийн сав руу шидчихээд жижигэх гар сунган инээмсэглээд: - За баяртай. Маргааш нисэх юм бол сайн яваарай гэхэд нь мань эр тэр халуухан гарыг атгасан хэвээр: -Гэрийнхээ утсыг өгчихгүй юм уу? хэмээн даварлаа - Болъё доо . Замд танилцсан хүн болгонд утсаа өгдөг амьтан гэж бодоо юу? -Тэг л дээ. - Баяртай. Яах ийхнийн зуургүй Бээжингийн хүн урсгал дунд орж уусан одсон бүсгүйн араас мань эр хэсэг харж зогсоноо урам муутайхан эргэлээ. Таалагдсан бүсгүй болгоныхоо тухайд *Оронд ороод ямар ааштай бол?* гэж заавал төсөөлдөг Баттулга энэ удаа тийм нүгэлт бодол ерөөс төрөнгүй. Ямар ч гэсэн энэхэн учрал түүнд нэг л дулаахан , хөнгөхөн, хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэнд харин ч баярлах ёсотой бус уу? Саяхныг хүртэл сэтгэл хөндүүрлүүлэн байсан Сайханаагийн тухай , бас Вашигонд нэгэн шөнө энгэр зөрүүлээд салсан Ундраа хүүхний дэндүү эрээгүй зангийн тухай сэрүүн дурсамжиг Удвал бүсгүй арчин хаясанд сэтгэл хөнгөрнө. Мань эр буудалдаа очиж хооллоод нам унтчихжээ. Түүнийг сэрэхэд нар жаргаж, Бээжингийн саарал тэнгэрийиг бүрэнхий нөмөрсөн байлаа. Элчин садын яамны нэгэн айлд илгээмж хүргэх ёстойгоо гэнэт санан орноос үсрэн бослоо. Бээжин дэх гадаадын Элчин сайдын яамдын хотхонд алхам бүрд тааралдах нүд үл цавчих харуулын цэргүүд түүнд ямагт ёстoи л үлгэрт гардагаар шороон түмэн цэрэгтэй хятадын армийн сүр хүчийг санагдуулан жихүүцэл төрүүлдэг тул өдөр тэргүүр явах дур хүрдэггүй билээ. Харин өнөөдөр юун тэр тухай бодох манатай. Таkсинаас буугаад Элчин сайдын яамны дааман хаалганы өмнө Удвалтай болзоотой юм шиг мөргөлдчихсөндөө мэгдэж гүйцэв. Өнөөх бор үүргэвч нарийхан жийнстэй жижигхэн бүсгүйг хараад баярласан балмагдсандаа хaчин хяхарган дуугаар: -Хүүе , Удвал.. хэмээн хашгирахад нь бүсгүй эргэн харж өдрийнх шиг төрхгүй инээмсэглэл нүүрэнд нь тодорч гараа даллан мэндчиллээ. Хачирхалтай нь тэр хоёр хоёруyлаа нэг л айлыг зорьж ирээд энд тааралджээ. Баттулга Элчингийн хоёрдугаар нарийн бичгийн дарга эрд Америкаас хүүгийнх нь илгээмжийг аваачиж өгөх гэж ирсэн бол бүсгүй монгол руу эгчдээ явуулах эмийг нь авах ажилтай гэнэ. Өдөр гэрийнх нь утсыг авах гээд чадаагүй энэ бүсгүйтэй мань эр ийнхүүү дахин уулзсаныгаа хувь тавилангийн бэлэг гэж олзуурхсанаа нуусан ч үгүй. Айлаас хамтдаа гарч ирэхдээ маргаашийн үдэд нисэх тийзээ буцаачихаад түүнтэй хамт галт тэргэнд суучих юмсан гэж тэсэлгүй хүсч байлаа. Умардын жихүүн салхи үлээх нь Монголыг санагдуулсан үдэш байлаa *Чамайг хүргээд өгье* гэсэн гуйлтанд бүсгүй тэгл дээ, ингээд нэг сайн дурын хамгаалагчтай болчихдог юм байна* хэмэн тас тас хөхөрлөө. Өөр цагт, өөр хүүхэн ингэж хэлээд , иймэрхүү хөхүүн инээд цацалсан сан бол өөртөө хандтай байна л гэж мунхаглах сан биз. Гэвч яагаад ч юм дөнгөж өнөө өглөөхөн л таньдаг ч үгүй байсан энэ бүсгүйн тухай муу муухай бодол толгойд огтхон ч үл орж ирнэ. Удвалы найзын амьдардаг хөлсний байр руу хамтдаа алхахдаа хөхүүн ярианд нь автаад арван таван минут нисэн өнгөрснийг анзаарсангүй. Тэр шанхайд засал чимэглэлийн дизайны мэргэлжилээр сурдаг гэнэ. жаахан байхдаа айл болгон шалаа заавал шaр, цонхоо яг адилхан цагаанаар буддаг юм бол гэж гайхдаад байдаг байж. Гэтэл өнгөрсөн зун хамт сурдаг япон найзыгаа монголд авaaчсан чинь хөдөө явж үзээд * Монхол гэрийн шалыг шараар , унь тооныг улаанаар буддаг хуультай юм уу?* гэж асуyхаар нь тоглоом хийгээд *Хэрэв шалаа шарaac өөр өнгөөр будъя гэвэл ерөнхиилөгчөөс зөвшөөрөл авдаг юм* гээд хэлчихсэн чин үнэмшчихсэн гэнэ. Нэг мэдэхэд мань эр бүсгүйг даган танихгүй айлын байрны орц руу орж явлаа. Удвал тачигнатал инээн түүнийг түлхэж: Хүүе чи чинь дүрдээ итгээд танихгүй айлд хүн дагаад орох нь уу. Одоо буудал руу гаа явж үз. Гэрээ мартсан Гэсэр шиг амьтан бэ. дахиад надтай Бээжинд битгий л тааралдаж үзээрэй. за, баяртай, сайн яваарай даа гэчихээд гэчихээд тэр орц руу гүйн орлоо. Mаргааш нисэх онгцны тийзийг буцаана гэдэг бүтэшгүй зүйл гэдэгтэй тэр буудал руугаа буцах замдаа эвлэрсэн ч энэ адтай бүсгүйгээс ингээд салчихаж чадахгүйгээ бас мэдэрч байлаа. Tэр замдаа Удвалын тухай бодсоор буудалдаа ирээд дэрэн дээр толгой тавиут хөнгөхөн амттайхан нойронд автав. Маргааш oнгоц өндрөө аван хөөрөх мөчид түүний сэтгэл энэ харь газрын их хотод янзгаа орхисон согооных шиг л хоргодон хоргодон гуниглахаас бyc Америкд үлдсэн Сайхнаaгийн тухай сэтгэлээс гарахгүй байсан өнөөх хүнд бодол нь ор тас мартсан байв. Урьд нь бол онгоцоор нисэхдээ дуртай , чухам агаарт аялаж явахын төлөө төрсөн хүн гэж өөрийгөө боддог байсан Баттулга энэ удаа яжшуухан Буянт-Ухаад бууснаа мэдсэнгүй. холоос ирэхдээ тосуулах дургүйг нь мэдэх гэрийнхнээс ганц ч хүн байсангүй. Таксинд суугаад Цагаан хаалгаар орж явахдаа ч өнөөх л Бээжингийн танил адтай бүсгүйг бодсоор л. Удвал маргааш ирнэ гэсэн ганцхан өгүүлбэр тархинд нь эргэлдэнэ. Маргааш нь тэр Бээжингийн галт тэрэг ирэх цагийг амдан вокзал руу муу хуучин улааныхаа эцсийн хурдаар давхиж явлаа. Хуучин улаан гэдэг нь Америкаас ачуулсан Land rower жийп нь . Одоо түүний царайг харна , хөхүүн цовоо инээдийг нь сонсож эрэвгэр нүд рүү нь ширтэнэ дээ гэж бодохоос, сэтгэлд нь Моцартын 5-р симпони эгшиглэх шиг , эсвэл покер тоглоод 1000 ногоон хожчихсоны дараа төрдөг шиг баяр бахдал оргилно. Хаврын УБ-ын нүцгэн модод, саарал гудамж үзэмж ногоон болж өнгө алаглах шиг нүдэнд юм бүхэн өнгөтэй үзэгдэнэ. Яарсан сэтгэл нь түүнийг галт тэрэг ирэхээс хамаагүй эрт вокзал дээр авчирчихжээ. Өөртэй нь адилхан эртэлж ирсэн цөөхөн хүн галт тэрэ хүлээн холхилдоно. Хоёр орчим насны хүү тэвэрсэн өөрөөс нь толгой өндөр, нүдэнд тусам царайлаг сайхан залуy хажууд нь зогсон байн байн цаг руугаа хялaмхийн *Ээж нь одоoхон ирлээ миний хүү Хоёлаа ээждээ явж сурснаа үзүлнээ..*гэхчилэн тэр бяцxан амьтантай том хүн шиг хөөрөлдөх аж. Баттулга түүнээс гал асуух гэснээ тамхиа дууссаныг сая санаж буудлын доторхи дэлгүүрийг зүглэв. Түүнийг гал асаагуур худалдсан авч , ганц нэг сонин гарчихлачихаад гарч иртэл галт тэрэг яг буудал руу орж ирж байлаа. Удвалтай одоо уулзана гэж бодохоос зүрх түг түг цохилоод ирэв. Асаатай танхиа амнаасаа авч хаяд тэр гэлт тэрэг рүү зүтгэв. Гэтэл өнөөх хүүхэд тэвэрсэн залуу хажуугаар зүтгэн *Ээж нь тэр байна, Удвалаа , Удвалаа бид хоёр энд байна..* хэмээн хашгирах өндөлзөх нь тэр. Тэгтэл ч зүрх сэтгэлийг тэгтэл хурдан эзэмдсэн өнөөх бүсгүй..., алаг нүдэн Удвал.. нүд нь аз жаргалаар гийчихсэн* Миний хүү, Тулгаа ..*хэмээн гар даллах аж. Энэхэн хоромд мань эрийн хувьд газар дэлхий дайвалзаад ирэх шиг л.. Гагцxүү * Нөхөртэй юм байна. Нөхөртэй юм байна* гэхээс өөр бодол толгойд нь үл орж ирнэ. Ийм сэтгэл булаам бүсгүйг хорвоо өөртэй нь учруулах гэж л хадгалж харамлаж байх ёстoи юм шиг яаж бодож чадав аа? Учралын баяраар хөөрөн үймэлдсэн бөөн хүний дундуур Баттулга ийнхүү өөрийгөө зүхсээр хуучин улаанаа руугаа зүтгэж явлаа. Бээжинд буухад нь сэтгэлийг энэлгэн байсан салалтийн гуниг дахин сэтгэл хөндүүрлүүлнэ. Гэвч сайхан хүнтэй уулзуулсан энэ учрал сэтгэлд ер бусын урам зориг төрүүлсэн гэгээн гуниг үлдэснийг тэр мэдэрч байлаа.

180 хэм

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр.Айлын нөхрийн өглөө бvхэн хийдэг олон ажил тvvнийг хvлээж байлаа. Юуны өмнө хvvхдvvдийг сэрээх. Хvvхдийн өрөө рvv орж сургуульд сурдаг ууган хvvгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв. -Босоорой, миний хvv. Хичээлээсээ хоцрох нь. Хvv хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ: -Аав, сvртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ. -Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам.Тэр яагаад ийнхvv vглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгvй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхvv vглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргvй ажил миний толгой дээр ядаж Дөлгөөн өглөө босохгvй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хvргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм” Эмэгтэйчvvд яагаад vргэлж ингэж нэгэн хэвийн юм vглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв vглэж таашаал авдаг бол аймаар юм.Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө Мань хvн хvvгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рvv шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр. Дараагийн гучин минутанд нойрмог нvдэлсэн том хvvдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хvvгээ босгон нvvрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч vгvй байхад, яршигтай юм” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж. Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хvvгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр. Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай. Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? Хэмээн лавлаад орой хvvхдээ цэцэрлэгээс авч чадахгvйгээ дуулгав.. Ай яа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хvv нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Үдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ. Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хvрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зvгээргvй дэг гэсэн тvгшvvрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугvй байхав. “Хvчирхийллийн эсрэг vндэсний төвд хандахгvй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хvvхдээ аваад явчихсан байвал хашрахгvй яадаг юм” гэв. -Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай. Тэнд очоод тvйвээж өгвөл яана. Аягvй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм? Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зvрхгvйгээ дотроо хvлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр. Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчvvд хоорондоо уулзаж зовлонгоо ярихаас хэтрэхгvй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хvрч чадалгvй салцгаав. Үдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгvй байхад горьдов оо, бас. Гэвч очихгvй байж чадахгvй нь ойлгомжтой. Хvргэнvvд хэзээ сайн нэртэй байлаа. Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд vймрvvлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдөр, гадагшаа хэд хэд ухасхийх нь. Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгvй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хvvгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нvдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бvгд л цаг руугаа хялалзан гэр гэр рvvгээ яарцгаах нь адилхан. Харин хvvхнvvд хаашаа ч адгасан шинжгvй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг vзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв. Баатар бага хvvгээ цэцэрлэгээс нь аваад дэлгvvрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншvvн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ vзэж сууна. Баатар зочны өрөө рvv нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хvvгий нь дуудан vнсээд vглэж эхлэнэ. -Миний муу зээ яасан туранхай юм дээ.Эх нь гайгvй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, vгvй ч юм уу? Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хvvгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгvй өнгөрчихөж чадсангvй. Гэр рvvгээ яарах ч хэрэг байсангvй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой. Тvvнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хvv яасан ядруу харагдах юм. Цаад хvvхэн чинь ганц удаа хvvхэд цэцэрлэгээс нь авчихгvй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж: -Хvv ирээ юу? Хөгшөөн хvvдээ цай хоол гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа vргэлжлvvлнэ. Эгч нь тэдний хvvг дуудан vнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишvvний дунд тавхан эр харагдах нь тоон дотор vсэг..гэгчээр дэндvv сондгой. Гэтэл нэгэн эрэгтэй гишvvн шийдвэр гаргах тvвшин дэх эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд, -Энэ муусайн эрчvvд гэрээ сахиад л дуугvй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хvvхдийг нь бид гаргаж байна. Эрчvvд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур, -Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз. Эмэгтэйчvvдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? Хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа, -Тэгж бас болохгvй ээ. Эрчvvдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шvv гээд хvv рvvгээ нvд ирмэх нь сэтгэл уужрам. Тvvнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хvvгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад, -Хэнтэй ярих вэ? Гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгvйгээр: -Энхмаагийнх мөн vv? Гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад: -Мөн байна? -Өөртэй нь ярьж болох уу? -Байхгvй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно. Залуучууд ичгvvргvйгээр айлын эхнэр эргvvлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрvvл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хvvгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хvv нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгvй юу. Ядаж л удам залгах охингvй юм гэж амьтан гоочлоод байхгvй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хvн оргилд нь бvv хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сvлдэт уулын цаст оргилыг дvрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бvv мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хvн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгvй хvvхэн биш шvv. Та гурвын төлөө нойр хоолгvй яваад байхад давраад байвал” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав. “Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хийж байна” Манай Ерөнхийлөгчийн нөхөр тэргvvн ноёны донжлог хувцас хөгшин Европын дээдсийг гайхуулав ч гэх шиг. Эр хvн гэдэг чинь зvгээр л нэг хувцасны гол юм гэж vv? Гунигтай бодлоо vргээе. Тvvнийг дөнгөж зvvрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хvлээлтийн дунд нойрмоглосон зvрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв. -Тvлхvvрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв vv дээ? Гэх тvvнээс өөр залуугийн сvрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад, -Хоол идэхгvй л биз дээ? Гэж бувтнаад унтлагын өрөө рvvгээ зvглэв. Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хvйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн тvнэр харанхуйг vvрийн гэгээ мэт ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч vл ялган гийгvvлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.

Хүнийх

Цолмон өглөө бүр зүрх зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон.

Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм.

Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азгүй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд.

Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох Шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл...

- Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өглөө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан:

- Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав.

- Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа.

- Та хаана буух вэ?

- Би “Бодь цамхаг”-т ажилладаг.

- Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар бүх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.

- Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов.

- ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсангүй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг хүн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов.

Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа..

- Намайг Цолмон ....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав.

- Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү?

- Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа.

- Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв.

-За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ.

- Аль ресторанд орох дуртай вэ?

- Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний хүссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.

- Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.

- За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.

Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв... Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг:

- Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов.

Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа.

Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой .

- Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад:

- Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа.

Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд

Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх ...Одоо эзэн нь ирж яваа.